Хүнд нөлөөлдөг 5 зүйл
Хүнд нөлөөлдөг 5 зүйл
Хүнд юу юу нөлөөлдөг вэ? Аливаа юмны нөлөөнд орохгүйн тулд яах ёстой вэ?
Бид бүгд ирээдүйгээ сайхнаар төсөөлөх дуртай байдаг. Ирээдүйгээ ингэж сайхнаар төсөөлснөөр бид урам зориг ордог. Хэрвээ та ирээдүйгээсээ урам зориг авахгүй байгаа бол та өнгөрсөнд амьдарч байна гэж ойлгож болно.
Өнгөрсөндөө амьдарвал бид хөгжихгүй. Харин ирээдүйгээ сайхнаар төсөөлснөөр бид урагшилдаг.
Өнгөрснөөс бид туршлага суудаг харин ирээдүйгээсээ бид урам зориг авдаг.
Өдөр болгон өглөө эрт босч, хүссэн юмаа хийж, чадвараа сайжруулж, шинэ юм сурч өөрийгөө хөгжүүлж, хамгийнхаа сайнаар байхад нөлөөлдөг гол зүйл бол
сайн сайхан ирээдүй юм. Энэ сайхан ирээдүй рүүгээ тэмүүлэх хүсэл эрмэлзэл хэр хүчтэй байна тэр хэмжээгээрээ бид ирээдүй рүүгээ урам зоригтой алхдаг. Алхах алхадаа ямар ч саад бэрхшээл дундуур саадгүй явж, ямар ч хэцүү цаг үеийг үл тооно. Харин хүсэл эрмэлзэл сул бол энэ хэцүү цаг үе, саад бэршээлдээ автдаг. Өөрөөр хэлбэл хүнд, хэцүү үеэ даван туулах шалтгаан хүчтэй байна гэсэн үг. Шалтгаан том хүчтэй бол юуг ч даван туулж чадна. Энэ шалтгаан гээд байгаа зүйл бол бидний урьдаа тавьж буй зорилго юм. Сайхан ирээдүйгээ бодит болгохын тулд бидэнд зорилго зайлшгүй хэрэгтэй.
Хүнд нөлөөлдөг 5 зүйл
- Хүрээлж буй орчин. – (Улс орон, хот хөдөө, улс төр, нийгэм, гэр орон, эргэн тойронд байгаа хүмүүс, ажлын газар гээд л биднийг хүрээлж буй бүхэн бидэнд нөлөөлдөг.
- Үйл явдал – эргэн тойронд болж байгаа том жижиг бүх үйл явдал бидэнд нөлөөлдөг.
- Мэдлэг -эзэмшсэн, эзэмшээгүй бүх мэдлэг бидэнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бидний мэдэж байгаа бүхэн бас мэдэхгүй байгаа зүйлүүд бидэнд нөлөөлдөг.
- Үр дүн – өнгөрсөнд гарсан, одоо гарч буй бүх үр дүн бидэнд нөлөөлдөг.
- Мөрөөдөл – Будний мөрөөдөл будний ирээдүй юм. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид урагшаа тэмүүлдэг. Хүн нэг бол мөрөөдөл дээрээ анхаарч урагшилдаг нэг бол өнгөрсөндөө автаж хойш татагддаг. Мөрөөдлөө бодит болгохын тулд түүнийгээ зорилго болгодог.
Мөрөөдөл хэр том байна зорилго тэр хэмжээгээрээ том байна. Мөрөөдөлгүй бол зорилгогүй. Зорилгогүй бол төөрнө, бэрхшээлдээ автана, өнгөрсөндөө амьдарна, бас гаргасан алдаан дотроо ч амьдрах тохиолдол их байдаг.
Зорилготой хүн аливаа юмны нөлөөнд ороод байдаггүй. Орсон ч гарах нь хурдан байдаг. Зорилготой хүний ирээдүй гэрэл гэгээтэй байдаг.
SoundCloud дээр сонсохыг хүсвэл
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛЭЭ ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.
[wysija_form id=”1″]