Өвгөн, хүү, илжиг 3
Ихэнх хүмүүс бусад хүмүүсийг шүүмжлэх дуртай байдаг.
Тухайн хүн зөв юм хийсэн ч, буруу юм хийсэн ч хамаагүй хүмүүс яаж ийж байгаад л шүүмжлэх зүйл гаргадаг.
Хэрвээ хэн нэгэн таныг шүүмжлээд, таныг муулах тохиолдолд та яаж ханддаг вэ? Би энэ тохиолдолд маш эмзэг ханддаг байсан. Аливаа зүйлд хүмүүс миний тухай муу юм ярьчих вий дээ, би шүүмжлүүлчих вий дээ гэдэг үүднээс ханддаг байсан.
Тийм ч учраас өөрийнхөөрөө байж нэг л чадахгүй, юу ч хийсэн юу ч өмссөн заавал бусад хүмүүс юу гэх бол, бусад хүмүүст ямар харагдах бол гэдэг талаас нь боддог байсан. Аль болох бусдын бодол санаанд нийцэхийг хүсдэг байсан гэсэн үг. Энэ байдал намайг хаа ч хүргээгүй. Зөвхөн өөртөө гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах, айдас ихтэй болох, өөрийгөө үгүйсгэхэд хүргэж байсан.
Тиймээс би өнөөдрийнхөө бичээс дээр “Өвгөн, хүү, илжиг 3” -ын сургамжит үлгэрийг оруулах хүсэлтэй байна.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Өвгөн, хүү, илжиг 3
Өвгөн, хүү, илжиг 3 хот орохоор явжээ. Өвгөн хүүгээ илжгээ унуулаад, өөрөө хажууд нь алхаад явж гэнэ.
Замд таарсан хүмүүс хүүг хараад “энэ хүү ийм залуухан байж илжиг унаад, хөгшин хүнийг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж гэнэ.
Үүнийг сонссон өвгөн хүү 2 байраа солиод өвгөн илжгээ унаад, хүү хажууд нь алхаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс “энэ өвгөн өөрөө илжиг унаад, ийм жаахан хүүг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж байв.
Үүнийг сонссон өвгөн хүү хоёр нээрээ ч тийм юм уу гэж бодоод, ерөөсөө хоёулаа хамтдаа сундлаад явья гээд хамтдаа илжгээ унаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс ” хөөх хоёрын хоёр зэрэг нэг муу илжгийг унаад байхдаа яадаг юм бэ, хөөрхий илжиг” гэж байх юм гэнэ.
Үүнийг сонссон өвгөн хүү хоёр илжгэн дээрээсээ буугаад, хоёулаа илжгээ өргөөд явахаар шийджээ. Тэгээд илжгээ арай гэж өргөөд хот орохын алдад гүүрэн дээгүүр гарч яваад илжгээ даахгүй унагаж орхижээ. Илжиг ч унаж, гүүр ч эвдрэн нурж, өвгөн, хүү, илжиг 3 гурвуулаа доош унаж гэнээ.
Тэгэхээр хүмүүс яадаг ч л байсан муу хэлэх , шүүмжлэх зүйлүүдийг гаргаж ирж байдаг. Нэг хүн муу хэлдэггүй юмаа гэхэд нөгөө хүн муу хэлж байдаг. Хэрвээ бид шүүмжлэх болгонд нь, муу хэлэх болгонд нь тэднийг сонсоод байх юм бол энэ үлгэр шиг л юм болно.
Тиймээс өөрийн бодол өөртөө зөв.
Хүн өөрийгөө үгүйсгэх болгонд өөрийгөө сонсох чадвараа алддаг.
Тиймээс өнөөдрөөс эхлээд, бусад юу гэх бол гэдэг бодлоо орхи. Өөрийгөө сонс.
Хүмүүс гадуур миний талаар ам сайтай байгаасай гэж боддоггүй хүн гэж бараг байдаггүй.
Хүн бүхэн л тэгж боддог.
Би ч бас тэгж боддог.
Гэхдээ өөрийгөө сонсох бүрт өөрийн зөн совин, мөн өөрийн жинхэнэ зүрх сэтгэлээс гарч ирж буй дуу хоолойгоо сонсож сурах чадвараа улам сайжруулдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.
Анхаар! Ялагдах томьёо энд байна.
“Амжилтанд хүргэх томьёог би мэдэхгүй ч ялагдах томьёог би сайн мэднэ. Юу вэ гэвэл: Хүн бүрийн санаанд аль болох их нийцэхийг хичээх.”- Herbert Bayard Swope
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг имэйл хаягаар цаг тухайн үед нь хүлээн авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.
Зөв бодолтой, сайхан сэтгэлтэй, хийх юмаа хийгээд явж байгаа ч гэсэн хүмүүс янз бүрээр хэлэх тохиолдол их гардаг. Та үүнд яаж ханддаг вэ? Энэ тухайгаа бусадтай хуваалцахыг хүсвэл санал бодлоо доор үлдээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
TIIM SHUU GOE ZOWOLGOO BN TAND AMJIL
@xvslen Амжилт!
sxn bichleg bn….tanii helj bga zuilt sanal 1 bn nadad ch bas iim sul tal bdgaa sayhnaas bi oilgson…..ene sul talaasaa bolood ooriigoo ch oilgohgui boltloo toordg ym bilee..ygl busad humuusiin bodol sanaa shuumjleliin noloond bdg ooriinhooroo amidarch chaddgui hun bj….er n tgeed gants amidrah orchlon deer ooriinhooroo amidarch chadhgui ym bol ene orchlon deer toos hodolgj ywahiin utga uchir yu bh bileedee..gantsl amidrah horwoo shuudee…!!! omno tgheer ingeed bodood uzheer bi gdg hun ooroo oorigoo hundeldgui ooroo oortoo shudraga handjil chaddgui nerelhuu hun bsn bgaan.za tgeed gants oldoh amidraldaa ooriinhooroo bj oortoo shudrgaar handaj ooriigoo neej ooriigoo ilerhiilj amidartsgaay….busad humuus chamg yu gj boddg bh hamaagui harin chi ooriinhoo tuhai yu gj boddg bhn l chuxal…..ooriinhooroo
@tulga Харин тийм ээ, санал нэг байна! Өөрийгөө сонсож өөртэйгээ харьцаж амьдрана гэдэг үнэхээр сайхан! Сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье Тулгаа!
Goe heljee.. Tm shuuuu!!!
neeren tiim shuu.
♥
sain uu uka egche tanid yunii umnu uurtuu bolon busad olon humuust uharal hairlah erch hucher duren gaihaltai medeelel mergen uhaanaasaa hairladagt mash ih bayrlalaaaa bi neg aphorism unshij bsan tr yu we ghr hamgiin t1 husel bol buh hund taalagdah gej bsan neeree yamar mergen ug we bi ch gsn dandaa buh hun nadad hairtai durtai bgasai nmg bitgii tgj bodoosoi gj dandaa boddog bsan tm ch mundag ulger duurial uzuuleheer hun bish murtlee hehe odoo ingeed bodohod busad humuust kaif awhuulj shan bailgah gj yag turulh ug chanaraa geej busdad taalagdah tglee gd bi ulam l une tsenegui bolj taarahiin bn gj bodloo odoo zuwhun uurtuu taalagdaj uuruu kaif awah zuil hhiij bh bnoo durgui bwal mash eyeldeger uguie hrggu gj helnee bi bas neg zuiliig mash ih husej bn odoogoor magistraa neg ulsad hamgaalahar zutgeed bga mash ih itgej zorij hicheej bna ugasa butne gdgt 100 huwi itgej bga uka egchee tanias guih zui bol tanii ugen id shidneesee nadad reply uldeenee gdgt itgejiinee uram itgel ugsun comment uldeenee gj naidaj bnaa hundetgesen secret shuu/hehe bi neg uda comment uldeej bsan ene neree/bayarlalaa taanii unench unshigch chn
@I Сайн уу? Би чамайг маш сайн санаж байнаа. Цаг заваа гаргаж сайхан сэтгэгдлээ үлдээсэнд чамд баярлалаа! Хүн ямар нэгэн юм хүсээд, түүнийгээ бүтнэ гэж итгээд, зүтгээд байхад яаж ч байсан зорьсондоо хүрдэг.
Тиймээс чи зорьсондоо хүрнэ гэдэгт би ч бас 100% итгэлтэй байна. Чамд амжилт хүсье!
bayarlala uka egchee enig chn l huleej blaa
@I ♥
Gol ni amidrald ikh oir baidag shuu!!! Bayarllaa. Nomoo hurdan gargaaraii!!! Amjilt
@BAYARAA Баяраа, чамд баярлалаа! Номоо хурдан гаргахын тулд бүгдийг зориулж байна. Амжилт хүсье!
Tanii niitleliig unshih burtee oortoo erch huchiig mederdeg. Urgelj uramaar tetgej bdagt tani bayarladag shuu
@Bayarkhuu Баярхүү, баярлалаа!
sain bnu tanid amjil hvsii