Бэрхшээлдээ шантарч байгаа бол үүнийг уншина уу
Бэрхшээлдээ шантарч байгаа бол үүнийг уншина уу
Та бэрхшээлээ яаж хардаг вэ? Бэрхшээлийг би ингэж хардаг.
Бэрхшээлд би дуртай. Бэрхшээлгүй амжилт гэж байдаггүй болохоор бэрхшээлдээ би талархаж байна. Хэрвээ асуудал бэрхшээл гэж бадаггүй байсан бол хүн бүр л амжилтанд хүрэх байсан. Тэр хэмжээгээрээ Амжилтын олоход хэцүү байх байсан байх.
Амжилтын араас янз бүрийн хүмүүс явдаг. Зарим хүмүүс амархан аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг. Зарим хүмүүс амжилтанд хүрчихсэн юм шиг дүр эсгэдэг, зарим хүмүүс хууран мэхлэх арга хэрэглэдэг. Гэтэл зарим хүмүүс жинхнээсээ хөдөлмөрлөдөг. Гэвч энэ бүх хүмүүс ялгаагүй амжилтанд хүрээд байвал утгагүй гэж би бодож байна.
Та бид 2 энд хөдөлмөрлөөд байхад тэнд нэг хүн зүгээр сууж байгаад амжилтанд хүрээд байвал хэн дуртай байх юм тийм ээ?!.
Тэгвэл би өнөөдөр танд өнөөдөр сайхан мэдээ дуулгамаар байна. Энэ сайхан мэдээ юу вэ гэвэл БЭХРХШЭЭЛ эдгээр хүмүүсийг шүүж шигшихийн тулд байдаг. Тийм учраас би бэрхшээлдээ дуртай.
Үнэхээр хөдөлмөрлөж байгаа хүн үр шимээ үзэхийн тулд бэрхшээлээ яаж ч байсан даван туулж чаддаг байхад бусад амархан аргаар амжилтанд хүрэх гэсэн, сул дорой хүмүүс энэ шалгуурыг давж чаддаггүй. Тиймээс давсан нэгэнд илүү их боломж олддог юм.
Хэрвээ та чин сэтгэлээсээ, жинхээсээ хөдөлмөрлөж байгаа бол санаа зовсны хэрэггүй. Бэрхшээлдээ талархаад л, инээд алдаад л, урагшлаад байх хэрэгтэй. Яагаад гэвэд бэрхшээлээ давах тоолонд таны ард бэрхшээлдээ шантарсан сул дорой хүмүүс үй олноороо хоцорч байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.
Бэрхшээл хэцүү байх тусмаа, бэрхшээл их байх тусмаа бүүр сайн хэрэг гэж боддог. Яагаад гэвэл тэр хэмжээгээр улам нарийн шигшигдэж , улам их өрсөлдөгчид ард чинь хоцорч, танд амжилтанд хүрэх боломж илүү их оноогдож байгаа юм шуу гэдгийг би өнөөдрийнхөө бичлэг дээр сануулах хүсэлтэй байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
Ука Төмөр