Зорилгодоо хүрэхийн тулд үүнийг хий
Зорилгодоо хүрэхийн тулд үүнийг хий.
Би өнөөдөр танд нэг зүйлийг сануулах хүсэлтэй байна. Энэ юу вэ гэвэл:
Зорилгодоо хүрэхийн тулд сахилга бат маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүнд зорилго байна, зорилгоо биелүүлэх сахилга бат байна, тэгээд зорилгодоо хүрнэ. Хэрвээ сахилга батгүй бол зорилго хэзээ ч биелэгдэхгүй.
Тиймээс би танаас асуумаар “Та ямар үйлдлийг хийхгүй гэсэн мөртлөө өдөр болгон давтан хийж байна вэ? Та юу хийнэ гэсэн мөртлөө хийхгүй байна вэ?” Жишээлбэл: Та идэхгүй гэсэн юмаа идээд байна уу, тамхи татахгүй гэсэн мөртлөө тамхи татаад байна уу, хэлэхгүй гэсэн үгээ хэлээд байна уу, аашлахгүй гэсэн мөртлөө аашлаад байна уу? Та өөртөө өдөр болгон 2 цаг гаргана гээд гаргахгүй байна уу, Та дасгал хийнэ гээд хийхгүй байна уу, та өдрөө төлөвлөнө гээд төлөвлөхгүй байна уу?…
Таны тэр хийхгүй гээд хийгээд байгаа, хийнэ гээд хийхгүй байгаа үйлдэл юу вэ?
Хэрвээ танд хэд хэдэн тийм үйлдэл байгаа бол өнөөдөр та зөвхөн нэг үйлдэл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг санал болгож байна.
Тэгээд тэр нэг үйлдлээ өнөөдөр хийхийг хичээгээрэй. Хэрвээ өнөөдөр чадаагүй бол маргааш заавал хийхийг хичээгээрэй.
Би танаас гууя, үүнийг зөвхөн уншаад өнгөрөөх биш хичээж байгаад өнөөдөр хийгээрэй. Өнөөдөр чадсан бол маргааш бас хичээж байгаад хийгээрэй. Маргааш хэрвээ чадах юм бол нөгөөдөр бас хичээж байгаад хийгээрэй.
Ингэж өдөр өдрөөр хийснээр та өөртөө хийдэг сахилга батыг суулгаж улмаар муу зуршлаасаа салж, зорилгодоо хүрэх болно.
Зорилгоруугаа чиглэсэн өдөр тутмын жижиг алхмуудыг сахилга бат гэнэ.
Он, сар, өдрийн төгсгөлд харамсахгүйн тулд он, сар өдрөө хүчтэй эхлүүлж, үр бүтээлтэй өнгөрөөх нь чухал байдаг.
Хийх ёсгүй үйлдлээ бид давтаж хийснээр дотроо байнга л нэг харамссан бодолтой байдаг. Харин үүнийхээ эсрэг үйлдэл хийснээр бид энэ харамссан сөрөг бодлоо сольж, өөртөө итгэсэн, өөрийгөө урамшуулсан сайхан эерэг бодлоор орлуулах болно.
Таны тэр хийхгүй гээд хийгээд байгаа, хийнэ гээд хийхгүй байгаа үйлдэл юу вэ? Түүнийгээ надтай доор хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР