Талархал
Талархал – Яаж талархалаа илэрхийлэх вэ?
“Гомдоллодог хүн эрч хүчээ алддаг. Харин талархдаг хүн эрч хүчийг олдог.”
Тийм ч учраас талархдаг хүн өөрийнхөө амьдралд үргэлж талархаж байх сайн сайхан зүйлүүдийг илүү ихээр үүсгэж байдаг.
Хүн нэг дор нэг л бодол боддогийн адил бид нэг дор уурлангаа хажуугаар нь талархана гэж байхгүй. Эсвэл хэн нэгэнд атаархангаа талархана гэж байхгүй. Бид нэг бол сөрөг бодол дээр анхаарлаа төвлөрүүлнэ, нэг бол эерэг бодол дээр анхаарлааа төвлөрүүлнэ.
Тиймээс анхаарлаа талархал дээр төвлөрүүлснээр бид
- өөрсдийгөө голж, өрөвдөх
- хорон санаа, атаа жөтөө
- уйтгар гуниглал, гэмшил, харамсал
- уур уцаар, догшин ширүүн зан
- санаа зоволт
- гомдолол
- хязгаарлагдмал итгэл г.м. сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдээ эерэг бодол, эерэг мэдрэмжүүдээр орлуулдаг.
“Сөрөг бодлоо гээснээр эерэг бодол бодох боломжийг өөртөө өгдөг.“
Сөрөг бодлоо яаж гээх вэ гэвэл өөрийнхөө амьдралын бүх хэсэгт талархалаа илэрхийлж сурах хэрэгтэй.
Талархах дадалтай болох нь яг л бучингаа хөгжүүлж байгаатай адил өдөр тутмын ажил. Бид өдөр болгон юунд, хэнд талархдгаа бичиж, түүнийгээ илэрхийлж, зүрх сэтгэлдээ мэдэрч байх хэрэгтэй. Үүний тулд талархалын тусгай дэвтэр нээж болно. Хэрвээ та амжилтын дэвтэр аль хэдийн нээсэн бол түүн дээрээ ч гэсэн бичиж болно.
☞ Талархалын дэвтэр нээж эхэлснээс хойш 3 долоо хоногийн дараагаар амьдралаас авах ханамж 25%-иар нэмэгдэж, биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж мөн архи тамхи хэрэглэх нь хүртэл багасдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Тиймээс өөрийгөө болон амьдралаа хурдан өөрчлөхийг хүсвэл юуны түрүүнд яг одооноос эхэлж талархалаа илэрхийлэх нь зүйтэй.
Хэрвээ та “харин тиймээ, талархал илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэднээ” гэж бодоод өнгөрдөг ч юмуу эсвэл талархах цагийг тусгайлан гаргаж чадахгүй байгаа бол магадгүй таны амьдрал яагаад өөрчлөгдөхгүй байгаагийн нэг шалтгаан болж байж мэднэ.
Тиймээс яг одоо талархалаа илэрхийл. Талархал илэрхийлж байх энэ мөчид бидний сэтгэл санаа шууд эерэг болон өөрчлөгддөг. Тиймээс талархал илэрхийлэхийг өдөр тутмынхаа дадал болгож чадвал бид өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадна.
Хамтдаа талархалаа илэрхийлье!
Яг одоо сайхан тухлаж суугаад, нүдээ аниад, гүн амьсгаа аваад та хэнд, юунд талархаж байна вэ гэдэг дээр төвлөр.
1. Эхлээд өөрийнхөө бие махбодь дээр анхаарлаа төвлөрүүл.
Гайхамшгийг олж хардаг нүдэндээ талархая!
Сайхан үнэрийг мэдэрдэг хамрандаа талархая!
Сайхан амттанг иддэг амандаа талархая!
Хайртай хүмүүсээ үнсдэг урууландаа талархая!
Намайг авч явдаг өөрийнхөө бүхий л биед талархая!
Хүссэн газар аваачдаг хөлөндөө талархая!
Хамаг үүрэг гүйцэтгэдэг, хайртай хүмүүсээ тэвэрдэг гарандаа талархая!
Яг одоо эрүүл энх байгаа биендээ талархая!
Энэ бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна!
2. Одоо амьдралд тааралддаг бүх хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүл.
Намайг хайрладаг гэр бүл, үр хүүхэд, найз нөхөддөө талархая!
Миний бахархал болох бүх хүмүүстээ талархая!
Надад үлгэр жишээ үзүүлдэг бүх хүмүүст талархая!
Надад тусалж, надад дэмжлэг үзүүлдэг бүх хүмүүст талархая!
Энэ бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна!
3. Харин одоо амьдралд тохиолддог зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүл.
Амралт, аялал, ажил, сургууль, баяр ёслол, төрсөн өдөр г.м. зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлж түүндээ талархал илэрхийлж, түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдэр!
Энэ мэдрэмжээ өдрийн турш, долоо хоногийн турш, сарын турш, амьдралынхаа турш авч явахыг санал болгож байна.
“Миний өнөөдрийн талархаж байгаа зүйлүүдийн нэг юу вэ гэвэл
Та бүгддээ таларахж байна!
Та бүхэнтэйгээ долоо хоног бүр бичлэгээрээ холбогдож байгаадаа талархаж байна!
Та бүхэнтэйгээ блог, захиа, фэйсбүүк, твитер, сошиал медиа-гаар байнга холбогдож байгаадаа талархаж байна!
Та бүгдийн илгээсэн ГАЙХАМШИГТАЙ захидал, сэтгэгдлүүдэд таларахж байна!
Намайг дэмжиж, надад эрч хүч өгдөг хүмүүст БАЯРЛАЛАА!
Намайг шүүмжилж, намайг улам хүчтэй болгодог хүмүүст БАЯРЛАЛАА!
Надад зааж, нэгийг ухааруулдаг хүмүүст БАЯРЛАЛАА!
Надад захиа бичиж, сэтгэгдлээ үлдээж, бодол санаагаа хуваалцдаг найзууддаа БАЯРЛАЛАА!”
Та яг одоо амьдралынхаа юу юунд талархаж байна вэ гэдгийг танаас сонсох хүсэлтэй байгаа тул амьдралдаа хамгийн их талархдаг 5 зүйлийнхээ тухай доор бичээрэй. Бичиж байх үед ямар мэдрэмж төрснөө хуваалцаарай.
Сайн сайхан зүйлд талархах амархан, харин таагүй зүйлд яаж талархах вэ? гэвэл энд дарж уншина уу.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалж чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
yag unuudur naad zuiluudiin tukhai yarij suulaa. 🙂 Manai mongolchuud maani gazriin shimeeree buyant maliig tejeej suutei bolgosond talarkhaj gazar eejdee tsainiikhaa deejiig urgudug saikhan yos bas l uchirtai um daa …
1. Bi eruul saruul saruul turuulj, khun bolgoson aav eejdee urgelj bayarlalaa gej khelj yavdag.
2. Eruul baigaadaa uurtuu bayarlaj yavdag. Eruul bied saruul ukhaan orshino.
3. Amidralaa nasan turshdaa khuvaaltsakh khanidaa bayarlaj yavdag.
4. Durtai ajilaa khiij baigaadaa bayarlaj yavdag.
5. Khiiye gesen umaa khiikh bolomjtoi baigaadaa bayartai baidag.
Төрөө,
Гайхалтай! Баярлаж явдаг зүйлээ хуваалцсанд баярлалаа!
Bayarlalaa tanii buh bichlegiig unshsan nadad ih heregtei zuvulguunuud blaa thanks Uka
@Aagii Баярлалаа! Амжилт хүсье!
Баярлалаа. Урмын үгс бэлэглэдэг Укад талархая.
@Almabek Minii blogiig unshdagt bayarlalaa!
mash saihan zuvulguuu bna bayarlalaa yag odoonooos heregjuulj ikhlneee bayarlalaaa bayarlalaaa ayarlalaaa.
@uka Тэгээрэй, дэмжиж байна.
ene saihan ugsiig ene ih utga uchiriig bichij baigaa chamd bayrlalaa, tiim ee bid talarhaj surchih ym bol ih olon zuil oorchilogdoh bolno, medej baigaa hiideggui hiij eheldeggui, harin ingeed bichseniig unshaad sonsood ahin ahin davtaad baihaar neg l medhed dadsan baih vii
@Agai Яг үнэн хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ л байгаа юм. Хэрэгжүүлээгүй тохиолдолд хий дэмий уншиж цагаа үрж байгаагийн шинж. Уншихын оронд хүүхэддээ цагаа зарцуулсан нь дээр байлгүй дээ, тийм ээ.
Зарим хүмүүс “за дараа хийж эхэлнэ ээ” гээд л өнгөрдөг. Ихэнх тхиолдолд “дараа” гэдэг нь “хэзээ ч үгүй” болдог нь харамсалтай.
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа найзаа!
bayarlalaa egee, tanid bayarlalaa, eej aavdaa bayrlalaa, ene surguulidaa bayarlalaa, tanitai holboj baigaa netedee bayarlalaa, ta egee zav muutai hvn ym bna te
@sakwarez.tk Чамд ч гэсэн үнэхээр БАЯРЛАЛАА!
Сайн байна уу, Ука эгч ээ? Өнөөдөр таны “Талархал” сэдвийг радиогийн нэвтрүүлэгтээ ашиглах гээд сайтар уншиж сууна. Өөрийн эрхгүй талархал сэтгэлд дүүрээд сэтгэгдэл бичиж сууна. Талархах зүйл мундахгүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ хэлэхгүй өнгөрдөг минь хэд билээ? гэж өөрөөсөө асуухад хүрч байна.
1. Аав ээждээ баярладаг. Хүмүүжил сайтай, өр зөөлөн, зөв бодолтой охин болгож хүмүүжүүлсэнд нь талархаад байдаг юм аа. /Харин өөрсдөд нь хэлж байл уу даа?/
2. Хайртай залуудаа баярладаг. Эр хүн гэдэг сэтгэлийн ойлголтыг минь төлөвшүүлж, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах, харахын сайхныг мэдрүүлдэг болохоор хайртдаа зөндөө их талархдаг.
3. Хийж байгаа ажилдаа баярладаг. Сэтгэлээ зориулах дуртайг минь мэдрүүлж бүтээж байгаа ажил үйлс минь аяндаа намайг хүмүүжүүлдэг. Сэтгүүлч хэмээх хариуцлагатай ажлыг эрхэлдэгтээ хэзээд талархдаг.
4. Дүү нартаа баярладаг. Би айлын том. Дороо 8 дүүтэй. Үүгээрээ их бахархдаг, бас сайн эгч байх сэдлийг дүү нар минь их өгдөг юм аа.
5. Ж.Ариунгэрэл эгчдээ их баярладаг. Хүмүүс ийм сайхан гэдгийг хангалттай мэдрүүлдэг ухаалаг, дэврүүн, чадварлаг энэ эгчтэйгөө мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа, бас түүнд үнэлүүлдэгтээ их талархдаг.
… Бичээд л байвал талархал дуусахгүй нь ээ. Сэтгэл аяндаа баяраар дүүрээд л, нулимс ойрхон мэдрэгдээд л… 🙂
Зөндөө их баярлалаа. Блогт тань үргэлж зочилдог шүү. Амьдрал амттай гэдгийг олон хүнд мэдрүүлсэн гэгээлэг бүсгүй минь амжилт хүсье!
@Bold Bolormaa Гайхалтай! Шинэ оноо сайхан угтаарай! Баярлалаа
talarhalaa shn ogloo bn
@boogii Тийм шүү! Амьдралдаа талархаад талархаад ханашгүй!
mash ih bayarlalaa. Eruul baigaadaa talarhaj bn. 3n huurhun huuhdedee talarhaj bn namaig songood irsend ni. Hanidaa talarhaj bn 3 huuhdiig mini ugsund ni. Egchdee talarhaj bn minii tuluu dandaa bainga sanaa tavidagt ni. Ene amidrald talarhaj bn. Mongol hun bolj tursunduu talarhaj bn. Ука Төмөрдөө talarhaj bn dandaa uhaaral nemdegt ni.
Энэ сайхан мэдээлэл өгсөн танд маш их талархаж байна.
Өнөөдөр өрөөний минь найз намайг хүнд талархаж сурах ёстой гэж миний сул талыг хэлсэнд би маш их талархаж байна. Өмнө ийм үгийг хэзээ ч сонсож байгаагүй. Би өөрийгөө хүнд хангалттай талархдаг гэж бодсон боловч тийм биш юм байна. Цаашид энэ тал дээрээ анхаарах болно. Найздаа маш их талархаж байна шудрага хэлсэнд
Сайн байн уу, Таньд таларлаа. Энэхүү нийтлэлийг олж уншихад хүргэсэн найзууддаа талархлаа. Хүмүүст талархал илэрхийлэх талаар бодоод зүгээр л Google дээр хайлт хийсэн юм. Талархал гэж ямар чухал зүйл байдгийг тэр бүр анзаарах нь ховор юм. Талархдаггүй хүн гэж үгүй ч цаг үргэлж талархаж аз жаргалыг мэдэрч байхыг яг одооноос хүсэх хүсэл минь оргилж нэгэн зорилгоо болголоо. Таньд бас дахин талархлаа.