Бууж өгөхийн даваан дээр үүнийг хий
Бууж өгөхийн даваан дээр үүнийг хий.
Та урьд нь ямар нэгэн юм хийж байгаад түүндээ бууж өгч байсан уу? Хэрвээ тийм бол бууж өгөхөөс өмнө танд юу бодогдож байсан бэ?
Надад бууж өгөх тохиолдол их гарч байсан. Бууж өгөх үед надад янз бүрийн бодол орж ирдэг. Жишээлбэл:
дасгал хийхээс залхуураад, түүндээ бууж өгөх үед “за ямар тэмцээнд орох гэж байгаа биш больё” гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Сэлж сурах гээд чадахгүй байх үед “өө залуухан байсан бол чадах байсан, харин одоо бол чадахгүй юм байна” гэдэг бодол орж ирж байсан. Зорилгынхоо дагуу алхам хийх үед бэрхшээлтэй таарвал “ямар ч боломж алга даа” гээд зогсож байсан.
Бид бууж өгөхийнхөө өмнө бодсон тэр бодолдоо итгэсэн учраас л бууж өгсөн байгаа. Харин тэр бодол худлаа энэ бодол зөв гэж итгэвэл энэ бодлоо бид бодит болгож чадна.
Хүний оюун ухаан, бие, сэтгэл салшгүй холбоотой. Та юунд итгэж байна гэдгээс таны ааш зан, биеэ авч явах байдал, хийх үйлдэл хамаарна. Харин энэ бүгдээс таны амьдрал хамаарна.
Санаж яв: Зөвхөн бууж өгсөн хүн л ялагддаг.
Тиймээс дахин хэлье бууж өгөх үед бодсон тэр бодолдоо итгэвэл бууж өгөх болно.
Бууж өгөхийн даваан дээр үүнийг хий
Гарах гарцгүй болсон юм шиг санагдах тэр л үед гарах гарц бий гэдэгт итгэх хэрэгтэй. Ямар ч боломж алга гэж бодох тэр л үед боломж гарч ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Залхуу хүрч байна больё гэж бодогдох тэр л үед өөртэйгээ тэмцэж, түүнийгээ даван туулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Сөрөг бодол бодож байгаагаа мэдсэн тэр л агшинд сөрөг бодлоо эерэгээр сольж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.
Өнөөдрийн миний танаас асуух асуулт: Та бууж өгөхөөсөө өмнө юу боддог вэ? Түүнийгээ өнөөдөр олж мэдээд “би энэ бодолд итгэдэг байсан харин одоо өөрчилж, хүчтэй эерэг бодлоор сольж байна” гээд эерэг хүчтэй бодлоор солиорой. Үүнд амжилтын тарнийг бас хэрэглэж болно.
Жишээлбэл: Би хэдэн сарын өмнө сэлж сурах гээд сурч чадахгүй бууж өгөх үед “хэрвээ би залуухан байсан бол чадах байсан байх, харин одоо бол чадахгүй” гэж бодож байсан. Харин энэ бодлоо өөрчилж “Одоо л миний сэлж сурдаг нас. Би чадна!” гэдгээр өөрчилснөөр би сэлж сурсан. Та ч гэсэн оролдоод үзээрэй. Ингэж чадвал та айдсаа, залхуурлаа мөн ямар нэгэн шалтгийг даван туулж чадна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР
One Comment