ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ӨДӨР
Валентины өмнөх өдөр 2-р сарын 13-нд ОЛОН УЛСЫН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ӨДӨР болдог.
Та бүхэндээ ОЛОН УЛСЫН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ӨДӨР-ийн баярын мэндийг хүргэе!
Та бүгд энэ өдрийг зөвхөн өөртөө тусгайлан зориулаарай. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө бөөцийлөөрэй.
Бусдыг хайрлахаас өмнө эхлээд өөрийгөө хайрлаж сур. Өөрийгөө хайрласнаар бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж сурах урьдчилсан нөхцөлийг бий болгодог. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
“Бусдаас үнэнч хайрыг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла. Бусдад үнэнч хайрыг өгөхийг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла”
Анхаар!
- Өөрийгөө хайрлах нь бардам байх гэсэн үг биш
- Өөрийгөө хайрлах нь биеэ тоож бусдыг үл тоох гэсэн үг биш
- Өөрийгөө хайрлах нь хувиа хичээх гэсэн үг биш
- Өөрийгөө хайрлах нь өөрийгөө бусадтай харьцуулж тэднээс дээр гэдгээ харуулах гэсэн юм биш
- Өөрийгөө хайрлах нь өөрийнхөөрөө байнга зүтгэ гэсэн үг биш
- Өөрийгөө хайрлах нь байнга ялан дийлж, хожих явдал биш
- Өөрийгөө хайрлах нь ямар нэгэн гавьяа байгуулсан ч юмуу, ямар нэгэн урамшуулал хүртсэн ч юмуу, ямар нэгэн юм хийж бүтээснийхээ төлөө хариу барих гэж байгаа юм биш
Тэгвэл өөрийгөө хайрлах гэдэг нь
Өөрийнхөө оршин тогтнож байгаа тэр гайхамшгийг мэдрэх
Өөрийнхөө сайн, муу талыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрөх
Өөрийнхөө үнэ цэнийг мэдэх
Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг мэдэх
Хамгийн гол нь өөрийгөө чин сэтгэлээсээ ХҮНДЛЭХИЙГ хэлнэ.
Амлалт:
Амжилтанд хүрсэн ч, уналтанд орсон ч хамаагүй би өөрийгөө үргэлж хайрлана.
Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөл байдалд хамаагүй би өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж чадна гэдгийг өөртөө амлаарай.
Дасгал:
1. Өөрийгөө үзэн ядсан эсвэл өөрийгөө голсон шинж илрэх болгонд гараа зүрхэн дээрээ тавьж байгаад өөрт байдаг сайн талуудыг дөвийлгөн хэлээрэй.
2. Чи бусдаас өөрийнхөө тухай юу сонсмоор байна түүнийгээ нэг бүрчлэн бичээд өглөө орой болгон өөртөө хэлээд үзээрэй.
“ЧИНИЙ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ЧАМААС ИЛҮҮ ХҮРТВЭЛ ЗОХИХ ТИЙМ ХҮНИЙГ ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР ХАЙВАЛ ХААНААС Ч ОЛДОХГҮЙ. ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ЧИНЬ БУСДААС ИЛҮҮ ХҮРТВЭЛ ЗОХИХ ХҮН БОЛ ЧИ ӨӨРӨӨ.”
~ БУДДА ~
Niitlel tani uneheer uram ugdug shuu. 😀