Сэтгэл санаагаа засах 6 үе шат
Сэтгэл санаагаа засах 6 үе шат
Хэрвээ та сэтгэлээр унаж байгаа бол ганцаараа биш ээ!
Бид бүгдэд сэтгэлээр унах үе байдаг.
Энэ үед сэтгэлээ засах 6 үе шатыг орууллаа. Та цааш нь үргэлжлүүлэн уншина уу.
Сэтгэлээр унаж байгаа бол дараахь 6 үе шатыг яг одоо хийгээрэй.
Сэтгэл санаагаа засах 6 үе шат
- Хэрвээ сэтгэлээр унаж байгаа бол өнөөдөр, яг одоо өөртөө 30-хан минут гаргаж байгаад, сэтгэлээр унагаагаад байгаа бүх зүйлээ бичээд, юунаас болж сэтгэлээр унаад байгаагаа тодорхой болгох нь зүйтэй. Тэгээд хэрхэн яаж энэ байдлаасаа гарах тухай бодоорой. Хэрвээ та өдөр болгон сэтгэлээр унаж байгаа бол өдөр болгон энэ 30 минутыг гаргаарай. Өдөржингөө сэтгэлээр унахын оронд 30 минут түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлээд, бусад цагаар өөр юм бодохыг хичээх. Хэрвээ та энэ 30 минутыг гаргаж чадсан бол сэтгэл санаа жаахан ч болтугай сэргэх болно. Учир нь та түүнийгээ шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлсэн учраас тэр.
- Гаргасан 30 минутаа маш үр бүтээлтэй өнгөрөөхиийн тулд сэтгэлээр унагаагаад байгаа асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх тухай бүх л аргуудыг бодож, бичээрэй.
- Магадгүй зарим нэг асуудлууд танаас шалтгаалах асуудлууд биш байж болно. Хэрвээ үнэхээр танаас шалтгаалахгүй бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд, орхих хэрэгтэй.
- Сэтгэлээр унаж байгаагаа мэдсэн даруйдаа амьдралдаа талархаж явдаг зүйлүүдээ өөртөө сануулаарай. Талархаж явдаг зүйлүүдээ нэг нэгээр нь чангаар өөртөө хэлж сануулна. Жишээлбэл: Би амьд яваадаа баяртай байна! Би хүүхдүүддээ, ханьдаа талархаж байна! Яг энэ мөчид талрахлаа илэрхийлэх боломж олдсонд талархаж байна! гэх мэт. Ингэснээр сэтгэл санаа онгойж, эерэг бодлоор цэнэглэгдэнэ. Сөрөг бодолтойгоор асуудлаа шийдэх боломжгүй. Эерэг байжээж асуудлаа шийдвэрлэж чаддаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
- Хайртай хүмүүстэйгээ цагийг их өнгөрөөгөөрэй. Утсаа аваад утасдах, скайпаар ярих, мэссэнжэр дээр уулзах гэх мэт. Хайртай хүмүүстэйгээ холбогдсноор таны амьдралд юу чухал вэ гэдгийг өөртөө сануулах болно.
- Ихэнх тохиолдолд өнгөрснийг эсвэл ирээдүйгээ бодож сэтгэл санаагаа зовоодог эсвэл өгт болоогүй юмыг сөргөөр төсөөлсөн учраас сэтгэл санаагаа зовоож, сэтгэлээр унадаг. Тиймээс одоо цаг дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Яг одоо та юу хийж чадах вэ? Яг одоо танд юу юу байна вэ? яг одоо таныг хэн хайрлаж байна вэ? яг одоо та юунд талархаж байна вэ? яг одоо ямар арга хэмжээ авах вэ?
Хүн бүрт муу зуршил байдаг. Cанагаа зовоож, сэтгэлээр унах нь муу зуршил юм. Тиймээс дээрх цоо шинэ үйлдлүүдийг хийж эхэлснээр цоо шинэ эерэг дадалтай болно. Энэ дадлыг эзэмшихийн тулд яг л бусад дадлыг эзэмшихийн адил тууштай байх хэрэгтэй. Тиймээс цаг алдахгүй өнөөдрөөс эхлүүлээрэй.
Хэрвээ танд энэ “Сэтгэл санаагаа засах 6 үе шат” бичлэг таалагдсан бол цааш нь хэрэг болж магадгүй гэх хүмүүст түгээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР