Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд
Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд
Өнөөдрийнхөө дугаараар би имэйл листээ нэмэгдүүлэхийн тулд ямар аргуудыг хэрэглэх тухай оруулж байна. Хэрвээ та бизнестэй эсвэл бизнесээ бүтээж байгаа, онлайн бизнес -тэй бол имэйл маркетинг заавал хийх хэрэгтэйг мэдэж байгаа байх гэж бодож байна. Имэйл маркетинг хийхийн тулд эхлээд имэйл лист -тэй болох хэрэгтэй.
Имэйл лист гэж юу вэ? И-Мэйл лист гэж тухайн бизнес болон үйлчилгээгээр үйлчлүүлэх буюу худалдан авах потенциалтай хүмүүсийн нэр, и-мэйл хаягийг бүртгэж авахыг хэлнэ.
Жишээлбэл хэн нэгэн танай компанийг сонирхож, эсвэл таныг сонирхож, эсвэл таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож үзээд ирээдүйд ирэх мэдээллийг чинь өөрөөр хэлбэл шинэ бараа бүтээгдэхүүнийг чинь тухай мэдэхийг хүсвэл, эсвэл хямдрал зарлах үед хамгийн түрүүнд түүнийг чинь мэдэхийг хүсч байгаа бол, эсвэл таны контентуудыг имэйлээрээ авах хүсэлтэй байгаа бол таны вэбсайтруу ороод имэйл хаягаа бүртгүүлснээр таны И-мэйл листэнд бүртгэгдэж байна гэсэн үг.
Ингэж бүртгэж авсан хүмүүстэйгээ байнгын холбоо үүсгэж, өөрийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг хүргэх, эсвэл бараа бүтээгдэхүүнээ санал болгосон зар сурталчилгаагаа хүргэхийг имэйл маркетинг гэнэ.
Имэйл маркетинг хийхийн тулд Имэйл листтэй болж түүнийгээ үргэлж нэмж байх хэрэгтэй. Хэр их нэмэгдэнэ тэр хэмжээгээрээ таны бизнес сайжрах болно. Тиймээс би өнөөдөр имэйл листээ нэмэгдүүлэх аргуудыг тантай хуваалцаж байгаадаа маш их баяртай байна.
За тэгэхээр Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд юу вэ
- Үнэгүй мэдээлэл өгөх. Энэ үнэгүй мэдээлэл юу байж болох вэ гэвэл а. pdf, видео, аудио аль ч хэлбэрээр байж болно. Нэг ёсондоо таны бэлдсэн үнэгүй мэдээллийг авахын тулд хүмүүс эхлээд имэйлээ бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тохиолдолд та Имэйлээр pdf -ээ илгээнэ. pdf-тээ юу оруулах вэ гэвэл хүмүүст туслах, тодорхой үр дүнд хүргэх зүйлүүдийг оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны мэдээллийг -ийг авсан хүн амьдралдаа ямар өөрчлөлт гаргах вэ, ямар үр дүнд хүрэх вэ юунд нь туслах вэ гэдгийг бодож байгаад оруулна. Гэхдээ энэ нь таны хийж байгаа ажлын сэдэв дотор багтсан, таны тэр сэдвийг сонирхсон хүмүүст зориулсан байх хэрэгтэй. Жишээлбэл та үсчин байлаа гэж бодоход салаалсан үсийг яаж тордож хурдан эрүүл сайхан үстэй болох вэ тухай мэдээлэл үнэгүй өгч болно. Эсвэл хэрхэн өөрөө үсээ 5 минутанд сэнсдэж сурах вэ гэдэг мэдээлэл өгч болно_. Хэрвээ ёгийн багш бол өглөөний 5 минутны ёогийн дасгалаа үнэгүй өгч болно.
Мэдээллээ бэлдэхдээ:
1. Заавал олон хуудастай ч юмуу, олон минут байх албагүй, нэг хуудас ч байж болно, нэг минут ч байж болно. Дэндүү нуршсан олон юмнаас хүн залхдаг. Яагаад гэвэл орчин үед хүн бүр завгүй болсон тиым ээ. Тиймээс товч буюу тодорхой байвал илүү давуу талтай.
2. Маш чанартай байх хэрэгтэй. Бичсэн контент, хийсэн видео, аудио маш чанартай, хүнд хүрсэн, үнэ цэнтэй мэдээлэл байх хэрэгтэй. Хэрвээ үнэгүй юм чинь яадгийн гээд оромцоглоод орхивол хүмүүс таныг болон таны хийж бүтээсэн ажил, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ахиж хэзээ ч сонирхохгүй. Хэрвээ үнэхээр хүнд хүрсэн чанартай зүйлийг хүргэж чадвал дараа дараагийн зүйлүүдийг улам ихээр сонирхох болно.
Нэмж хэлэхэд энэ үнэгүй зүйлээрээ бусдыг татах учраас хамгийнхаа сайныг өгөх нь зүйтэй. Өгөхөөс ерөөсөө битгий айгаарай. Өгснөөр орж ирнэ гэдгийг мартаж болохгүй. - Үнэгүй Сонжоо бэлтгээд өгч болно. Хүмүүс сонжоонд их дуртай байдаг. Тиймээс янз бүрийн асуулт асуусан сонжоо бэлтгэж болно. Жишээлбэл та гоо сайхны бараа бүтээгдэхүүн зардаг бол тухайн хүний нүүрний арьсанд зориулсан бараа бүтээгдэхүүнийг олохын тулд нүүрний арьс нь ямар байхыг тодорхойлох асуултууд асууж болно. Жишээлбэл Таны нүүр хэр зэрэг эмзэг вэ? Таны нүүр нар салхинд хуурайшихдаа хурдан уу? Хэр тослог вэ? Хэр хурдан борлодог вэ? гэх мэт тэгээд тэр хүний арьсанд зориулсан нүүрний арьчилгааг санал болгох жишээтэй. Сонжоо нь тухайн хүн өөрийгөө таньж мэдэхэд , юу хэрэгтэй байгаагаа мэдэхэд тусалдаг болохоор хүмүүс дуртай байдаг.
- Бэлэг бэлдэх. Хүмүүст хэрэг болох маш үнэ цэнтэй бэлэг бэлдэх. Юу ч байж болно. Хэрвээ та ёогийн сургалт явуулдаг бол 7 хоногийн, өдрийн 15 минут хийх ёогийн дасгалууд байж болно. Хэрвээ та хүүхдийн багш бол хүүхдэд зориулсан богино хэмжээний цахим ном бэлэглэж болно. Эсвэл 3 хоногийн сургалт явуулж болно. Хэрвээ та шүдний эмч бол Имэйл хаягийг нь бүртгэж аваад оронд нь 30%-ийн хямдралын эрх өгч болно. Хэрвээ та хувцасны дэлгүүртэй бол зөвхөн бүртгүүлсэн хүмүүстээ зориулсан vip хямдралыг явуулах тухай мэдээллээ өгч болно.
Хэрвээ та дэлгүүр ажлуулдаг бол дэлгүүрээр чинь орж гарч байгаа хүмүүст борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ дээжийг үнэгүй өгч оронд нь имэйл хаягийг нь авч болно.
Таны сонсогч, худалдан авагчид юунд дуртай байх вэ түүнийг нь бэлэг болгон бэлдэх жишээтэй.
Бэлдсэн мэдээллээ та өөрөө сурталчлах хэрэгтэй болно. Өөрийнхөө сошиал медиагаараа, контентоороо, группээрээ, мэссэнжэрээрээ, зар сурталчилгаагаар, ярилцлага хийвэл ярилцлагаараа, вэбсайтаараа, вэбсайтынхаа бүх л газар түүнийгээ байрлуулах, вэбсайтынхаа меню хэсэгт, баанер болгож тавих, попап цонх дээр тавьж сурталчилна. Бүх л бололцоогоо ашиглаж сурталчилна. Эсвэл видео бичлэг хийж түүгээрээ дамжуулж сурталчилж болно, подкаст хийж түүн дээрээ сурталчилж болно.
Жишээлбэл: Та гоо сайханч бол “7 хоногийн дотор толигор сайхан нүүртэй болохыг хүсвэл 7 хоногийн дотор толигор болгох нүүрний маскийг өөрөө хийж сурах” гарын авлагыг доороос татаж аваарай. гээд имэйлээ бүртгэлээ байрлуулж болно. Хэрвээ хүмүүс түүнийг чинь сонирхож байвал, тантай холбоотой байхыг хүсвэл, таны бараа бүтээгдэхүүнийг туршиж үзэх хүсэлтэй бол, танд итгэдэг бол таны имэйл листэнд бүртгэгдэж хэрэгтэй мэдээллээ татаж авах болно. Хамгийн гол нь та өөрөө би энд байна шүү, би танд зориулж хэрэгтэй зүйл хийж байгаа шүү гэдгээ үргэлж бусдад мэдэгдэж, үзэгдэж харагдахаар өөрийгөө сурталчлах хэрэгтэй болно. Мэдээж нэг удаа хийгээд л өнгөрвөл та олон хүнийг татаж чадахгүй тиймээс байнгын, тууштай түүнийгээ хийснээр та олон хүний анхаарлыг татах болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Та имэйл листээ 24 цагийн дотор эсвэл 7 хоногийн дотор хурдацтай нэмэгдүүлнэ гэж байхгүй. Үүнд тэвчээртэй хандах хэрэгтэй. Нэг сар, нэг жил тууштай хийснээр та бага багаар имэйл листээ нэмэгдүүлнэ гэдгийг мэдэх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ таны өгсөн үнэгүй зүйл хэн нэгэнд таалагдсан бол тэр хүн цааш нь олон хүнд хэлнэ, тэр олон хүн цааш нь бүүр олон хүнд хэлнэ. Хамгийн гол нь хүнд хэрэгтэй үнэ цэнтэй зүйлийг бэлдэх нь чухал. Та олон хүнд хүр чадсанаар таны бизнес маш амжилттай хөгжих болно.
Тэгэхээр та одоо яаж имэйл листээ цааш нь нэмэгдүүлэх аргыг мэдэж авсан болохоор өнөөдрөөс авахуулаад ганц ч хүнийг алдалгүй имэйл листэндээ оруулах аянд гараарай.
Би урьд нь “И-мэйл лист гэж юу вэ? Яагаад танд хэрэгтэй вэ?” гэдэг бичлэг хийсэн байгаа Та түүнийг гүүглдээд үзээрэй. Миний хийсэн бичлэг гарч ирэхээр үзээрэй. Мөн имэйл листний тухай, онлайн маркетингийн тухай дэлгэрэнгүй ТРАФИК 1.0 сургалтандаа оруулсан байгаа. Хэрвээ та миний дараагийн сургалтанд хамрагдахыг хүсвэл та миний имэйл листэнд бүртгэгдээрэй. Би имэйлээр танруу мэдэгдэх болно. Хэрвээ танд асуух асуулт байгаа бол миний вэбсайтруу орж холбоо барих гэдэг дээр дараад асуултаа асууж надтай холбогдоорой. Би таны асуултанд хариулах болно.
Өнөөдөр та Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд -ыг мэдэж авлаа. Хэрвээ таалагдсан бол цааш нь хэрэг болох хүмүүст хуваалцаж тус болоорой. Өөр энэ тухай мэдэж авахыг хүсч байгаа бол асуултаа надруу илгээгээрэй. Би дараагийнхаа дугааруудаар оруулах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
“Бизнесээ Хөгжүүлэхэд Юу Саад Болж Байна Вэ?” 26 хуудас pdf файлыг энд дарж үнэгүй татаж аваарай!