Жолооч нь та өөрөө
Жолооч нь та өөрөө
Та өнөөдрийг хүртэл амьдралаа жолоодсоор ирсэн. Яг одоо ч гэсэн амьдралаа жолоодож байгаа. Хэр зэргийн жолооч вэ гэдгээс өнөөдрийн тэнь амьдрал харагдаж байгаа.
Сайн жолооч, дунд зэргийн жолооч, муу жолооч… Аль нь ч байсан жолооч нь та өөрөө мөн. Ихэнх хүн өөрөө жолоодож байгаагаа мартдаг. Бусад жолоодож байгаа юм шиг бусдыг буруутгадаг.
Бусдыг буруутгах амархан. Даргын буруу, эцэг эхийн буруу, эхнэрийн буруу, тэрний буруу гээд л… мэдээж тэдний буруу биш. Таны л буруу. Таны амьдралыг тэд биш та жолоодож байгаа.
Ихэнх хүн өөрийгөө буруутгах дургүй байдаг болохоор бусдыг буруутгаж өөрөө хохирогч болдог. Тэр үүднээсээ өөрийгөө хохирогч гэдгээр хардаг. Хохирогч гэж харсан учраас дараагийн удаа хохирогч болчих вий дээ гэдэг үүднээс ханддаг.
Хандлага ямар байна амьдрал тийм л байх болно.
Тиймээс хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аливаа зүйлд хандаж байгаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР