Бодууштай
Тэгээд засаж залруулах зүйл дээрээ ажилла!
…Мэдээж бид таргалахын тулд амттанг иддэггүй. Гэхдээ амттанг сонгосноор таргалдаг. Тиймээс алхам бүрдээ хийж байгаа СОНГОЛТ-доо зөв үү, буруу юу гэдэг дүгнэлт гаргаж байх хэрэгтэй.
Чин сэтгэлээсээ бусдыг сонирхож, бусад дээр анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.
Үүний тулд бага ярьж, их сонсох болдог. Юу ярих вэ гэж бодохын оронд юу асуух вэ гэж бодох нь чухал. Асуултыг сайн асууснаар хүмүүс өөрсдийн жинхэнэ чанар, сонирхол, итгэл, хүсэл эрмэлзлэлээ хуваалцдаг.
Бид ихэвчлэн худлаа хоосон юм ургуулан бодож, түүндээ итгэж, санаагаа зовоодог. Үнэндээ тэр санаа зовсон зүйлүүд огт тохиолддоггүй эсвэл ердөө хэдхэн хувь нь ортой байдаг. Тэгэхээр худлаа юм ургуулан бодож өөрсдийгөө зовоохын оронд өөрсдийн мөрөөдлийн амьдралаа ургуулан бодох нь зүйтэй.
Дэмий юманд санаа зовж, энэ өдрийг үрэн таран хийхийг би хүсэхгүй.
Боломжийг алдахгүй шүүрэх нөхцөлийг бүрдүүлснээр АЗ тохиолддог. Өөрөөр хэлбэл боломжийг ашиглахын тулд өөрийгөө бүхий л талаараа бэлтгэж бэлдэнэ гэсэн үг.
Өөрийгөө бэлтгээгүйгээс болоод гарч ирэх боломжийг алддаг учраас бид өөрсдийгөө АЗГҮЙД тооцдог. Тиймээс өөрсдийгөө үргэлж хөгжүүлж боловсруулцгаая!
Маргааш хийх ажлаа урьд өдөр нь нарийвчлан төлөвлөж гаргаснаар шөнөдөө тайван унтаж амардаг. Учир нь ажлаа төлөвлөж бичээгүйгээс болж маргааш хийх ажлуудаа мартаж орихгдуулахгүйн тулд шөнөжин бодож санаа зовсноор нойргүйтэл үүсдэг тал бий.
Шүүмжлүүлэх болов уу гэж айдаг учраас бид асуухаасаа эмээдэг. Шоолох болов уу гэж боддог учраас бид асуухаасаа айдаг…
Ззөвхөн асуусан тохиолдолд бид мэдэх гэсэн юмаа мэдэж авна, туслалцаа хэрэгтэй бол түүнийгээ хүртэнэ. Асуугаагүй тохиолдолд бидэнд юу хэрэгтэй байгааг хэн ч мэдэхгүй. Тиймээс өнөөдөр хэнээс ч хамаагүй хүссэн зүйлээ асуух дадлыг эзэмшицгээе!
Их л удаж “үгүй” гэдэг хариулт сонсох биз.
Амжилтанд хүрэх амттай жор:
Хүс + Хий + Хүр
Өөрийгөө илүү үнэ цэнэтэй болгохын тулд би юу хийж чадах вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Өөрийнхөө одоо байгаа дүрийг биш өөрийнхөө хэн болж чадах тэр дүрийг төсөөлөн бодох нь зүйтэй.
Амжилтанд хүрсэн ба амжилттай яваа хүмүүс үргэлж мөрөө үлдээдэг.
Өдөр болгон тэднээс суралцаж түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж байгаадаа үнэхээрийн их баяртай байна.
Яг одоо хийж эхэл. Өөрийгөө завгүй болго!
Хэрвээ та хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ АМЖИЛТ гаргахыг хүссэн тохиолдолд ажил ажил шиг санагдахаан больдог.
Бид мөрөөдөлдөө, зүрх сэтгэлдээ ЗА гэж хэлж сурснаар ирээдүйн зорилгод үл нийцэх зүйлүүдэд ҮГҮЙ гэж хэлж сурдаг.
Ямар нэгэн юманд сэтгэлээр унах болсон шалтгаан маань бусдаас болон гадны нөлөөнөөс биш зөвхөн миний бодол санаа оюун ухаанаас л болдог юм байна гэдгийг мэдэж авсандаа баяртай байна.
Өөрийнхөө амьдралаас хөндийрсөн хүний зөвлөгөөг би хэзээ ч дагадаггүй.
Хүссэн зүйлээ ургуулан бодож, төсөөлж, оюун ухаандаа удаан хадгалж чадснаар бид түүнийгээ хүлээж авдаг.
Харин хүсээгүй зүйлээ ургуулан бодож, төсөөлснөөр санаа зоволт үүсдэг.
Өөрийгөө хичнээн их хайрлана өөрөөс гарах ХАЙР төдий чинээ их байна.
Бусдыг хичнээн их хайрлана тэднээс хүртэх ХАЙР төдий чинээ их байна.
Баярлаж талархах зүйлүүд хаа сайгүй байдаг. Хайвал олдоно. Өөрөөсөө хайгаад олдохгүй байвал байгаль орчин эсвэл бусдаас хайгаад үз…
Яваандаа өөртөө болон бусад бүх зүйлд баярлаж ТАЛАРХАХ зүйлүүд ихээр олдож, ар араасаа гарч ирсээр байх болно.
Хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадаагүйгээс болж ялагддаг. Тиймээс өнөөдөр өөрийн анхаарлыг хянаж, юунд анхаарлаа төвлөрүүлмээр байна түүнрүүгээ анхаарлаа чиглүүлэхийг хичээгээрэй.
Яагаад гэвэл бид ихэвчлэн эсрэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь элбэг тохиолддог.
Бид ирээдүйн амьдралдаа 100% итгэлтэй биш байдаг учраас сэтгэлээ зовоож сөрөг бодлоор оюун ухаанаа дүүргэж, яанаануудыг үүсгэдэг. Тиймээс бид урам зоригоор дутаж, өөрсдийгөө давж чадахгүй ялагддаг. Хичнээн хичээгээд ч, ганц 2 удаа даван дийлээд ч нэмэргүй ахиад л урам зориггүй болдог.
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэийн тулд өөрийнхөө гаргасан бүх амжилтуудыг (жижиг, томгүй) эргэн санаж, жагсааж бичих хэрэгтэй. Сургуулиа амжилттай төгссөн, хоол сайн хийж чаддаг, үнэнч байж чадсан, хүний итгэлийг даасан, аав ээжийгээ баярлуулж байсан тэр мөч, хэн нэгэнд тус болсон гээд л зөндөө гоё дурсамжууд байгаа биз дээ. Энэ бүгдийгээ амжилт гэдэг нүдээр харахаа мартсан учраас магадгүй өнөөдөр өөртөө нэг л сайн итгэхгүй байж болох юм.
Жижигхэн бодолтой хүмүүс таны амбийцийг бууруулахыг оролддог. Эдгээр хүмүүсээс хол бай!
Агуу бодолтой хүмүүс таныг ч гэсэн мөн агуу болгохыг хүсдэг. Тиймээс найз нөхөддөө АГУУ хүн болоход нь туслах нь зүйтэй.
Эерэг бодлоо хурцатгаж, сөрөг бодлоо DELETE.
Амьдралынхаа зорилгыг гаргасан уу? Тийм бол гаргасан зорилгынхоо дагуу өдөр болгон явж чадаж байна уу?
Оролдлого, чармайлт, зүтгэлээ жаахан илүү нэмэгдүүлэхэд бүтэхгүй, найдваргүй санагдсан зүйлүүд гайхалтай амжилт болон хувирдаг.
