Зорилго Унтрах Үед Энэ Долоог Хийгээрэй
Зорилго Унтрах Үед Энэ Долоог Хийгээрэй
Шинэ жил болгон бид ямар нэгэн байдлаар зорилго гаргадаг. Тэгээд хэсэг хугацааны дараа, ихэвчлэн 2 сар дундаа ороход нөгөө тавьсан зорилго маань унтарч эхэлдэг.
Таных яаж байна вэ? Унтарч байна уу эсвэл ассан хэвээрээ байна уу?
Зорилго Унтрах Үед Энэ Долоог Хийгээрэй
- Хүмүүсийн саналыг битгий асуу. Хүмүүсийн санал танд хэрэггүй. Та өөрөө юу гэж бодож байна вэ? Өөртөө итгэ. Мөрөөдлийнхөө араас явах эсэх, зорилгоо биелүүлэх эсэхийг хүмүүс биш та өөрөө шийднэ. Хүмүүсийн саналыг сонсох сайхан хэрвээ дэмжих юм бол үгүй бол таны цагийг үрнэ, мөрөөдөл, зорилгыг чинь унтраана.
- Зорилгынхоо дагуу шийдвэр гарга. Бүх юм шийдвэр гаргахаас эхэлдэг. Тиймээс зорилгоо биелүүлэх шийдвэр гарга. Та зорилго тавих шийдвэр гаргасан учраас зорилготой болсон байгаа. Одоо түүнийгээ биелүүлэх шийдвэр гарга. Шийдвэр гаргаснаар үйлдэл хийгдэнэ. Шийдвэр гаргаагүй цагт бидний тархи үргэлж яахуу гэсэн эргэлзээтэй бодолтой байна. Тэгэх үү яахуу, ингэх үү, болих уу? гээд л… тиймээс тэр эргэлзээтэй бодлуудыг шийдэж өгөх нь маш чухал.
- Хариуцлагыг гартаа ав. Зоригтой алхам хий. Таны амьдралыг дараагийн шатанд аваачих хүн бол ганцхан та өөрөө. Хэн нэгэн таны амьдралд гарч ирээд мөрөөдлийг чинь биелүүлэхийг бүү хүлээ. Мөрөөдлөө өөр хүн дээр бүү тох. Таны мөрөөдлийг танаас өөр биелүүлэх хүн байхгүй болохоор хариуцлагыг гартаа ав.
- Зорилгоо биелүүлэхэд хөрөнгө оруул. Магадгүй танд мундаг суут хаана ч байхгүй санаа байж болох юм. Магадгүй түүнийг чинь хэн нэгэн хүн үнэлээд хөрөнгө оруулаад, санхүүжүүлээд таныг амжилтанд гаргаж болох юм. Хэрвээ үгүй бол яах уу? тийм болохоор та өөрөө өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Мэдлэг туршлага олж авахад цаг мөнгөө харамгүй зориулах нь зүйтэй. Зарцуулсан мөнгө чинь эргээд танд хэд дахин нугаларч орж ирэх болно.
- Тохиромжтой цагийг бүү хүлээ. Хүлээснээр та эрч хүчээ алдана. зорилго утгаа алдана, зорилго биелэгдэшгүй болно. Тохиромжтой цагийг бүү хүлээ. Магадгүй танд цаг мөнгө мэдлэг дутаж байж болно, гэхдээ би танд юу хэлмээр байна вэ гэвэл хэзээ ч хангалттай цаг мөнгө мэдлэгтэй болохгүй. Тийм болохоор эрсдэл хий, явцын дунд суралцаад яв. Тэр тохиромжтой цагийг хүлээвэл дэндүү удаан хүлээх болно. Учир нь тэр цаг хэзээ ч ирэхгүй.
- Зорилгоо биелүүлэх цаг гарга. Хүмүүс яагаад зорилгодоо хүрч чаддаггүй вэ гэвэл тэд өөр юманд цагаа зарцуулсаар байгаад зорилгоо биелүүлэх цаггүй болдог. Цаг алга гэдэг нь шалтаг гэж ойлгоорой. Аливаа зүйлийг хойш нь тавихад хэрэглэдэг тактик гэж бодоорой. Энэ тактикийг хэрэглэснээр бид мөрөөдлөө зорилгоо хойш нь тавьж байна гэсэн үг. Хэрвээ бид үнэхээр хүсч байгаа бол хийх цагийг яаж ийж багаад гаргаж чадна.
- Зорилгынхоо дагуу өдөр болгон нэгийг хий. Их бага хийх нь чухал биш. Хийх нь чухал. Өдөр болгон хийх нь чухал. Гэхдээ мэдээж ихийг хийвэл хурдан зорилгодоо хүрнэ. тийм үү. Яаж өдөр болгон хийх вэ гэвэл зорилгоо нэгдүгээрт тавь. Нэгдүгээрт тавьж чадсанаар та түүнийгээ бодит болгоно. Үгүй бол зорилго унтрана.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР