Энэ 3-ын Аль Нэгийг Хийхгүйгээр Амжилтанд Хүрэхгүй
Хэрвээ амжилт өөдөө явж байгаа бол дараахь 3-ын аль нэгийг эсвэл 3-уулангий нь заавал хийх хэрэгтэй болно. Үгүй бол амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр энэ 3 юу вэ?
Энэ 3-ын Аль Нэгийг Хийхгүйгээр Амжилтанд Хүрэхгүй
- Сонголт – Сонголт хийх. Бид алхам дутамдаа сонголт хийж байдаг. Магадгүй та заавал сонголт хийх шаардлагагүй гэж бодож байж болох юм. Миний бодлоор бол хэрвээ та сонголт хийгээгүй бол хийхгүй байх сонголт хийж байна гэж ойлгож болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би одоо тодруулья. Хэрвээ та амжилтанд хүрэх сонголт хийгээгүй бол амжилтанд хүрэхгүй байх сонголт хийж байна гэсэн үг. Хэрвээ та эрүүл хооллох сонголт хийгээгүй бол эсрэгийг нь сонгож байна гэсэн үг. Эрүүл мэндийнхээ төлөө сонголт хийгээгүй бол эсрэг сонголт хийж байна гэсэн үг.Хэрвээ бид энэ замыг сонгоогүй бол нөгөөгий нь сонгож байна гэсэн үг, өөртөө үнэнч байхыг сонгоогүй бол өөрийгөө хуурахыг сонгож байна гэсэн үг. Олдсон ажилд орох биш хүссэн ажлаа сонгож орох, таарсан хүнтэйгээ ханилах биш хүссэн хүнээ соншгож ханилах, таарсан номоо унших биш уншихыг хүссэн номоо сонгож унших гэх мэт. Тийм учраас бид зөнгөөрөө явах биш өөрөө юу хүсч байгаагаа анхаарч үзэж сонгох хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ та өнөөдрийнхөө амьдралд тийм ч дуртай биш байгаа бол магадгүй та хүссэн амьдралаа сонгоогүйтэй холбоотой байж болох юм.
- Эрсдэл – Эрсдэл хийх. Гэхдээ үүнд амь насаараа эрсдэл авахыг хэлээгүй шүү. Энэ эрсдэл дотор мөнгө орно, шинэ санаа орно. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Ирээдүйнхээ төлөө хийж байгаа зүйл бидэнд ямар үр дүнг авчрахыг мэдэхгүй. Тийм болохоор шийдвэр гаргаад хийж байгаа зүйлүүд маань бүгд эрсдэл гэж ойлгож болно. Хэрвээ та залуу байгаа бол энэ эрсдлийг эртхэн шиг хийсэн нь дээр байдаг. Гэр бүлтэй болоогүй дээрээ, хүүхэдтэй болоогүй дээрээ яагаад гэвэл гэр бүлтэй хүүхэдтэй болсон үед эрсдлийг зөвхөн өөрөө биш гэр бүл хүүхэд ч гэсэн давхар үүрэх болно. Гэхдээ гэр бүлтэй хүүхэдтэй болсон учраас эрсдлээс айгаад хэрэггүй. Эрсдэл хийж байж бид амжилтанд хүрнэ.Ямар нэгэн юмыг анх хийж эхлэхэд бид ер нь бол юу хийж байгаагаа сайн мэддэггүй Энэ үед ихэвчлэн эрсдэл авдаг. Эрсдэл хийж байж бид чадах чадахгүйгээ, бүтэх бүтэхгүйгээ, болох болохгүйгээ мэдэж авахаас гадна эрсдэл хийж байж бид амьдралынхаа, бизнесийнхээ дараагийн түвшинд очдог. Үгүй бол нэг газраа л үлдэнэ. Харин туршлагатай, мэдлэгтэй, юу хийж байгаагаа мэддэг болоод ирсэн үед эрсдэл хийх нь багасдаг.
- Золиос – золиос гэхээр нээх хүндээр аваад хэрэггүй шүү. Золиос гэдэгт цагаа золиослохыг хэлж байгаа юм. Үүнд: найз нөхөдтэйгээ өнгөрөөдөг цаг, ТВ үздэг цаг, кино үздэг цаг, зугаа цэнгэлийн цаг, амралтын өдрийн цаг , унтах цаг… гээд л. Энэ бүх цагаа амжилтандаа зориулахыг хэлж байгаа юм. Үнэхээр амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол тэр тусмаа бүр хурдан хүрэхийг хүсч байгаа бол өөрт байгаа цагаа тултал нь амжилтандаа зориулах хэрэгтэй болно. Гэхдээ Ука найз нөхөд чухал ш дээ, нойроо авах сайн гээ биз дээ гэж асууж байж болох юм миний хариулт юу вэ гэвэл та өнөөдрийг хүртэл найз нөхөддөө, бусад зүйлд цагаа зарцуулсаар ирсэн тэгээд үр дүн хэр байна вэ? Амжилтандаа зориулах цаг гарсан уу? Үгүй бол сонголт хийж, эрсдэл хийж, цагаа золиослох хэроэгтэй болно. Энэ 3-ын Аль Нэгийг Хийхгүйгээр Амжилтанд Хүрэхгүй.
Амжилтанд хүрэхийн тулд доод тал нь 5 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Эхний 3 жил үр дүнгээ үзэхгүй ч 3 жилийн хөдөлмөр чинь хуримтлагдсаар дараагийн 2 жилдээ үр дүнгээ өгч эхлэх жишээтэй.Тиймээс амжилтанд хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа бол эхлээд амжилтыг сонгоорой. Дараа нь амжилтынхаа төлөө эрсдэл хийхээс бүү татгалзаарай. 3-рт: Амжилтынхаа төлөө зугаа цэнгэлдээ зарцуулах, найз нөхөддөө зарцуулах, тв үзэх цагаа амжилтандаа зарцуулах шийдвэрээ гаргаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та өөрийгөө амжилтанд хүрэх болов уу гэж эргэлзэж байгаа бол би танд зорулж сонжоо бэлдсэн байгаа. Та description хэсэг дээр холбоосыг нь оруулсан байгаа. Дараад татаж аваарай. Эсвэл ukatumur.com руу ороод блог гэдэг дээр дараад өнөөдрийн энэ бичлэгийн доор оруулсан байгаа.
Энэ доор дарж сонжоо татаж аваарай.