Нүд булаам төрхөөрөө бахархахаас гадна, гайхалтай сайхан сэтгэлээрээ бүүр ихээр бахархах хэрэгтэй!
Нөхцөл байдлыг боломж ч болгож чадах, бэрхшээл ч болгож чадах ид шид бидэнд бий!
Бид заримдаа хэн нэгэнд дургүй байсан ч, хүсэхгүй байсан ч ҮГҮЙ гэж хэлж чадахгүй ЗА гэж хэлдэг. Магадгүй хэн нэгнийг гомдоохгүй юмсан гэдэг үүднээс, эсвэл сайн нэр зүүхийн тулд, нэр хүндээ алдахгүйн тулд, эсвэл дараа эргүүлж гуйхаа бодоод ЗА гэдэг.
“Хэрвээ хэн нэгний гаргасан ажил, төлөвлөгөөнд ҮРГЭЛЖ ЗА гэж хэлээд байх юм бол өөрийн зорилгыг ахиулах боломж гардаггүй”.
Тиймээс заримдаа гэмшихгүйгээр ҮГҮЙ гэж хэлж сурах хэрэгтэй.
Үнэнээ нуух болгонд эрч хүчээ алдаж байдаг.
Бид ихэвчлэн “би юу хийж байна, надад юу байна” гэдэг дээр анхаарлаа их төвлөрүүлдэг, харин “би хэн бэ” гэдэг дээр тэр болгон төвлөрүүлдэггүй. Тиймээс өнөөдөр би хэн бэ гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
Асуудал бэрхшээлээс зугтснаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг алдана. Асуудалтай хэр их учирна тэр хэмжээгээрээ өсөж хөгжинө.
Бууж өгөх тэр агшинд ахиад нэг алхам хийгээд үзээрэй.
Үг хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ, тиймээс өөрт хэрэгтэй, өөрт хүч өгсөн үгнүүдийг сонгоцгооё!
Та цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлж байна вэ?
1. Тантай хамт цагийг өнгөрөөх дуртай тэр хүмүүстэй
2. Та цагийг хамтдаа өнгөрөөх хүсэлтэй тэр хүмүүстэй
Өнөөдрөөс эхэлж аль хэдийн үйлчилхээ больсон хязгаарлагдмал бодол, итгэлэлээ орхиж цоо шинэ итгэл бодлуудыг олж авах нь чухал.
Бид юу хийхээ сайн мэддэг ч, мэддэгээ хийхгүй цоо шинэ зүйлийг хайж байдаг.
Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө ялж сурах хамгийн хурдан арга бол биеийн тамираар хичээллэх дадлыг эзэмших.
АЙДАС үргэлж “урьд чинь аюул байна, чи чадахгүй, одоо ингээд л өнгөрөө” гэж шивнэдэг. Жинхэнэ аюул бол энэ айдаст итгэх
Хийдгээ хийвэл, авдгаа авна
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс тогтсон хэвшмэл амьдралаасаа гарч чадсан байдаг.
Бидний дотор олон янзын дуу хоолой байдаг. Онгироо бардам, аймхай хулчгар, бүрэг ичимхий бас бидний жинхэнэ зүрх сэтгэлээс гарах дуу хоолой гээд л… Та алиныг нь их сонсоно тэр дуу хоолой илүү хүчтэй болдог.
Бид бүгд хөгжин дэвжиж байдаг. Хэдий төгс төгөлдөр болж чадахгүй ч гэсэн бид үргэлж өөрсдийгөө бүрэн дүүрэн ашиглахыг хичээдэг.
Өнөөдөр өөрийн чадвар, өөрийн хүчинд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг зориорой. Биднийг хойш татаж байгаа ганцхан зүйл бол ТА ӨӨРӨӨ!
Дэлхий ертөнцөөр дүүрэн ГАЙХАМШИГ биднийг үргэлж хүлээж байдаг. Харин бид оюун ухаанаа хурцалж түүнийг хүлээж авахад бэлэн байх хэрэгтэй!
