Талархлын хүч
Талархлын хүч
“Та бүх амьдралынхаа туршид зөвхөн ‘Баярлалаа!’ гэдэг үгийг л байнгын уншлагаа болгосон бол энэ танд хангалттай.” – Meister Eckhart
Амьдралаа өөрчилж эхлэх хамгийн хүчтэй зүйл бол талархал. Тиймээс эргэн тойрондоо байгаа бүх зүйлд “баярлалаа” гэж хэл.
Талархал бол хангалуун амьдралын эх үүсвэр юм.
Бид ихэвчлэн байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийхээ араас их завгүй явдаг. Байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр хэзээ ч хангалуун амьдарч чадахгүй.
Харин талархал илэрхийлснээр өөрт аль хэдийн байгаа зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхээс гадна бидний зүрх сэтгэл нээгдэж, тэр хэмжээгээрээ оюуныхаа хүрээг тэлж, өсч хөгждөг сайн талтай.
Баярлаж талархснаар бид маш сайхан мэдрэмжтэй болно. Сайхан мэдрэмж маань дараа дараагийн сайхан мэдрэмжийг үүсгэх болно.
Талархлыг өдөр тутмынхаа дадал болгосноор айдсаа хайр болгож, тачирхан амьдралаа хангалуун болгож чадна.
Талархах цагийг 3 янзаар гаргаж болно. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Талархал илэрхийлснээр бид одоо цагтайгаа холбогдож, амьдралыг яг байгаа чигээр нь хүлээн авдаг. Талархал илэрхийлснээр бид амьдралаа аз жаргалтай болгодог. Тиймээс өнөөдөр талархлыг сонго.
Санаж яв: Аз жаргалтай учраас талархах биш, талархсан учраас аз жаргалтай.
Цаг заваа зориулж энэхүү бичлэгийг үзэж байгаад танд баярлалаа. Найз нөхөддөө цааш нь түгээж байгаад танд баярлалаа. Мөн миний цахим мэдээлэлд бүртгүүлсэнд дахин дахин баярлалаа!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Талархлаа бичиж үлдээсэн бүх найз нартаа БАЯРЛАЛАА! http://t.co/v4EWPUTZOx
— Ука Төмөр (@UkaTumur) December 2, 2013