Парето хуулийг хувийн амьдралдаа хэрэгжүүлэх нь
Өмнөх хэсгийг энд дарж уншина уу!
Парето хууль буюу 80/20 зарчим (Pareto Law 80/20 rule)
“Юу хэмжигдэнэ тэр удирдлаган дор ордог” – Peter Drucker
Вилфредо Парето нь 19-р зууны үед амьдарч байсан ба тэрээр Итали улсын нийт газрын 80% ийг хүн амын 20% эзэмшиж байсныг олж харжээ.
Гол санаа нь бол бидний бүх хүчин зүтгэлийн 20% нийт үр дүнгийн 80%-ийг тодорхойлдогт байгаа юм.
- Нийт баялгийн 80% нь хүн амын 20%-д оногддог ба 20% нь хүн амын 80%-д хуваарилагддаг
- Нийт хүмүүсийн 80 хувь нь хүссэн үр дүнгийнхээ ердөө 20-хон хувьд хүрдэг байхад 20-хон хувь нь хүссэн үр дүнгийнхээ 80 хувьд хүрдэг
- Нийт өгөөжийн 80 хувийг 20 хувийн хүчин чармайлалтаас олж авна
- Нийт ургацын 80 хувийг 20 хувийн тарьсан үрнээс хурааж авдаг
- Нийт нөхцөл байдлын 80 хувь нь 20 хувийн шалтгаанаас үүсдэг
- Хөрөнгийн биржийн 80 хувийн ашиг нь хөрөнгө оруулагчдын 20 хувиас хамаардаг
- Нэг байгууллагын үзүүлдэг олон төрлийн үйлчилгээний зөвхөн 20 хувь нь нийт орлогын 80 хувийг бүрдүүлдэг
- Нийт үйлчлүүлэгчдийн 20 хувь нийт орлогын 80 хувийг оруулж байдаг г.м.-ээр цаашилбал урт жагсаал болох биз.
80/20 харьцаа их олон юман дээр харагддаг. Энэ 80/20 зарчмыг амжилттай яваа маш олон хүмүүс өөрсдийн бизнес, ажил төрөл, ХУВИЙН АМЬДРАЛ-даа хэрэгжүүлдэг.
Тэгэхээр доорх 2 асуултуудыг өөрөөсөө асуух
- Миний хийж буй үйлдлүүдийн аль 20% асуудал бэрхшээл болон зовлонгийн маань 80%-ийг авчирч байна вэ?
- Миний хийж буй үйлдлүүдийн аль 20% хүссэн зүйл болон аз жаргалын маань 80 %-ийг авчирч байна вэ?
Энэхүү асуултуудын зорилго бол үр ашиггүй болон үр дүнгүй үйлдлүүдийг олж тэдгээрийг устгахад чиглэж байгаагаас гадна хийж байгаа үйлдлүүдээ хянаж, ямар ч ашиггүй цагийг үрж байгаа үйлдлүүдийг таслан зогсоох явдал юм. Өөрийнхөө эрч хүчийг үр ашиггүй юманд зарцуулж, үрэн таран хийж байснаас яг хийх ёстой чухал гэж үзэх ажил үйлдэл дээр ашиглаж чадснаар цагийг хэмнэж, хэмнэсэн цагтаа ондоо өөр чухал ажлуудыг хийх хэрэгтэй.
Жнь: Ихэнх хүмүүс чухал юмаа хийхээсээ өмнө “эдгээрийг хийчихээд чухал ажил руугаа ороё” гэж боддог. Тэгээд чухал биш юмнуудаа хийж дуусчихаад гол ажил руугаа орох гэхэд аль хэдүйн өдөр дуусчихсан, хамаг энерги-ээ алдчихсан, ядарчихсан байдаг ба “за маргааш хийе”, эсвэл хийсэн ч гэсэн тэгж ингэсхийж хийдэг. – “Монголын маргааш олон” гэгчийн үлгэр болно.
Заримдаа өдөр дуусахын алдад ажлаа амжуулаагүй бол бухимдал үүсдэг. Яагаад гэвэл үр бүтээл үзүүлж чадаагүй, гол ажлаа хийгээгүй, хийсэн ч сэтгэл ханамжтайгаар хийж чадаагүйн улмаас бухимддаг. Тэгээд л завгүй байсан учраас амжсангүй, завгүй байсан учраас сайн гүйцэд хийж чадсангүй гэдэг үгээр таглана. Тиймээс аливаа юмыг хйихээсээ өмнө аль нь маш чухал вэ? Юу юу хийвэл би сэтгэл хангалуун, үр бүтээлтэй байна гэж үзэх вэ? гэдэгт хариулж тэр ажлаасаа эхэлж хийх ба ашиггүй ба үр дүнгүй гэх ажлыг шууд орхих хэрэгтэй.
Дэндүү их хийх юмнаас болж эцэж туйлддаг, эцэж туйлдснаар ихэвчлэн үр бүтээлгүй өнгөрөөдөг, үр бүтээлгүй байх нь бараг юу ч хийж бүтээгээгүйтэй адил. Чухал хэдхэнийг сонгож бусдыг нь үгүйсгэ. Завгүй, сөхөөгүй харайлгаж явахын оронд түр зогсоод юу чухал, юу чухал биш гэдгийг ялгаж салгах хэрэтэй. Болсон болоогүй олон юм хийж өөрийгөө зовоож түүндээ ядарч чанаргүй бүтээл гаргахын оронд цөөхөн чухал гэж үзэх юмаа сонгож түүндээ анхаарлаа төвлөрүүлж амжилтанд хүрэх нь бидний зорилго.
Бүх юмыг зөв хийнэ гэж үгүй. Өөрийгөө битгий тэгтлээ их шах хамгийн гол нь юу ч хийсэн “Хэрвээ би өнөөдөр зөвхөн үүнийг хийвэл миний сэтгэл хангалуун байж чадах уу? гэдэг асуултыг өөрөөсөө байнга асууж байх нь чухал шүү.
Миний дараагийн нийтлэлээс Паркинсон хуулийг хэрхэн хувийн амьдралдаа хэрэгжүүлэх тухай олж уншаарай!
Баярлалаа, танд амжилт хүсье!
Boduushtai bichleg bna shv! tnx!!!
Баярлалаа Tsigaanaa!
Thats absolutely right my friend 🙂
Thats absolutely right my friend 🙂
suuliin ued uuriiguu hogjuulii gj ih boodj bgaa.niitlel chin yamar ch bsan tus bolj bgaa shuu.thanks!
Баярлалаа Цоомко! Тус нэмэр болж байгаа гэдгийг сонсоод маш баяртай байна! Амжилт хүсье!
suuliin ued uuriiguu hogjuulii gj ih boodj bgaa.niitlel chin yamar ch bsan tus bolj bgaa shuu.thanks!
Баярлалаа Цоомко! Тус нэмэр болж байгаа гэдгийг сонсоод маш баяртай байна! Амжилт хүсье!
oshoo ih yum oruularai amjilt bas tnx
Зүгээрээ! Амжилт!
oshoo ih yum oruularai amjilt bas tnx
Зүгээрээ! Амжилт!
сайн байна уу? та үнэхээр мундаг сайхан хүн юмаа. бахархаж байна хөдөлмөрч бас их зөвт хүн юм таниас сурах зүйл ч их байна даа бүр яарчихлаа. Би маш сайхан амьдарна гэдэгтээ л итгэдэг. үүнд таны тус их байх болно гэдэгт итгэлтэй байна баярлалаа амжилт
@Нараа Нараа,баярлалаа! Цаашдын ажил, амьдралд чинь амжилт хүсье!
Uurtuu shiidver gargaad ehelsen chin tanii bichleguud mash ih heregtei bsniig harj baina. Ih bayrallaa. Ingehed geriin ajliig heziid ni hiij bval zugeer ve? Emegtei hunii huvid geree giiguuleh ni chuhal bas naimaalj shig olon tiishee zereg ajil amjuulj bj ur huuhdee shan humuujuulj ger ornoo sn avch yavj, bas busineswomen bhin tuld ajildaa anhaarah ged olon zuil bna. Geree tseverlehgui gol zuileesee ehelheer setgel hangaluun bish bgad bdin. Geree tseverleed ehelchheer deerh zuils shig ali hediin udriin tal ungurchinu/may be i have baby/.