Өөрт хүч өгөх тэр мөчийг үүсгэж амьдарцгаая!
Хэрэв та бэрхшээлүүдийг таныг сорьж буй сорилт гэж үзвэл бэрхшээл таныг хөгжүүлнэ. Бэрхшээлүүдийг зовлон гэж харвал бэрхшээл таныг хойш татаж зовооно.
Таныг дээшээ өсөж хөгжиж байх тэр үед олон хүмүүс таны буруу гэдгийг батлахын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Түүнд өртөлгүй урагш тэмүүлээрэй.
зарим юм хүссэнээр болоогүйд баярлах тохиолдол гардаг. Тиймээс гутраад, зогсонги байдалд орохын оронд цааш үргэлжлүүлэн ахих хэрэгтэй.
Та авахын төлөө өгч байна уу, өгөхийн төлөө өгч байна уу?
Авахын төлөө өгснөөр өгснийгөө эргүүлж авна. Өгөхийн төлөө өгснөөр өгснөөсөө илүү ихийг авна.
Өөрөө өөрийгөө удирдан дагуулахаас АЙДАС таныг зогсоож байна
Өнгөрснийг мартаж, орхихоос АЙДАС таныг зогсоож байна
Өөрийн муу зуршлыг өөрчлөхөөс АЙДАС таныг зогсоож байна
Өөрийнхөө жинхэнэ “БИ”-г олоход АЙДАС таныг зогсоож байна.
100% өөрөөрөө байснаар зарим хүмүүс таны амьдралаас бүр мөсөн гаран одно. Тухайн мөчид харамсалтай ч гэсэн таны амжилтын замыг цэвэрлэж байгаад талархах хэрэгтэй.
ӨӨРЧЛӨЛТ үргэлж асуудал авчирдаг. Тиймээс өөрчлчлтөнд дургүй байдаг. Гэхдээ асуудлыг бид шийдвэрлэдэг. Шийдвэрлэснээр бид сурдаг, өсдөг, хөгждөг. ӨӨРЧЛӨЛТ бидэнд шалгууруудыг өгдөг. Шалгууруудыг бид сорих дуртай.
Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ чин үнэнээсээ зориулж чадвал бид тухайн юмыг төсөөлснөөсөө илүү сайн хийж чаддаг. Юунаас ч бүү ай! ХИЙ!
ХАЙРыг би хэзээ ч мартахгүй
ХАЙРыг би хэзээ ч алдахгүй!
ХАЙР бол миний амлалт
ХАЙР бол миний бэлэг тэмдэг!
Хайртай хүнтэйгээ учирсан ч бай, учраагүй ч бай хамаагүй бид бүгд ХАЙР-ыг хүртэх ёстой.
Таны зүрх сэтгэл таныг сонсоосой гэж үргэлж хүсч байгаа
Өөрийн хүссэн амжилтыг олж авахад ЭРҮҮЛ амьдралын хэв маягийг сонгох нь нэн чухал байдаг. Хэрвээ та эрүүл амьдралын хэв маягийг сонгож байгаа бол аз жаргал, амжилтыг мөн адил СОНГОЖ байна гэсэн үг.
Хүмүүс зорилгоо гаргахдаа 2 зүйлийг анхаарч үздэггүй.
а. Зорилгоо биелүүлэх цаг байна уу?
б. Зорилгоо биелүүлэх дадал зуршил байна уу?
Бид яг юу хийх ёстой гэж бодож байна, тэр бидний хийх ёстой зүйл байдаг. Хийх ёстой тэр зүйлээ дор бүрд нь хийснээр бид өөрсдийгөө маш чадварлаг гэдгийг мэдрэхээс гадна амжилтын хаалга нээгдэж, мөнгө хүртэл бидэн руу зүглэдэг.
Цагийг битгий үрэн таран хий!
