Яаж өөрийгөө сайжруулах вэ
Яаж өөрийгөө сайжруулах вэ?
Таны одоо байгаа энэ байдал өнөөдрийн тань амьдралыг бий болгосон гэдэгтэй санал нэг байгаа байх гэж бодож байна.
Хэрвээ өнөөдрийнхөө энэ амьдралыг өөрчилж, сайжруулахыг хүсвэл эхлээд өөрийгөө өөрчилж сайжруулах хэрэгтэй болно.
Forbes.com- ийн нэгэн нийтлэл дээр “Хэрвээ та өөрийгөө сайжруулахыг хүсвэл, өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийг хүсвэл өөрийгөө зах зээл дээр өрсөлдөж буй “бүтээгдэхүүн” гэж бодоод үзээрэй” гэж бичсэн байсан. Үүнтэй би санал нэг байна. Яагаад гэвэл амжилттай яваа компаниуд өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнээ зах зээл дээр сайн борлуулахын тулд бүтээгдэхүүнээ жилийн жилд сайжруулж, шинэчилж, үнэ цэнийг нь өсгөж байдаг. Яг үүний адил бид бол өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүн. Тиймээс өөрийн энэ бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц байлгахын тулд өдрөөс өдөрт, жилийн жилд сайжруулж үнэ цэнээ өсгөх хэрэгтэй.
Үүний тулд өөрийнхөө эрүүл мэнд, мэдлэг, чадвар, ааш зан, дадал зуршил, өөртэйгээ болон бусадтай харьцах харьцаа… гээд л бүгдийг нь дотно гаднагүй өнгөлөн сайжруулах хэрэгтэй.
Магадгүй танд сайжруулах хүсэлтэй олон зүйл байж болох юм. Тиймээс сайжруулахыг хүссэн олон зүйлээсээ зөвхөн нэгийг нь сонгож, түүнийгээ сайжруулж эхлээрэй гэдгийг би зөвлөмөөр байна.
Хамгийн гол нь сайжруулахын тулд та өнөөдөр юу хийх гэж байна вэ? юу хийж байна вэ? гэдэг маш чухал шүү. Өөрийгөө сайжруулмаар л байна, өөрийгөө одоо байаагаасаа илүү дээр хүн болгомоор л байна гээд бодоод яваад байх юм бол, бодоод л яваад байна.
Тиймээс дахин хэлье! Үүнийхээ төлөө та өнөөдөр юу хийж байна вэ гэдэг маш чухал.
Заримдаа бид өөрсдийгөө сайжруулахын тулд үнэтэй жимэнд(gym) явах эсвэл үнэтэй сургалтанд явах гээд байдаг. Гэвч санхүүгийн боломжгүйгээс болоод хойшлуулдаг. Үнэн хэрэг дээрээ өөрийгөө сайжруулж эхлэхийн тулд заавал их мөнгө зарцуулах шаардлагагүй гэж бодож байна. Маш жижиг, энгийн, өдөр тутмын хийдэг үйлдлээсээ эхлэх нь зүйтэй.
Жишээлбэл: Миний анхны өөрийгөө сайжруулах алхам нүүр гарын алчуураа хэрэглэж дууссаны дараагаар эвхэж тавих дадлыг эзэмшихээс эхэлж байсан. Үүнийгээ би өдөр болгон давтаж хийснээр одоо нүүр гарын алчуураа эвхэж тавьдаг сайхан дадалтай болсон.
Тэгэхээр таны хувьд юу байж болох вэ? Яаж өөрийгөө сайжруулах вэ?
Цагаан будаагаа бор будаагаар орлуулдаг ч юм уу, таван тамхи татахын оронд гурвыг татдаг ч юмуу, өдөрт гучин минут ном уншиж эхлэх, орой хорин минут алхах, хувцсаа тайлаад тэр дор нь эвхэж сурах, өглөө болгон нэг литр ус уух, өдөр бүр тавхан минут амжилтын тарни урих, орой унтахаасаа өмнө маргааш хийх ажлаа төлөвлөх, зорилгоо цаасан дээр бичиж өдөр бүр түүнийгээ уншиж өөртөө сануулах, амжилтын дэвтэр нээж түүнийгээ хөтлөх, хүмүүст урам хайрлаж сурах, муу санаж явдаг хүмүүсээ уучлах…. гээд л цааш нь юу ч байж болно.
Тэгэхээр та яг одоо ‘амжилтын дэвтрээ’ нээгээд өөрийнхөө юуг сайжруулмаар байна вэ бичээрэй. Тэгээд өнөөдөр, яг одооноос эхлээд түүнийгээ хэрэгжүүлж эхлээрэй. Бас энэ тухайгаа доор бичээрэ
АМЖИЛТЫН ТАРНИ
БИ ӨӨРИЙГӨӨ ӨДРӨӨС ӨДӨРТ САЙЖРУУЛЖ БАЙНА!
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь өөрийгөө сайжруулах хүсэлтэй боловч яаж гэдгээ сайн мэдэхгүй байгаа тэр хүмүүст түгээж тус хүргээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Ene shn udriin mendiig hvrgiye Uka Tumur.Tanitai nz bolsondoo vneheer ih bayrlaj uawdag bas hicheej tanii vnetei zuwlumjuur uuriiguu amjiltand hvrgej chadna gedegtee itgeltei bnaa.Tand sain saihniig hvsiye
bayrlalaa bi NBB surj bga ooriigoo oorchloh 1 alham gej bodoj bn joohon zawgvi bolj bn gehdee vr hvvhed ger orno orhigduulahgvig hicheene chamd ch gesen amjil hvsie
Bayarlalaa mash ih
Bayarlalaa
Uuriiguu alham alhamaar saijruulaarai, naizuudaa. Uka Tumurtuu bayarlalaa.
bayrlalaa
Bayarlalaa. Unuudruus ehelj eruul mendiinhee chanariig saijruulay. Alhaya, turay.
сайн байна уу мэдээлэл маш их таалагдлаа. Би наркологийн сэтгэл зүйч. Би өөрийгөө өөрчлөхийг их оролддог Гэхдээ дадал богож чаддагүй сул талтай. энгийн зүйлээс эхлэнэ гэдэг чухал юм байна. Ука-даа баярлалаа
Bayarlalaa
bayrlalaa
Bayrlalaa. Tanii bichleguudes uzeed l ooriinhoo muu dadluudiig ugui bolgoh heregtei ym bn gdgiig baga bgaaar oildodg tand amjilt husey
баярлалаа
bayrlalaa ,engiinees ih zuil butdeg gedegt urgelj itgej naidaj yavdag da ,tiimees bi bas hicheeh bolnoo
sain bnuu ix bayarlalaa bi xicheex bolnoo. AMJILT
Sain baina yu? mash chyhal zyil helj bna daa.egch uuriiguu uurchluh geed mash ih hicheej bgaa.tyryynii 7 honogt hyvzasniihaa shyygeen dotor byh hyvzasaa emh zegztei erem daraalaltai bolgoj tavilaa.Odoo bi udur bolgon helj bgaa ygendee ih anhaaraltai bolgoomjtoi handdag boloh geed zytgeed bna
Sain bna yy? khundet Uka,
Shine video bichleg zovologoond tani urgelj yram, ykhaan avakh yum tiimd tanid mash ikh bayarlaj yavdag shuu!!!
Minii khyvid ooriigoo bolon odor buriin amidralaa saijryylakhiin tyld ekhleed ooriin bgaa bolomjooroo chadakh bukh zuileedee odor bur khiij saijryylax ni mash chyxal yumaa gedgiig jiliin omno oilgoj mederlee, tegexgui zaaval bolomjgui baidaltai baij unetei syrgyylid orj unetei bolosrol ezemshikh gej ooriigoo zovookh ni etses suuldee ooriigoo eruul mendeeree khokhiroolox ni, oortoo ba ger buldee myygaar noloolox khor yrshigtai yum bna lee.. gej oilgoson. Tegekheer naizyydaa ooriin baigaa odoo ed bytsallaj baigaa amidraldaa setgel khangalyyn, baga bagaar xiij chadax bukhnee saijryylj mon ooriigoo dakhin dakhin khairlan amidartsgaaya!
Sedev ogch ykhaaral khairlasan Uka.daa bayarlalaa!
Boloroo
Bayarlalaa.tanii medee medeeleliig tsaashid unshij hereglej suraltsah bolnoo.
sn bnuu yunii umnu uka egchee tand bayar hurgei bi neg hesegtee meilee shalgaagvi bj bgaad today orloo tand temtseendee amjilt gargasand tani dahin dahin bayar hurgei ta vneheer chadjee
bi vrgelj tantai hamt shuu ta vneheer hvchirheg emegtei tand amjilt today ih shan blaa bayarlalaa tandaa
баярлалаа таньд хэрэгжүүлнээ
sain uu vnetei zovlolgoog tani vzej sonsood mash ih bayarladag bas heregjvvlehiin tuld hvsej hiij ehelj baigaadaa bayartai bna. amjilt
Баярлалаа
Баярлалаа урам зориг эрч хүч авлаа. Та их сайхан өөдрөг үзэл бодолтой бүсгүй байна. Амжилт хүсье
“Өөрийгөө сайжруулахын тулд үнэтэй фитнесс, сургалтад явна гэж боддог. Энэ нь заримдаа санхүүгийн боломжоос болж хойшлогддог” энэ хэсэг сарын өмнөх над шиг санагдлаа хэхэ. Би харин одоо өөрчлөгдөж байгаа, ямар нэг тааламжтай цаг хугацааг хүлээхийн оронд өдөр бүр өөрийнхөө сонирхолтой болон өөрийгөө хөгжүүлэх зүйл хийж байгаа. Ингээд ирэхээр амьдрал хамаагүй сонирхолтой, стрессгүй, өөртөө итгэлтэй байна :). Үргэлж сайхан нийтлэл оруулдаг танд баярлалаа. Амжилт хүсье. (Аа нээрэн “амжилтын дэвтэр” их сайхан санаа байна шүү)
bayrallaa uka tumur uu!
mash ih bayrallaa Uka Tumurtuu!
Маш их баярлалаа Амжилт хүсье
Баярлалаа
bayrlala
Mash ih bayralla. Amjilt husiy
Mash ih bayralla. Amjilt husey
bayarlalaa.saihan zuvlulguu b.a.ursgalaaraa buu amidar gedgiig baga bolovch hellee.ajliin amjilt husie.
ain uu bayarlalaa saihan zuvuluguu baina chamd urgelj bayarlaj yavdag shuu ajil amidral tani hamgiin sain saihan erch huch az jargal husiye
Баярлалаа, чамд ч гэсэн амжилт хүсье!
bayralla, goe zowolgoo baina, ta unheer mundag shuu, ulam ih amjiltiig husie…..
Bayrlalaa heregtei medeelel bn . Minii huvid onoodroos ehelj: Huvtsasaa tailaad shuud evheh, gaduur orj ireed gutliinhaa toosiig archij ongoloh, Ogloo bolgon 2 ayga us uugaad usand oroh hamgiin chuhal ni ogloo ert bosoh