Зорилгодоо хүрч чадахгүй байгаагийн нэг том шалтгаан
Ихэнх хүмүүс зорилго тавихын чухлыг мэддэг ч зорилго тавьдаггүй. Зорилго тавьсан ч түүнийгээ биелүүлэх нь ховор байдаг.
Яагаад?
Яагаад гэвэл:
“Яагаад энэ зорилгыг тавих нь чухал вэ?”, “Зорилгоо биелүүлснээр та хэн болох вэ? Зорилгоо биелүүлсний дараа та яах вэ?…зэргийг олж мэдээгүй, “яагаад чухам үүнийг хүсээд байна вэ?” гэдэг шалтгааныг нарийвчлан тодорхой олж тогтоогоогүй байдаг.
Амжилтанд хүрэх шалтгаанаа хүчтэй гаргаж чадснаар амжилтанд хүрдэг.
Хэдийгээр “Яагаад?” гэдгээ тодорхой мэдсэн ч гэсэн энэхүү шалтгаан хэр их хүчтэй байна вэ? Энэхүү шалтгаан таныг өглөө эрт босгож чадаж байна уу? Хичнээн ядарсан ч гэсэн энэхүү шалтгаан таныг шөнө үдэш хүртэл суулгаж чадаж байна уу? Энэхүү шалтгаан таныг өдөр бүр эрч хүчтэй болгож чадаж байна уу?…
Хэрвээ “тийм” бол “яаж?” гэдэг дээр санаагаа зовоосны хэрэггүй. “Яаж?” гэдэг нь аяандаа олдоно. Хэрвээ “үгүй” бол “яаж?” гэдгээ сайн мэдээд ч нэмэргүй.
“Яагаад?” гэдэг шалтгаан хэр их хүчтэй байна тэр хэмжээгээрээ бид тавьсан зорилгодоо хүрч чадна. Харин яагаад гэдэг шалтгаан сул байх үед бид замын дундаас буцна.
Энэ л бидний зорилгодоо хүрч чадахгүй байгаагийн нэг том шалтгаан болж байдаг.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
АМЖИЛТЫН ТАРНИ
Би аугаа ихийг мөрөөддөг учраас тавьсан зорилго минь хүчтэй!
Тавьсан зорилгоо санах бүрт би эрч хүчтэй болдог!
Би аугаа зрилго тавьсан учраас миний ирээдүй гэрэлтэж байна!
Танаас асуух миний асуулт:
Өнөөдөр таны “Яагаад?” гэдэг шалтгаан “Яаж?” гэдгээс илүү том хүчтэй байж чадаж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
uneheer goe yumaa bayrallaa. Komputer deer suunguutaa l shuud facebook ordg bsan bol odoo tanii ene hayg ruu ordog bolson bn. End bgaa buh niitlel bichlegiig n uzej unshij uurtuu erch huch uram ugnu gj bodoj bga tegsneer amidral min iluu goe bolno gedegt itgeltei bn. Mundag egch shuu ushuu ih medeelel oruulaarai amjilt husie
@boloroo Эрч хүчээр дүүрэн сэтгэгдлийг чинь уншаад урам орлоо! Амжит хүсье Болороо!
Tand ih bayarlaj yavdag shuu zuvhun uuruu hugjuud, eruuljie gej bodood zogsohgui busdad uram zorig etch huch ugch yavdagt tan. Bi 5 n sariin umnuus uuriin tani huudsaar ayalah bolson zarim negiig ni amiraldaa hevshil bolgood hiij bga harin yag unendee bi udur bur guihgui bga hicheene. Amerikt ireed 3 n jil boloh gej bna manaih 3 huuhedtei yuma bi estoi uuriiguu ungulj tordolhgui uhaan sanaa maan hurdan harih yumsan l gej boddog bailaa sh dee. Odoo baga bagaar uurchlugduj bga bayarlalaa tand amjilt husie
@Enkhchimeg Энхчимгээ баярлалаа! Амьдралынхаа хэвшил болгоно гэдэг амжилтанд хүрэгчдийн хамгийн мундаг зан чанар юм. Аливаа зүйлийг эхлэхдээ эхлээд багаар л эхлэх нь зөв. Тиймээс өдөр болгон гүйж чадахгүй байгаа ч гэсэн долоо хоногт 3 удаа 30 минутаар гүйхэд буруутах зүйл огт байхгүй.Чамд баяр хүргэе! Бас АМЖИЛТ хүсье!