Ихэнх хүмүүс нийт ажлынхаа цагийн 50% -ийг үрэн таран хийдэг. Тэд ажилдаа бага зэрэг хоцорч ирдэг, ажлаа жаахан удаан хийдэг, ажлаасаа бага зэрэг эрт тардаг гэнэ. Мөн тэд ажил дээрээ бусадтай хэрэгтэй хэрэггүй зүйлийг хий дэмий чалчдаг, кофе ууж сонин уншдаг, интернэтээр хэсч өөрийн бизнесийг хийдэг гэдгийг судалгаагаар баталжээ.
Амьдралд саад бэрхшээлүүд байнга гарч ирдэг. Миний хувьд энэхүү саад бэрхшээлүүдийг туулаад гарна уу гэхээс тойроод гарна гэж байхгүй. Амжилтыг саад бэрхшээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ энэхүү саад бэрхшээлийг хэрхэн хараад, хэрхэн хандаж байгаа нь маш чухал.
Ганцаараа мөрөөдсөн мөрөөдөл, мөрөөдөл чигээрээ үлдэнэ. Мөрөөдлөө биелүүлж, бусадтай хуваалцсан тэр мөчөөс мөрөөдөл бодит болдог.
Хэн ч танд итгээгүй байхад, өөртөө итгэснээр АМЖИЛТАНД хүрнэ.
Гадаад ертөнц таныг аз жаргалтай болоход тэр болгон нөлөөлөхгүй. Зөвхөн таны дотоод ертөнц таныг аз жаргалтай болгоно. Таны оюун ухаан, зүрх сэтгэл таны “гэр” гэж үзэхэд, гэр шиг сайхан газар гэж хаа ч үгүй
Хүн болгоны дотор “БИ АВАРГА” гэсэн бодол байдаг.
Та үүнийгээ сонсож чадаж байна уу?
Хэн нэгний юу гэж бодож байгааг, ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хvсвэл тухайн хvнээс шууд асуух нь илvv оновчтой. Араар нь битгий олон юм зохиож бод!
Шалтаг гаргаж, яагаад болж бүтэхгүй байна гэдгийг гомдоллохын оронд хэрхэн болж бүтэх шалтгааныг олж, түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь хавьгүй дээр.
Одоо өөрчлөгдөхгүй юм бол өөр хэзээ гэж…
Хүн өөрийнхөө амьдралыг 100 хариуцахаасаа айдаг, өөрийгөө өөрчлөхөөсөө айдаг, тиймээс өөрийгөө өөрчлөхөөс илүү бусдыг өөрчлөх нь илүү амархан санагддаг учраас бусад хүмүүс болон бусад зүйлс дээр анхаарлаа тавьж, тэдгээрийг өөрчлөхийг орлддог.
Өөрөөсөө асуух асуулт:
– Яагаад?
– Яагаад YГYЙ гэж?
– Яагаад БИ үгүй гэж?
– Яагаад ОДОО үгүй гэж?…
Тийм ээ, би яг одоо хийе!!!
Амлалт бол зүгээр л нэг үг! Yр дүнгээ үзэхийн тулд YЙЛДЭЛ хийх хэрэгтэй!
Яагаад бид нэг амлалтыг жилийн жилд гаргах ёстой гэж?
Тийм ээ, энэ жил миний хувьд цоо шинэ жил! Тийм ээ, өнгөрсөн амьдрал намайг тодорхойлохгүй! Тийм ээ, амжилт намайг зүглэн ирж байна! Тийм ээ би өнөөдрөөс эхлээд өдөр бүр жижиг жижгээр, алхам алхмаар ахиж, жилийн дотор гэхэд асар ихийг бүтээж, хол газрыг туулсан байх болно!
Аль болох энгийн байхыг хичээ. Ингэснээр таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн, төвөггүй, амархан болохыг та анзаарах биз.
-Зарим тохиолдолд зарим хүмүүс мөнгөгүй учраас амьдрал утгагүй байна, мөнгөгүй учраас энэ ч таалагдахгүй, тэр ч таалагдахгүй байна гэж боддог. Мөнгөтэй болохоор бүх юм өөрчлөгдөж, юманд арай өөр хандлагатай болох юм шиг санагдаж байгаа бол тэр бодол худлаа!
Мөнгөгүй учраас дургүй байгаа бол мөнгөтэй болсон ч та дургүй хэвээрээ байх болно. Таны хүссэн зүйлийг мөнгө авчрахгүй. Хүссэн зүйлээ өөрөөсөө хайж эхлэх нь зүйтэй!
-гаргасан зорилгоо цаашид унтраалгүй авч явахын тулд зөвхөн эерэг хүмүүстэй хуваалцаарай. Эерэг хүмүүстэй хуваалцснаар эерэг энергийг хуримтлуулж, эрч хүчтэйгээр зорилго өөд алхана.
365 хоногийн баяр баясгалан
365 хоногийн хайр ивээл
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур
-Буруу сонголт хийсэндээ амаа барьж, өөрийгөө буруутгахын оронд тэр үед та байдаг чадлаараа хичээж хийх ёстой зүйлээ хийсэн гэдгийг мэдэрч, цаашид сонголтууд үргэлж гарч ирдэгт талархах нь зүйтэй. Сонголт үргэлж гарч ирдэг! Та ямар сонголт хийхээ одоо сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна!
-Таныг гомдоож, үгүйсгэсэн хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд таныг үргэлж дэмждэг, үлгэр дууриал үзүүлдэг, эрч хүч өгдөг тэдгээр хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж баярлаж талархах нь зүйтэй. Гэхдээ зарим тохиолдолд таныг гомдоож, буруутгаж, үгүйсгэснээр танд чухал сургамж болж байдаг. Тийм ч учраас та улам туршлагажиж, эрч хүчийг олж, өөрт өгөх хайрыг улам ихээр нэмэгдүүлдэг болохоор бас тэр үүднээс тэдгээр хүмүүст талархах нь бас зүйтэй гэж бодож байна.
-Ганцаараа байгаад өөрийгөө буруутгаж гэмтэн болгохын оронд таны дотоод сэтгэл таны анхаарлыг татаж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөх цаг болжээ гэдгийг мэдэгдэж байгаад талархах нь зөв болов уу… Та хэзээ ч ганцаараа биш! Хайр үргэлж тантай хамт! Өөрийгөө хайрла!
-Би өрөө ГАЙХАМШИГ гэдгийг мэдэж авсандаа талархаж байна!!!
-Өдөр болгон хайрыг өгч хайрыг авч байдагтаа баярлаж байна!!!
Ганц тохиолдсон боломж…
Сүүлчийн боломж…
Боломж үргэлж гарч байдаг ба биднийг янз бүрийн боломжууд үргэлж хүлээж байдаг. Тиймээс эдгээр боломжуудад үүд хаалгаа нээж өгснөөр өөртөө болон бусдад боломжийг гаргаж чадна.
-Үгүйсгэгдэх болгонд улам ихээр сайжирч байна, угүйсгэгдэх болгонд “ЗА” руу ойртож байна гэж бодох хэрэгтэй!
-Ганцхан хүний маргаан, хэрүүлд орлцсноос болоод өөрийн бүхэл өдрийн мэдрэмжийг онцгүй болгоно гэдэг утгагүй асуудал. Эргэн тойронд тань хичнээн хүн байна? Заавал тэр маргаан, тэр хүний дэргэд маргаан хэрүүлийг хүлээн авч, уур бухимдлааа төрүүлнэ гэж үү?…
-Бусад хүмүүст итгэж найддагийн адил өөртөө ч гэсэн итгэж сур!
-Хэрвээ та өнгөрсөнд мундаг борлуулагч байсан, их мөнгөтэй байсан, цалин сайтай ажил хийдэг байсан боловч одоо түүнийгээ хийж чадахгүй гутраад байна уу? Эсвэл өөрийгөө батлахын тулд одоо болтол түүнийгээ ярьсаар байна уу?
Та өнгөрсөнд тийм мундаг байж чадсан юм бол өнөөдөр түүнээс илүү болж чадна. Яагаад гэвэл танд бусдаас илүү туршлага байгаа юм байна ш дээ!
-Зөвхөн өнгөрсөндөө ямар нэгэн алдаа гаргаснаас болоод өнөөдрийн амьдрал өөдөлж өгөхгүй, зөвхөн өнгөрсөнд хэн нэгэн таныг гомдоосноор өнөөдөр та хүнд итгэж чадахгүй байна уу?…
Өнөөдөр та өөрийгөө болон бусдыг уучилж чадснаар энэ бүгдийг өөрчилж чадна.
1. Алдаанаасаа та суралцаж байгаа
2. Өөрийгөө болон тэр хүнийг та уучилж чадна
3. Ирээдүй руу тэмүүлсэн, эрч хүчтэй үйлдэл яг одоо хий
-Хувь заяагаа өөрсдөө бүтээж, мөрөөдлөө гартаа авч, хойноосоо дагуулж, удирдаж сурцгаая найзуудаа!
-Өнөөдрөөс эхэлж мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөх биш мөрөөдлөө хойноосоо дагуулж эхлэе! Мөрөөдөлдөө захирагдах биш мөрөөдлөө захирч эхлэе!
-Хайрцагнаас гарч сэтгэ гэдэг шиг хайрцагнаас гадуурх бэлгийг сэтгэе!
Баярын улирал эхлээд хүн бүр хайртай хүмүүстээ, дотны анддаа, хамтран зүтгэлтэндээ бэлэг авах хүсэлтэй байгаа. Хэрвээ тэдгээр хүмүүс тань шинэ бизнес эхлэх гэж байгаа бол, карьерээ сольж байгаа бол, жин хасах гэж байгаа бол, өөрсдийгөө болон өөрсдийн амьдралаа ямар нэгэн байдлаар өөрчилж байгаа бол тэдэнд таалагдах болов уу гэдэг үүднээс хандсан бэлэг биш, тэдний хүсдэг зүйлийг биш, тэдгээр эерэг өөрчлөлтүүдийг нь дэмжсэн бэлэг авч өгөхийг санал болгож байна.
ТАНЫ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛ ТАНЫГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ
-Та өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаас хамаарч “хэн бэ” гэдгийг тодорхойлж байна уу?
-Та зөвхөн таалагдсан, хүссэн ажилдаа орохоос нааш “Би шүү” гэж хэлэхэд хэцүү санагдаж байна уу?
-Хэн нэгэн танаас “ямар ажил эрхэлдэг вэ” гэж асуухад хариулахаасаа ичдэг үү?
-Арай өөр ажил олж хийвэл хүмүүс намайг тоох болов уу гэж боддог уу? -Таны эрхэлж буй ажил таны өөртөө итгэх итгэлд нөлөөлж байна уу? Хэрэв дээрх асуултанд тийм гэж хариулсан бол өнөөдрөөс эхэлж өөрийгөө хийж байгаа ажлаасаа салангид авч үзэх хэрэгтэй. Учир нь таны эрхэлж байгаа АЖИЛ таныг төлөөлөхгүй!
-Танихгүй газар очихоос, мэдэхгүй юмаа суралцахаас бүү ай!
-Бидэнд маш их эрч хүч бий. Харин тэр ЭРЧ ХҮЧЭЭ яг зөв юмандаа зарцуулж чадаж байна уу?
Та аль нь вэ?
-Хэнд хамаатай юм бэ? Би хийх ёстой юмаа л хийж байна. Хийх ч болно.
Өнөөдөр энэ зан чанараа огцом өөрчилж өөр лүгээ чиглүүлж сурья. Бусдын төлөө битгий санаа зов. Бусад өөрсдийгөө сайн мэдэж байгаа. Харин та өөрийгөө сайн мэдэж байна уу? Бусад биш, та хийх ёстой юмаа хийж байна уу? Бусад биш, та өөрчлөгдөж байна уу?
