Яаж зорилготой хүн болох вэ?
Огт зорилгогүй хүн гэж байдаггүй. Хүн бүр дотроо ямар нэгэн зорилго тээж явдаг гэж би бодож байна. Танд ч гэсэн зорилго байгаа. Тийм үү?
Яагаад хүн бүр зорилготой байдаг вэ гэвэл хүн бүр хүссэн юмаа олж авч чаддаг амжилттай хүн болох хүсэлтэй байдаг учраас зорилготой байдаг.
Хамгийн гол нь ихэнх хүмүүс дотроо байгаа тэр зорилгыг гаргаж ирж, тодорхой болгодоггүйд л хамаг учир байгаа юм. Өөртөө цаг зав гаргаж байгаад, тухлаж сууж байгаад, цаас харандаа авч байгаад зорилгоо тодорхой болгож бичих цагийг хэзээ ч гаргадаггүй гэсэн үг.
Тийм ч учраас ихэнх хүн өөрөө амьдралаа бүтээхээсээ илүү амьдрал надад тохиолдоод байна (надад л ийм болж бүтэхгүй амьдрал тохиолдоод байна) гэсэн бодолтой байдаг гэж болно.
Тиймээс эдгээр хүмүүсийн эгнээнд багтаж орохгүйн тулд өнөөдөр өөртөө тусгайлан цаг зав гаргаж байгаад, зорилгоо тодорхой болгон бич.
Тодорхой болгохын тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуу.
- Би амьдралаа ямар болгомоор байна вэ?
-
Би яг юу хүсч байна вэ?
-
Би ямар хүн болмоор байна вэ?
-
Миний хайр дурлал гэр бүлийн харьцаа ямар байгаасай гэж бодож байна вэ?
-
Банкиндаа хэдэн төгрөгтэй болмоор байна вэ?
-
Бие бялдраа яаж хөгжүүлмээр байна вэ?… гээд л амьдралынхаа бүх л талбаруудаас асуулт асуу.
Асуулт бүрийг дахин дахин асуу. Учир нь эхлээд өөрөөсөө асуулт асуухад маш ерөнхий хариулт өгдөг. Тухайлбал, “Би амьдралаа ямар болгомоор байна вэ?” гэж асуухад “Би амьдралаа аз жаргалтай болгомоор байна” гэж хариулж байх жишээтэй.
Харин тодорхой хугацааны турш өөрөөсөө дахин дахин асууснаар хариулт улам нарийсч, улам тодорхой дүр төрх, зургийг үүсгэдэг. Тиймээс асуултаа өөрөөсөө дахин дахин асуух нь маш чухал.
Ингэж тодорхой болгосноор та өмнө нь зорилгогүй, зогсонги болсон юм шиг санагдаж байсан бол харин одоо тодорхой зүг чигтэй болохоос гадна түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй болно.
Зорилгоо тодорхой болгож чадаагүй хүн өөрийн гэсэн тогтсон бодолгүй, бусад хүмүүсийн бодол санаанд хурдан автаж, өөрийн бодол санаанаас урвах нь амархан байдаг тул өөрийнхөө талд зогсож чаддаггүй.
Харин зорилгоо тодорхой болгосон хүн өөрийнхөө талд, өөрийнхөөө бодол санаанд баттай зогсож чаддаг.
Зорилгодоо хүрэхийн тулд хүн заавал өсч хөгжих шаардлагатай болдог учраас зорилго тавих нь маш чухал юм.
Санаж яв: Зорилго хүнийг хөгжүүлдэг.
Өсч хөгжих нь маш чухал гэдгийг бид аль хэдийн мэднэ. Мөнгөтэй байлаа гэхэд дампуурах магадлал бий. Байшинтай байлаа гэхэд нурж бас шатаад алга болж мэднэ. Машин тэрэгтэй байлаа гэхэд эвдэрч, хулгайд алдах боломжтой. Гэр бүл хайртай хүмүүсээсээ хагацахгүй гэхийн аргагүй.
Харин олж авсан мэдлэг, туршлага зөвхөн өөртөө л үлддэг.
Тиймээс дахин хэлье.
Зорилгыг яаж өөртөө бий болгох вэ? гэвэл
“Хүн бүрт зорилго бий. Харин хүн бүр зорилгоо тодорхой болгодоггүй.”
Тиймээс өнөөдөр, яг одоо өөртөө 30хан хувь(минут) гаргаж байгаад зорилгоо тодорхойл.
Амжилтын тарни
Миний амьдралын зүг чиг ТОДОРХОЙ!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Goyo zuil bichsen baina. bayrallaa! bayrallaa!
bayarlaa. Uneheer dahin dahin bichij oortoo sanulj bhguil bol boldguim bnle.
Агуу мятаршгүй Ука Төмөр чамд шинэ оны мэнд дэвшүүлье.
Танаас ирсэн мэдээллүүдийг унших үнэхээр сайхан шүү.Дүүрэн эрч хүч,эерэг энерги! гайхалтай шүү.
Тиймээ зорилго тодорхой,бодиттой,итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.Ялангуяа зорилгоо бичнэ гэдэг яг ЗӨВ.Миний хувьд өнгөрсөн жилийн бүх зорилгоо биелүүлж чадсан.Яагаад гэвэл зорилгоо цаасан дээр бичиж нүдэнд харагдах газарт өлгөсөн.Ингэх нь өдөр бүр өөртөө зорилгоо сануулж,зорилгодоо хүрэхийн тулд хийж чадсан жаахан гэхгүй амжилтандаа талархаж байхад их тустай байдаг юм билээ.
Мөн энэ жилийн New year resolution-ээ аль хэдийн гаргаад,бичээд,гэрийнхээ бас ажлын өрөөнийхөө ханан дээр өлгөчихсөн.Тэгээд энэ жилийн нэг зорилгоо оны эхнээс эхлээд амжилттай явж байна даа ккк.
bayrlalaa tand shine onii mend bi oortoo shaardlaga tawij bainga hicheedeg ch todorhoi temdeglegee hiideggui uchraas oortoo unelelt boditoor ogch chaddaggui haaya setgeleer unadag
baisan odoo zorilgoo zow todorhoilood temdeglegee hiigeed ergeed harahad mash ih amjilttai biylene gj itgej bna
Sain baina u? TAND MASH IH BAYARLALAA. Tanii buh zuild amjilt husiy^^
tanid udruud uitgartai ungurch bga bol za shine yum sur hugj ene taniig dahin idewhtei bolgon. Surhad goy yum bilee amidraliin hogiin asuudalaa martaj hicheeldee anhaarna. asuudald anhaarlaaa geed shiidel oloogui tsagt heveer bn. Tiimees shiidelee oltloo ymar negen chigleleer sur mergejilee ch deeshluulj bolno.
Mash tsegtstei sul vggvi saihan yarih ymaa. Yarij bga zvuil ni ch taalagdlaa. Amjilt hvsey
bayarlalaa shan zovolgoo b n