Яаж үнэ цэнээ өсгөх вэ?
Таны өнөөдрийн амьдрал ямар байна вэ? Та юу хийж байна вэ? Хэдэн төгрөгний цалин авч байна вэ? Ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ? Ямар амжилтанд хүрсэн бэ? Ямар амжилтыг зорьж байна вэ? Энэ бүгд таны өөрийн үнэ цэн ямар байгаагаас хамаарч байгаа гэдгийг та мэдэх үү?
“Амжилттай хүн болохыг хүсвэл үнэ цэнээ өсгө. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл үнэ цэнээ өсгө.”
Ертөнцийг харах цонх бол та өөрөө. Тиймээс өөрийгөө өнгөлөн гялалзуул.
Бид өөрсдийгөө яаж үнэлэнэ бусад хүмүүс биднийг тэгж л үнэлэнэ. Хэрвээ бид өөрсдийгөө зах зээлд ашиггүй хүн гэж харвал биднийг ашиггүй хүн л гэж тооцно. Хэрвээ бид амьдралдаа, гэр бүлдээ, хамт олондоо, байгууллагадаа, нийгэмдээ чухал үнэ цэнтэй хүн болохыг зорих юм бол биднийг бас тэгж л үнэлэх болно. Хамгийн гол нь ТА ӨӨРӨӨ ҮНЭ ЦЭНЭЭ ТОДОРХОЙЛНО. Тиймээс өөрийгөө үнэ цэнтэй хүн болго.
Яаж үнэ цэнээ өсгөх вэ?
1. Юмны үнэ цэнийг өсгө. Үүний тулд өрөөсөө “Аль нэг юмны үнэ цэнийг өсгөхийн тулд би юу хийж чадах вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: Эвдэрсэн хэмхэрсэн зүйлийг засаж янзлах. Урагдсан зүйлийг оёж бүтэн болгох, өнгөө алдсан зүйл байвал будаж өнгийг нь сэргээх гэх мэт өөрийн гэр, ажилладаг байгууллага, бизнес, эргэн тойронд байгаа юмыг хэрхэн сайжруулах вэ гэдэгийг өөрөөсөө асууж, сайжруулах.
2. Бусад хүмүүсийн үнэ цэнийг өсгө. Үүний тулд “Бусад хүний үнэ цэнийг өсгөхөд би юу хийж чадах вэ?” гэдгийг өөрөөсөө асуу. Жишээлбэл: бусдын үнэ цэнийг өсгөхийн тулд тухайн хүнд байгаа сайн чанарыг нь төвийлгэн гаргаж, өөрт нь сануулах. Баярлаж талархснаа илэрхийлж, мэдэгдэх. Тулгарсан асуудал бэрхшээлийг нь тэвчээртэй сонсож, шийдвэрлэхэд нь туслах. Өсч хөгжиж, амжилтанд хүрэхэд нь туслах, гаргасан амжилтанд нь баяр хүргэх гэх мэт.
Бусдын үнэ цэнийг өсгөхөд тусалбал өөрийн үнэ цэн өснө.
3. Өөрийнхөө үнэ цэнийг өсгө. Үүний тулд өөрөөсөө “Би үнэ цэнээ өсгөхийн тулд юу хийх вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: тодорхой амжилт гаргахын тулд сурч мэдэх ёстой бол түүнийгээ сурч мэд, шинээр ур чадвар эзэмших хэрэгтэй бол түүнийгээ эзэмш, зөв дадалтай болох шаардлагатай бол түүнийгээ дад, мэргэжлийн ном унших хэрэгтэй бол түүнийгээ унш гэх мэт өөрийгөө өсгөж хөгжүүл.
Санаж яв: Өөрийнхөө одоо байгаа дүр төрхийг биш өөрийнхөө болж чадах тэр дүр төрхийг бодож, төсөөлж, зураглах хэрэгтэй.
Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлөх буюу тэр дүр төрхөндөө итгэх юм бол тэр төсөөлөл тань таны жинхэнэ бодит дүр төрх болж хувирна.
Амжилтын Тарни
Би үнэ цэнээ өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна!
Aудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол:
[powerpress]
Та үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Өнөөдөр үнэ цэнээ өсгөх ямар үйл хийх гэж байна вэ? доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayrlalaa Uka vrgelj heregtei zowlogoo ogdogt
Амжилт!
Bi sain medlegtei bish ch gesen ooriin mergejleer sain bolohyg husej bgaa, bi udur bur suraltsaj bgaa, thank you Uka
@Bek мундаг шуу! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
bayrallaa Uka minii amidralaa uurchluhud tusalj bgaad tani gaihailtai emegtei shuu <3
Баярлалаа ♥︎!
Hi. Uka chi mash saihan emegtei shu bayarla
Сайн сайхан бүхнийг хүсье!
bichleg grahgui ymaa. ug ni taani erch huchtei yriag tani sonsmoor l bndaa. bas tand ulam ih amjilt husie. mash ih bayrlaa
YouTube руу ороод үзчих http://youtu.be/Kt9GWiBaOwY Болохгүй бол аудиогоор нь сонсож бас болно.
Bayarlalaa uka egche! Unudur nadad hundhen udur tohioldson yum l daa. Ene niitleliig unshihaas umnu busad humuusiig bolon shudarga bus amidraliig buruutgaj blaa. Yag unendee minii une tsenees l buh yum shaltgaalsan bj. Tiimees une tsenee nemegduuleh ni minii yaag odoonoos hiih yostoi zuil yum bn. Dahin bayarlalaa tanid.
@UgoЭнэ нийтлэл чамд тус болж чадсаныг сонсоод баяртай байна. Амжилт хүсье!
Amjilt husei…Uka
Баярлалаа Нямаа! Амжилт!
Amidraliig mini uurchluhud tuslAach
Амжилт өөртэйгээ харьцахаас эхэлдэг. Тиймээс энэ тухай хэрэгтэй мэдээллүүд блогоор минь дүүрэн байгаа. Залхууралгүй уншаарай. Бас амьдралдаа хэрэгжүүлээрэй Орхон.
tand bayarlalaa