Sain baina uu, Uka. Namaig Deegi gedeg. Bi chinii bichleg bolon urmiin ugsiig bainga uzej, sonsdog. Bas ene talaar medeegui, sonsoogui humuust tugeehiig hicheedeg. Busdad tusalj, shiidej chadaagui asuudlaa shiidehed ni tusalj, demjij baidag bolohoor chamd “Bayrlala” gej helehiig hussen yuma.
@Delgermaa Юуны түрүүнд мэдэж дуулснаа бусадтайгаа хуваалцаж байгаад би үнэхээр баяртай байна!Чамд баярлалаа! Амжилт хүсье!
Iluu ih erch huchiig husie.
@oyunaa Баярлалаа!Амжилт!
Tand ene odriin mend hurgii! Tanii nom unheer gaihaltai. Dahij zondoo olon gaihaltai nom gargaarai! Tand amjilt husii!
@enkherdene Баярлалаа! Номон дотроос нэмж асуух зүйл байвал асуугаарай! Амжилт хүсье!
Юуны өмнө номын нээлтээ хийх гэж байгаад нь баяр хүргэж амжилт хүсье!Бүх бичлэгүүдийг чинь уншдаг, найз нөхөд таньдаг хүмүүст ярьж хэлдэг.Өөрийн уншсан, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан бусдыг хөгжүүлж өөрөө ч хөгжиж өөртөө ч бусдад ч маш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаад чинь талархаж явдаг шүү.Байнгын уншигч, дэмжигч нь байх болно 🙂
Bayarlalaa Uka, ooriin chini buh bichleguudiig sonsoj ger bul bolon naiz nohoddoo taraasaar baigaa. Saihan uils hiij baigaad chini urgelj talarhdag shuu. Sain uils delgereh boltugai. Bi ch gesen ooriigoo baga bagaar oorchilsoor baigaa.
@zaya Баярлалаа Заяа! АМЖИЛТ хүсье!
hamtdaa hugjitsguuy. saihan zuvulguu bna. erch huchee ulam nemtsgeeye
@Bayaraa Хамтдаа хөгжилдцгөөе!Амьдрал сайхан шүү! ♬♩♪♬♫
сайн байна уу? таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны амжилтын тарниуд маш их таалагдаж байна. Би ч гэсэн амжилтанд хүрмээр байна тэгэхийн тулд яг юунаас эхлэх ёстой вэ. Өөрчлөх, хичээх, хэвшил болгох зүйл их байна. Ажлаа төлөвлөсөн ч төлөвлөсөн цагтаа хийж дуусахгүй хүндрэлүүд гарах юм аа. Амжилтанд хүрэхий тулд юунаас эхлэх ёстойг хэлж өгөөч
Яг эндээс эхэл, тэндээс эхэл гэсэн теорема байхгүй. Чи дээр хэлсэн байна “өөрчлөх, хичээх, хэвшил болгох зүйл их байна” гэж. Тиймээс нэгийг нь сонгож байгаад түүнийгээ дадал хэвшил болгож эхлэх нь зүйтэй гэж бодож байна.
Таны блогтой танилцсандаа баяртай байна. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд зориулсан үнэхээр сайхан блог байна. Олон залуучуудын оюуны мэлмийг хурцалж урам хайрласан монгол бүсгүй таниар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Таньд амжилт хүсье.
Баярлалаа Зулаа!
тавьсан зорилгодоо хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал яаж биелүүлэх нь тийм ч хэцүү биш гэж ойлгож байна. Хамгийн гол нь жаахан ч гэлтгүй хийхээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгах ёстой гэсэн мессежийг тархиндаа суулгах ёстой юм биш үү миний нэг сул тал орой гэртээ хариад маргааш өглөө гэх мэтээр ажлаа хойшлуулж тухайн үедээ өөрийгөө тайвшруулж цагийг нь тулгаж хийх хандлагатай байдаг
tand bayrlaj bgaga helmeer bn.Bi tanii nomiig hotoos zahiulj avch unshij bga. zugeer neg unshih bish amidraliin tomieo yum shig l neg mor neg huudsiig unshaad uuriihuu tuhai
bodoh, bichih shaarlaga garch bga blhoor unshij duusahgui l bn. Minii amidral nada ih hereg bolno gedegt bi naidaj bga
“zugeer neg unshih bish amidraliin tomieo yum shig l neg mor neg huudsiig unshaad uuriihuu tuhai
bodoh, bichih shaarlaga garch bga blhoor unshij duusahgui l bn” Үнэхээр мундаг байнаа. Би ч бас Хэрэгтэй номыг чам шиг ингэж уншдаг. Ингэж уншснаар амьдралдаа хэрэгжүүлж чаддаг.
Амжилт хүсье Баясаа!
Ta yarihdaa video bichlegee hiij baihdaa ineemseglej yarij baina. Ene bol durtai ajlaa, uuriiguu olson hunii uramtai uildel yum. Mash goyo bainaa..Tanii amjilt buhniig haraad ulger duurail buhniig haraad saihan sanagddag shu. Unuudur minii huvid uuriiguu geesen, hevshil bolgoy gj bodoj bsn ch medej bga ch hevshil bolgoj chadahgui tiim baidaltai baigaa ch zaawal bi yumand hurne de gesn, uuriiguu yalan diilne de gesn bodol bgad bdag yum. Chuham durtai zuilee hiij muruudluu bieluuleh uu, durgui zuilee hiij muruudulduu hureh uu gedg songolt geh yumuu niigmiin heregtsee shaardlagad niitsuulj ajillah shaardlga garch bga yum l da. Yamartai ch hiimeer zuilee medej bgaa ch huuhdee haraad gertee 2 jil bolson chin umnuh bi bish yamar ch husel sonirholgui hun bolchood bh yum. Umnu ni bi mash ih hicheel zutgeltei 2, 3 ch nom bichsen, tusul hutulbur bolovsruulj heregjuulj 5 jil urgeljleheer hemjeenii daitai chadvartai hiij bsn. ah egchiinhee businessiig amjilttaigaar buteen baiguulj ugch bsn. 20-30 nasiig haramsahaargui unguruulsen tiim l busgui bsin.tegsen odoo husej temuulj bodoj bga ch hudluhgui. hunii amidral deeshee dooshoo uelzeleer yavdag gedgiig medeed za odoo bno hiinee gj bodson ch 2, 3 honog hiij bgad l hamgiin ihdee 10 honog zorison zuilee hiij bgal husel sularchih yum. Zaawal ersdel hetsuu yum tulj irj baij oilgoh gesn yum shig. Yag unendee uuriiguu oilgodguie. Iim mayagaar udaan yavbal ergen toirnii humuusstee une tsenegui uurtuu itgelgui amitan boloh ch yumuu., Eswel bi mash ih shartai hun baimaar baina. shar hor yu ch alga, saad berhsheel bas yu ch alga
@Undraa Юуны түрүүнд баярлалаа!
Чи өнөөдөр өөрийгөө гээгээгүй ээ. Чи өнгөрдөг 2 жилийг хоосон өнгөрөөгөөгүй, харин ч хүүхдээ харж, сайн ээжийн үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Энэ 2 жил хүүхэддээ цагийг өгсөн болохоор магадгүй өмнө хийж байсан зүйлүүдээсээ жаахан хөндийрөөд тэгж санагдсан байж болох юм. Чи дээр бичсэн байна “Ямартай ч хиймээр зүйлээ мэдэж байгаа” гэж, тиймээс оройтоогүй ээ, өнөөдрөөс түүнийгээ хийж эхэл. Чи урьд нь ийм мундаг байсан юм чинь одоо ч бас чадна. Чамд харамсах зүйл алга гэж бодож байна. Буцаад нэг ритм-дээ ороход жаахан хугацаа шаардагдах байх. тиймээс өөртөө тэвчээртэй хандах нь зөв болов уу гэж бодож байна.
Сайн байна уу, Яагаад гэдэг нь сул. Яаж гэдэгээ мэдээд нэмэргүй гэсэн. Тэгэхээ ийм байдалтай байгаа хүн зорилгоосоо буц, өөр зорилго ол гэсэн үг үү. Эсвэл яагаад гэдэг асуултаа илүү хүчтэй болгох арга байна уу.
Нэгэн ёсондоо би өөрийн хүсээд байгаа зүйлээ зорилго болгох гэсийн
Яагаад ер нь зорилго гаргаад байгаа юм бэ? Зорилгоо биелүүлснээр, зорилгодоо хүрснээр та хэн болох вэ? гэдэг шалтгаанаа олж тогтоох хэрэгтэй. Зорилгоо биелүүлээгүй тохиолдолд яах вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.