Бэлэн Байх, Бэлэн Биш Байх
Бэлэн биш байна гэдэг нь 2 утгатай.
- Эхнийх нь юу вэ гэвэл шалгалтандаа бэлэн биш байх, зочин хүлээж авахад, зураг авалтанд бэлэн биш байх гэх мэт. Энэ нь бидний хариуцлагатай шууд холбоотой. Өөрийн буруугаас болдог.
- Нөгөө нь юу вэ гэвэл би өөр дээрээ жишээ татахад би хүнтэй суухад бэлэн байгаагүй, хүүхэдтэй болоход бэлэн байгаагүй, анхныхаа бизнесийг эхлүүлэхэд бэлэн байгаагүй, ээж аавыгаа алдахад бэлэн байгаагаүй, номоо гаргахад бэлэн байгаагүй. Амьдралынхаа энэ чухал чухал мөчүүдэд би бэлэн байгаагүй. Хэзээ ч бэлэн байж чадахгүй байх. Энэ бол амьдрал. Тиймээс бэлэн биш байхаас айх хэрэггүй. Өөрөөр хэжлбэл амьдралаас айх хэрэггүй. Бэлэн байж чадахгүйгээ мэдэж байгаагаараа та бэлэн байх болно.
Тиймээс дээрх 2 ялгааг сайн гаргаарай. Нэг нь бидний хариуцлагаас болж бэлэн биш байдаг нөгөө нь зүгээр амьдрал юм шүү. Амьдралаас айх хэрэггүй ээ гэдгийг өнөөдөр танд сануулах хүсэлтэй байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР