Имэйл лист гэж юу вэ? Яагаад танд хэрэгтэй вэ?
Имэйл лист гэж юу вэ? Яагаад танд хэрэгтэй вэ?
Имэйл лист гэж юу вэ?
И-мэйл лист гэж тухайн бизнес болон үйлчилгээгээр үйлчлүүлэх буюу худалдан авах потенциалтай хүмүүсийн нэр, и-мэйл хаягийг бүртгэж авахыг хэлнэ.
Орчин үед имэйл листгүй бизнесийг төсөөлөхийн аргагүй. Бизнесээ амжилттай явуулахын тулд И-мэйл лист зайлшгүй хэрэгтэй. И-мэйл лист бол таны бизнесийн үнэтэй хөрөнгө гэж болно.
Хэрвээ та брэндээ бүтээх хүсэлтэй, бизнесээ эхлүүлж, цааш нь хөгжүүлэх хүсэлтэй бол цаг алдалгүй өнөөдрөөс эхэлж и-мэйл листтэй болох хэрэгтэй.
Яагаад танд имэйл лист хэрэгтэй вэ?
- Бид бүгд сошиал медиануудыг хэрэглэж байгаа. Зарим нэг маань сошиал медиануудыг ашиглаж брэндээ бүтээж байгаа, зарим нэг маань бизнесээ хөгжүүлж байгаа. Хэрвээ маргааш өглөө босоход, Жишээлбэл: фэйсбүүк хаагдчихсан байвал яах вэ? Таны фэйсбүүк ашиглаж бүтээсэн брэнд, бизнес бүгд фэйсбүүкийн хамт устаж алга болно. Худалдан авагчид, үйлчлүүлэгчтэйгээ фэйсбүүкээр харьцаж байсан бол харьцаж чадахаа болино. Сошиал медиануудыг бид эзэмшээгүй болохоор хэзээ ч өөрчлөгдөж болно, хэзээ ч хаагдаж болно. Тиймээс энэ байдлаас хамгаалахын тулд сошиал медианууд дээр орж ирж байгаа хүмүүсийг өөрийн И-мэйл листрүү оруулах нь зүйтэй.
- Таны хийж байгааг сонирхож байгаа, таны бикнесийг сонирхож байгаа, танаас мэдээлэл авах хүсэлтэй, тантай улам дотно болох хүсэлтэй, танд итгэдэг, таны санал болгосон зүйлийг авах хүсэлтэй хүмүүс имэйл листэнд өөрсдөө сайн дураараа бүртгүүлдэг.
Эдгээр бүртгэгдсэн хүмүүс танаас юм худалдаж авна, тантай бизнес хийнэ. Сошиал медиа дээр таныг дагасан эсвэл постон дээр чинь лайк дасрсан, эсвэл дагаж байгаа хүн танаас юм худалдаж авахгүй. Таны листэнд бүртгэгдсэн хүмүүс танаас юм худалдаж авч, тантай бизнес хийнэ. - Хүмүүс өдөр болгон таны вэбсайт болон блогруу чинь орохгүй. Тэр болгон сошиал медиаруу чинь ороод л юу постлосон байнагэж харахгүй. Тэд ихэвчлэн таныг мартдаг. Харин тэд имэйлээ бараг өдөр болгон шалгадаг. Хэрвээ та имэйл листтэй, түүндээ хүмүүсийг бүртгэж аваад, тэдгээр хүмүүстээ Имэйл явуулах юм бол таны И-мэйлийг тэр дор нь унших боломжтой.
- Тийм учраас имэйл листэнд бүртгэгдсэн хүмүүстэйгээ ойр ойрхон харьцаж дотно харьцаа үүсгэх нь чухал. Хэрвээ танд үйлчлүүлэгч, худалдан авагчдаа дуулгах шинэ мэдээ, зар, бараа бүтээгдэхүүн байгаа бол, өгөх үнэ цэнтэй зүйл байгаа бол литстэнд байгаа хүмүүстээ хамгийн түрүүнд дуулгах хэрэгтэй.
Хэрвээ та брэндээ бүтээж, бизнесээ хөгжүүлье гэж бодож байгаа боловч, имэйл листгүй бол өнөөдрөөс эхэлж имэйл листтэй болоорой. Имэйл лист байгаа бол листрүүгээ ойр ойрхон захиа явуулж харьцаагаа улам дотно болгоорой.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол хэрэгтэй хүнд нь цааш нь түгээгээрэй. Мөн асуух асуулт байгаа бол доор бичиж үлдээгээрй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР