Далд ухамсарт хоногшсон алдаатай бодлоо яаж зөв бодлоор солих вэ?
Далд ухамсарт хоногшсон алдаатай бодлоо яаж зөв бодлоор солих вэ?
Бид ямар бодол их бодно тэр бодол бидний далд ухамсарт хоногшдог. Бидний бодож байгаа бодол болгон үнэн зөв байдаггүй. Зарим бодлууд алдаатай худал бодлууд байдаг.
Хэрвээ бид алдаатай худал бодлоо дахин дахин бодоод байвал алдаатай худал бодлууд бидний далд ухамсарт хоногшдог. Далд ухамсарт хоногшсон алдаатай худал бодлууд эргээд бидэнд сөргөөр нөлөөлдөг.
Жишээлбэл бид “би чадахгүй” гэдэг бодлыг дахин дахин бодвол “би чадахгүй” гэдэг бодол далд ухамсарт сууна. Ингэж далд ухамсарт суусан бодол дараагийн удаа ямар нэгэн юм хийхэд автоматаар гарч ирж, би чадахгүй гээд хийхээ больдог.
“Би чадахгүй” гэдэг бодол алдаатай худал бодол юм. Яагаад? Яагаад гэвэл:
1. Би чадахгүй байх гэж урьдчилан бодож, таамагласан учраас “би чадахгүй” гэж өөртөө хэлдэг. Өөөрөр хэлбэл энэ нь таамагласан бодол. Хүн хийж чадах эсэхээ бодитоор туршиж үзээгүй байж урьдчилан таамагладаг. Тиймээс “би чадахгүй” гэдэг бодол алдаатай таамагласан бодол.
2. Хүн бүр анх төрөхдөө бүгдийг чаддаг болоод төрдөггүй. Хүүхэд бүр ижилхэн явж чадахгүй, ярьж чадахгүй төрдөг. Хүүхэд би явж чадахгүй байх, би ярьж чадахгүй байх гэж хэзээ ч урьдчилан таамагладаггүй. Тэд олон янзын бодолгүйгээр явж, ярьж сурдаг.
Мэдээж бид анх ямар нэгэн юмыг хийхэд чадахгүй, харин олон дахин давтан хийснээр, хэсэг хугацааны дараа чаддаг болдог. Тийм болохоор би чадна гэдэг бодол хүний үнэн зөв бодол юм.
Далд ухамсарт хоногшсон алдаатай бодлоо яаж зөв бодлоор солих вэ?
Тиймээс хэрвээ танд алдаатай худал бодлууд байгаа бол өөртөө цаг гаргаж байгаад түүнийг үнэн зөв бодлоор орлуулаарай. Яаж вэ гэвэл: Миний далд ухамсраас гарч ирж байгаа би чадахгүй гэдэг бодол худал бодол гэдгийг би мэдэж байгаа. Миний үнэн зөв бодол бол “би чадна” гэсэн бодол. Би чадна, би чадна, би чадна… гэж дахин дахин давтаж хэдлээрэй. Ингэснээр далд ухамсар үнэн зөв бодлыг орлуулж, эргээд энэ болдол танд эерэгээр нөлөөлөх болно.
Одоо танаас асуух асуулт байна. Таны далд ухамсарт ямар алдаатай бодлууд хонгшсон байна вэ гэдгээ надтай хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Жич: Би энэ бичлэг дээр Sennheiser- ийн ClipMic digital микрофон хэрэглэсэн байгаа. Би энэ микрофоны тухай өмнөх бичлэг дээр хийсэн байгаа. Сонирхож байвал энд дарж үзээрэй.