Мөнгө цаг хоёр
Мөнгө цаг хоёр
Мөнгөгүй учраас хийх гэсэн ажлаа хийж чадахгүй байна. Мөнгө хаанаас олноо?
Завгүй учраас хийх гэсэн юмаа хийж чадахгүй байна. Завтай болж байгаад л хийхээс…
Мөнгөтэй, завтай байсан бол аль хэдийн хийчихсэн байх байсан. Даан ч…
Тийм ээ! Мөнгө, цаг 2 бидний хамгийн түрүүнд урдаа тавьдаг том шалтаг болдог. Бид яагаад хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байна вэ? Яагаад мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна вэ? МӨНГӨ, ЦАГ хоёр байхгүй учраас…
Хэрэв танд МӨНГӨ, ЦАГ байхгүй байгаа бол МӨНГӨ, ЦАГ хоёр -ыг бий болгох ЦАГ иржээ гэж үзэх хэрэгтэй.
“Амьдралдаа эзэн болохын тулд өөртөө болон цагтаа эзэн болж сурах нь хамгаас чухал”
Хэрвээ та чин сэтгэлээсээ амьдралаа өөрчилж, өдөр болгоныг өөрийнхөө хүссэн өдөр болгон бүтээхийг хүсвэл та цагийг өөртөө гаргаж сурах нь зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дуртай дургүй цагийг гаргахаасдаа гэдэг үүднээс биш амжилтынхаа төлөө та цаг гаргах ёстой гэдгийг ухамсарлаж чадвал гарцаагүй амжилтанд хүрнэ.
Амжилтын тарни: Амжилтынхаа төлөө би цагийг гаргах ёстой! Гаргаж байна!
Тиймээс өөртөө зориулан цагийн хуваарь гаргаж, өнөөдөр, энэ долоо хоногт, энэ сард, энэ жил, та юу хийх ёстой вэ? Түүнийгээ нэгд нэгэнгүй цагийн хуваарьдаа оруул. Магадгүй хийх ёстой гэж үзэх ажлуудыг цагийн хуваарьдаа нэмж оруулснаар таны өдөр тутамд хийдэг зарим нэг зүйлүүдийг хасах шаардлага гарч болно. Энэ тохиолдолд эргэлзээ үүсвэл доорх асуултыг өөрөөсөө асуугаарай.
- Үүнийг цагийн хуваарьдаа оруулснаар эсвэл хассанаар би мөрөөдөл рүүгээ ойртож байна уу? Хэрвээ хариулт ТИЙМ бол оруулаад, ҮГҮЙ бол хасаж болно.
Бид бүгдэд яг ижилхэн 24 цаг бий. Энэ 24 цагийг хэн яаж ашиглаж байгаагаас бид бүгдийн амжилт өөр өөр байдаг. Агуу амжилтанд хүрсэн хүмүүс бүгд та бидний адил 24 цаг оногддог. Тиймээс тэдгээр хүмүүс амжилтыг бүтээж чадсан бол бид мөн ялгаагүй бүтээж чадна. Яаж вэ гэвэл цагийг өөрийнхөө талд оруулж сурах хэрэгтэй.
Өөрсдийнхөө амьдралыг дараагийн үе шатанд аваачихыг тулд цаг завгүй гэдэг шалтгаа зогсоож, нэн түрүүнд хийх ёстой гэх ажлуудаа тодорхойлж, түүндээ цаг гаргаж эхэл.
Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсвэл мөнгөө олох цагийг өөртөө гарга. Хэрвээ та зурагчин болохыг хүсвэл зураг ав. Түүндээ цагийг гарга. Түүнийгээ хийх ёстой зүйлүүдийн нэг болго. Хэрвээ та эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсвэл биеийн тамир спортоор тогтмол хичээллэх цагийг өөртөө гарга.
“Хүн юу хүснэ түүнийгээ олж авч чадна.”
Тиймээс түүнийгэ олж авахад, түүнйгээ олж авах цагийг өөрт өгөх хэрэгтэй.
Цагаа хуваарьлаж сурснаар та амьдралаа өөрөө хянаж сурна. Амжилттай яваа хүмүүс цагийг өөрийнхөө талд хэрхэн оруулах вэ гэдгийг эзэмшиж чадсан байхад дундаж хүмүүс цагаа хэрхэн аргацайлах вэ гэдгийг сайтар эзэмшсэн байдаг.
Цагийг өөрийн эсрэг биш, өөрийн талд оруулах нь бидний зорилго.
Амжилт хүсье!
©Ука Төмөр
Зөвхөн 2-хон цагийг өөрийнхөө талд оруулж сурснаар агуу их өөрчлөлт гардаг. Энэ 2-хон цагийг хэрхэн гаргах вэ гэвэл энд дарж уншина уу!
bayrlalaa chamd bi bas tanii blogiig unshih tsagiig zaaval gargadag bolood baigaa
bi chi ta geed holiod uuchilaarai
Агай, блогоор маань байнга зочлох цагийг гаргаж байгаад чамд маш их баярлалаа! Би ч бас заримдаа та, чи, би гээд л хольдог. Блог уншигчдыгаа хүндлэх үүднээс ТА гэдэг үгийг хэлж сурч байгаа.
bi chi ta geed holiod uuchilaarai
Агай, блогоор маань байнга зочлох цагийг гаргаж байгаад чамд маш их баярлалаа! Би ч бас заримдаа та, чи, би гээд л хольдог. Блог уншигчдыгаа хүндлэх үүднээс ТА гэдэг үгийг хэлж сурч байгаа.
баярлалаа,өдөр бүр өөртөө 2 tsаг гаргаж байна