Хөлний Дасгал Хийхээс Өмнө Заавал Мэдэх Ёстой 3 Зүйл
- Хөлөө сайн халаах хэрэгтэй. Сайн халааснаар бэртэл авахаас өөрийгөө хамгаалнаа. Тиймжжс дасгалынхаа өмнө заавал хөлөө халаагаарай. Жишээлбэл биеийн жингээрээ хайчин суулт суух, үндсэн суулт суух, ташаагаа эргүүлэх зэрэг дайнамик дасгалууд хийх. Эдгээр дасгалууд нь хөлний хөдөлгөөнийг сайжруулж, дасгалын гүйцэтгэлийг сайжруулж, дасгалаа буруу хийж гэмтэхээс хамгаална.
- Форм дээрээ анхаарлаа төвлөрүүлэх. Хөлний дасгалуудыг хийхэд нарийн төвөгтэй хөдөлгөөнүүд оролцдог учраас зөв формтой хийх нь маш чухал байдаг. Үгүй бол гэмтэл авна мөн шаардлагатай булчингуудаа ашиглаж чадахгүй, хөл хөгжихгүй. Тиймээс цээжээ дээшээ, нуруугаа байнга цэх байлгаж, хэвлийгээ чангалж, оролцуулах нь чухал.
- Нэг дасгалыг дахин дахин хийснээр булчинд хэт ачаалал өгч гэмтэх эрсдэлтэй. Түүний оронд олон төрлийн өөр өөр дасгалуудтай хольж хийх нь зүйтэй. Өөр өөр дасгал хийснээр өөр өөр булчин руу чиглэж өөрийгөө сорьж, хүнд жин өргөж, мөн дасгал ч гэсэн сонирхолтой болно.
За тэгэхээр энэ 3 зөвлөмжийг дагаарай. Ингэж дагаснаар та хөлөө сай хөгжүүлэх болно. Дасгалд чинь амжилт хүсье!
ХҮС. ХИЙ. ХҮР.
Ука Төмөрийн Хамт