Та энтрэпренёр мөн үү сонжоо
Та энтрэпренёр мөн үү сонжоо
Өнөөдөр би Шарк Танк(Shark Tank) номон дээр гарсан та энтрэпренёр мөн үү сонжоог хуваалцахыг хүслээ.
Америкт өдөр болгон оюутнаас авахуулаад гэртээ хүүхдээ харж буй ээж, өндөр настан гээд л их олон янзын хүмүүс энтрэпренёр болж байдаг. Нийт өдөрт 2356 энтрэпренёр шинээр төрдөг ба жилдээ 500 мянган бизнес шинээр үүсч байдаг гэж энэ номон дээр бичсэн байсан. Эдгээр бизнесийн аль нь хөл дээрээ тогтож аль нь нурахыг зөвхөн цаг хугацаа л харуулна. Гэвч их олон хүмүүс бизнес нурж байгаагаа бизнес муу байгаатай холбож үздэг. Үнэн хэрэг дээрээ муу бизнес гэж байдаггүй харин тэр бизнесийг авч яваа хүн нь муу байдаг гэдгийг тэр болгон мэддэггүй. Хэрвээ энтрэпренёр хүнд бизнес хийх ур чадвар байхгүй, энтрэпренёр майндсэт байхгүй бол бизнесээ авч явж чадахгүй нураана. Тиймээс энтрэпренёр майндсэттэй байх нь чухал. Танд энтрэпренёр майндсэт байна уу? Доорх сонжоог хийгээд үзээрэй.
Та энтрэпренёр мөн үү сонжоо
Доорх асуултуудад тийм, үгүй, заримдаа гэж хариулаарай.
Тийм гэвэл – 2 оноо
Заримдаа гэвэл – 1 оноо
Үгүй гэвэл – 0 оноо өгөөрэй.
- Би амжилтын төлөө бүхнээ зориулдаг.
- Би унасан ч буцаад хөл дээрээ хурдан зогсож чаддаг
- Би бусдын тусламжгүйгээр өөрөө өөррийгөө өдөөж, идэвхжүүлж чаддаг
- Намайг төрөлхийн юм зарах авьястай гэдэг
- Би бусдын төлөө ажиллах дургүй. Өөрөө өөртөө ажиллах дуртай.
- Би олны өмнө гарахаараа хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргах чаддаг.
- Миний харилцааны чадвар маш сайн.
- Би бэрхшээлээс зугтах биш бэрхшээлтэй нүүр тулах дуртай
- Миний бодол санаа хүчтэй, заримдаа тохиолдолд дэндүү хүчтэй.
- Би өөрийгөө удирдагч гэдгээр хардаг.
- Би аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийх дуртай.
- Би өөрийгөө өндөр түвшинд тавьдаг.
- Би эргэн тойронд байгаа хүмүүсээс илүү сайн чармайлттай, хичээнүй ажилладаг.
- Надад өөрийнхөө бизнесийг нээсэн олон хамаатан садан, найз нөхөд бий.
- Зөв эсэхийг нь мэдэхгүй ч би шийдвэр гаргахдаа сайн.
- Хүмүүс намайг тууштай, мундаг гэдэг.
- Би эрсдлээс зугтаахаас илүү эрсдэл хийх дуртай.
- Би шийнийг санаачлах дуртай.
- Яагаад гэдгийг мэдэхгүй ч миний ажил үйлс их бүтдэг.
- Би санаанд орсон юмаа хийж байж санаа амардаг.
За тэгээд өгсөн оноонуудаа одоо нэмээрэй. Бүгдийг нэмж үзээд:
40-30 оноо гарсан бол
Та төрөлхийн энтрэпренёр хүн байна. Хэрвээ та бусдын төлөө одоо болтол ажиллаж байгаа бол яагаад одоог болтол ажилласаар байна вэ? Одоо өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон. Өөрийнхөө бизнесийг нээх цаг болсон.
30-21 оноо
Танд энтрэпренёр болох потенциал байна. Магадгүй та бэрхшээлтэй учрахаас айгаад бэрхшээл багатайгаар нь, амраа бодоод бусдын төлөө ажиллаж байж болох юм. Ямар чиг л байсан энтрэпренёр болох талаар бодоод үзэхэд илүүдэхгүй байхаа.
21-ээс доош оноо
Энтрэпренёр болоход та бэрхшээлүүдтэй учирч магадгүй. Бизнес нээх нь үнэхээр таны хүссэн зүйл мөн үү гэдгийг сайн тунгааж бодоорой. Энтрэпренёр болохын тулд заавал энтрэпренёр байх албагүй гэдгийг бас санаарай.
За таны сонжооны хариу ямар гарсан бэ? Та төрөлхийн энтрэпренёр хүн байна уу эсвэл таны хувьд өөр боломжуудыг хайх нь дээр байна уу? Юу гэж бодож байна вэ?
Энэ ‘энтрэпренёр мөн үү’ сонжоо нь таныг сэтгэл санаагаар унагаах зорилготой биш харин ч энтрэпренёр болоход ямар байх ёстой вэ гэдгийг мэдүүлэх зорилготой болохыг анхаарулья.
Зарим төрөлхийн энтрэпренёр хүмүүс ч гэсэн бизнес бүтээх дээрээ тулахдаа бүтэлгүйтдэг тохиолддог зөндөө байдаг. Хамгийн гол нь амжилтынхаа төлөө бүхнээ зориулж чадаж байна уу гэдгээс л бүх зүйл хамаарна. Хэрвээ та амжилтынхаа төлөө бүхнээ зориулж чадаж байгаа бол та ч гэсэн энтрэпренёр болж чадна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]