Юунд дуртайгаа мэдэх нэг арга
Өнөөдрийнхөө бичлэг дээр юунд дуртайгаа мэдэх нэг арга -ыг оруулж байна.
Дуртай юмаа хий гэдгийг би өмнө нь мэддэг байсан боловч юунд дуртайгаа мэддэгүй байсан. Харин нэг зүйлийг хийснээр би юунд дуртайгаа мэдэж авсан.
Намайг бага байхад манай ээж намайг сэтгүүлч болгох хүсэлтэй байсан. Тэр үүднээсээ намайг ном их унш, үгийн баялагаа нэм, зхион бичлэг их бич гэх зэргийг байнга шаарддаг байсан. Харамсалтай нь 10 жилд байхад миний хамгийн их үзэн яддаг, дургүй хичээл бол уран зохиол, түүх гэх мэт аман хичээлүүд байсан ба бас зохион бичлэг бичих байсан. Уран зохиол дээр ганц дүр бичих гээд ээж бид 2 бөөн юм болж байсныг би сайн санаж байна.
Тийм болохоор би хэзээ ч бичнэ гэж боддоггүй байсан.
Ярина гэвэл бүүр яс хавталзана. Бичих ярих бол ёстой миний талбар биш гэж боддог байсан.
Харин би юу мэдэж авсан бэ гэвэл дургүй юмаа хийж үзэх, чадахгүй гэж бодсоныгоо хийж үзэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. Яагаад гэвэл би хийх дургүй үзэн яддаг юмаа хийж эхэлсэн учраас би дуртай юмаа мэдэж авсан. Өөрөөр хэлбэл би хамгийнхаа дургүй юмыг барьж авч хийснээр тэр маань миний хамгийн хийх дуртай юм болж хувирсан.
Хэрвээ би тэр нэгэн өдөр дургүй ч гэсэн бичиж эхлээгүй бол, дургүй ч гэсэн ярьж эхлээгүй бол магадгүй өнөөдөр энэ бичлэгийг хийхгүй байх байсан гэж бодож байна. Харин дургүйгээ хийсэн учраас энэ боломжийг өөртөө өгч энэхүү ХҮС. ХИЙ.ХҮР. блогоо үүсгэсэн.
Ер нь бол хүн дургүй гээд л тойроод гүйгээд байдаг гэтэл тэр нь дуртай юм байдгийг огт мэддэггүй.
Тиймээс таны хийх дургүй, үзэн яддаг, хийхээс халширдаг зүйл юу вэ? Түүнийгээ хийгээд үзээрэй. Магадгүй таны дуртай зүйл байж болох юм. Хийж үзэхээс нааш хүн угаасаа мэдэх боломжгүй. Тиймээс хийгээд үзээрэй гэдгийг өнөөдрийнхөө санал болгохыг хүслээ.
Дургүй юмаа хийгээгүйгээс болж бид хичнээн сайхан боломжийг алдаж байгааг хэмжихийн аргагүй. – ХҮС. ХИЙ. ХҮР.
Хэрвээ таны таньдаг хүн юунд дуртайгаа мэдэхийг хүсч байгаа бол энэ аргыг санал болгоорой. Хэрвээ танд ” юунд дурайгаа мэдэх нэг арга ” байгаа бол түүнийгээ доор коментоо бичиж бидэнтэй хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР