Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:
“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд зориулав.
Тэгэхээр яагаад хүмүүс өмнө нь амжилттай байж чадсан мөртлөө одоо чадахаа байчихав аа? Яагаад хүмүүс өмнө нь эрч хүчтэй байж болоод байсан мөртлөө одоо эрч хүчгүй болчихов оо?
Үүний том шалтгаан юу вэ гэвэл амжилтанд хүрэхийн тулд хүмүүс эхлээд маш их хичээдэг, тэгээд тодорхой амжилтанд хүрснийхээ дараа хичээхээ зогсоодог.
Жишээлбэл: 10 жил төгсөж байгаа хүүхдүүд их дээд сургуульд орохын тулд маш их хичээдэг. Харин их дээд сургуульд орсныхоо дараа хичээхээ зогсоодог. Тэгээд би их их сайн сурлагатай охин байсан харин яагаад одоо тийм байхаа байчихав аа? Бизнес эрхэлж байгаа хүмүүс бизнесээ амжилттай болгохын тулд эхлээд үйлчилгээгээ маш сайн анхаарч, чанартай үйлчилгээ үзүүлдэг тэгээд гайгүй сайн орлоготой болохоороо үйлчилгээгээ анхаарахаа зогсоож, чанараа муутгадаг учраас дампуурдаг гэх мэт. Өөрөөр хэлбэл анх амжилтанд хүрэх гэж тэмүүлж байхдаа хийдэг байсан тэр зүйлүүдээ тодорхой амжилтанд хүрсний дараа хийхээ зогсоосүн гэсэн үг.
Анх амжилтанд хүрэх гэж тэмүүлж байхдаа хийдэг байсан зүйлүүдээ тодорхой амжилтанд хүрснийхээ дараа хийхээ зогсоосон учраас л өмнөх шигээ амжилттай байхаа больсон.
Амжилттай хүн байхын тулд нэг удаа хичээх биш, хоёр удаа хичээх биш насан туршдаа хичээх хэрэгтэй болно. Хэрвээ хичээхээ зогсоох л юм бол тэр зогсоосон мөчөөс эхлээд уруудах болно.
Нэг цэгээс нөгөө цэгрүү оччихоод “за одоо боллоо, би амжилттай хүн болчихлоо” гэж бодвол өрөөсгөл гэж бодож байна. Учир нь амжилт бол насан туршийн үйл явц юм. Та хэзээ зогсоно амжилт тэнд зогсоно.
Aмжилт бол насан туршийн үйл явц юм. Та хэзээ зогсоно амжилт тэнд зогсоно.
Хэрвээ та урьд нь амжилттай байсан, харин одоо тийм байхаа больсон бол санаа зоволтгүй “та урьд нь чадсан юм чинь одоо ч гэсэн чадна! Та өнөөдөр өөртөө цаг зав гаргаж байгаад, тэр үед хийдэг байсан зүйлүүдээсээ та өнөөдөр юу юу хийхээ зогсоосон байна вэ? гэдгийг тогтоогоод үзээрэй. Тэгээд түүнийгээ өнөөдрөөс дахин хийж эхлээрэй.
Шинэ санаа бодож олох, ихийг сурч мэдэх, ур чадвараа нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зэргийг хэзээ ч битгий зогсоогоорой!
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өмнө нь чадсан юм чинь одоо ч гэсэн чадна!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Aмжилт бол насан туршийн үйл явц юм. Та хэзээ зогсоно амжилт тэнд зогсоно. http://t.co/3zJ9AsD1t2 #ХүсХийХүр
— Ука Төмөр (@UkaTumur) June 16, 2015
Таньд маш их баярлалаа. Тиймээ байсан байсан гэдэг үгийг өөрийн үгийн сангаас хасах хэрэгтэй шүү. Та өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. 🙂
Баярлалаа Үнэхээр тийм шүү гэж бодогдлоо. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй нь энэ жишээ байна. Энэ сайхан санааануудыг тань бусадтай хуваалцанаа. Сайхан мэдээлэл дандаа өгч, урам хайрлаж байдагт тань баярлаад баршгүй
баярлалаа
Баярлалаа.Өнөөдрийн сэдэв яг л миний өнөөдрийн байгаа байдлыг олж хараад хэлээд өгөх шиг боллоо. Би өөрөө яг ийм байдалд хүрчихээд байгаа юм л даа. өмнө нь аливааг хийх эрч хүч, сэтгэл, зориг бүгд байсан ч одоо алга болчихсон. үүний шалтгааныг би өөрөөсөө биш эргэн тойрноосоо шалтгаалж байна гэж боддог болчихсон байлаа. Гэтэл өөрөө буруутай юм байна гэдгийг ойлгуулсан танд баярлалаа.
Баярлалаа. Танд амжилт хүсье.
Мундаг шүз амжилт !!!
Bayrlla Ukadaa
amjilt husiye
bayarlalaa uka egchee tand bas amjilt chadnaa
Bayarlalaa,
нээрээл тийм шүү би урдныхаасаа бүүр шаал өөр болчихсон арчаагүй талруугаа гэхиймуудаа өөрийгөө голоол, шалтаг хайгаад л, ажил бүтэхээ болиод их стресстэй байнга л уурладаг урд нь хэзээ ч ийм байгаагүй цагийн юмыг цагт хийчээл инээд алдаал гүйж өгдөг байлаа ажилдаа ч хаана ч шинэхэн ажилтан ч байлаа магтуулаад л урам ороод л зүтгээдл байсан одоо…
Баярлалаа үргэлж хүмүүст урам зориг өгдөг ухаантай бүсгүй шүү чамд үргэлж амжилт хүсье мэдээлэл таалагдлаа
Bayarlalaa.xezee ch bodoj bgaagui yum bna.tanid amjilt xusiye.bayarlalaa
bayrlalaa Uka