Яг үүний адил ямар нэгэн ажил хийж эхлээгүй байхад боломжгүй мэт санагддаг боловч хийгээд эхлэнгүүт бүх юм боломжтой болж хувирдаг.
Маш гайхалтай!
(Б)аттай бод,
(О)нцлон бод,
(Д)үрслэн бод.
Хэрэв бид алдаа гаргахаас айж зугтаж, гаргасан алдаагаа үгүйсгэж бусдыг буруутгах, алдаагаа нуун дарагдуулж өөрийгөө хуурснаар бид өөрсдийгөө огт дэмжихгүй мөн нөхцөл байдлыг улам хурцдаж байдаг.
Бид алдаанаасаа ухаарч байдаг. Бид алдаанаасаа суралцаж шинэ зүйлүүдийг мэдэж авдаг.
Тиймээс алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаандаа баярлах нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд бид бүгд хүн шүү дээ!
Сайхан амьдралаар сайхан амьдрана гэж хүлээх хэрэггүй!
Одоо хэл, одоо амьдар!
Тиймээс мөч болгонд тохиолддог зовлон бэрхшээлийг үнэтэй хичээл гэж үзэж, түүнээсээ хичээнгүйлэн суралцаж чадвал бид ирээдүйд гарч ирэх шалгууруудыг давж гарах нь гарцаагүй.
Үг маш хүчтэй ч ҮЙЛДЭЛ хийгээгүй бол үг юу ч биш. Өөрийн итгэл дээр тулгуурлаж ҮЙЛДЭЛ хийгээгүй тохиолдолд итгэл дангаараа бас юу ч биш!
Өөрийн амьдралдаа чин сэтгэлэээсээ талархвал амьдрал үргэлж АМТТАЙ!
Амжилтаа тэмдэглэх нь илүү их амжилтыг бүтээх нэг хэсэг болдог.
Гаргасан амжилт болгоныгоо тэмдэглэцгээе!
Эсвэл тэр ийм байна, тэр тэгдэг, тэр ийм юм өсчихсөн байна гээд л…. Хэрэв тэдэн шиг байж чадахгүй бол гутаж гуньдаг. Тэгвэл өнөөдөр та тэдэн шиг сайхан биегүй ч гэсэн, тэгтлээ их хөрөнгө мөнгөгүй ч гэсэн, олон найз нөхдөөр хүрээлэгдээгүй ч гэсэн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө зорилго дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал өөртөө сэтгэл хангалуун байх болно. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсан тохиолдолд таны сэтгэл санаа сэргэж, эрч хүчтэй болно… харин энэ тохиолдолд хүмүүс таныг дуурайлгах гээд байвал нээх их гайхсны хэрэггүй шүү….
Өнөөдөр, яг одоо юу хийвэл таныг урагш ахиулж, ирээдүйг тань гэрэл гэгээтэй болгохоор байна? 10.26.11
-Чиний тухай бусдын бодлыг өөрийн бодлоос илүүд авч үзээд ирэхээр та өөрийгөө ангалын ирмэг дээр авчирдаг.
-Яагаад зарим хүмүүс тийм их амжилттай байдаг вэ? Биднээс илүү ухаантай, авьяастай, боломжтой… болохоор амжилтанд хүрсэн юм болов уу?
ҮГҮЙ ЭЭ!!! Тэд амжилтанд хүрэх аргыг биднээс арай илүү эрт сурсан болохоор тэр. Бидэнд ч гэсэн одоо сурах бүрэн боломж байна.
Бид оройтойгүй ээ! Одоо эхлэе!
-Юманд уйгагүй, тууштай хандах хандлага биднийг амжилтанд хүргэнэ.
Бууж өгөх хүсэл төрсөн эсвэл бэрхшээл тулгарсан үед “Одоо л миний жинхэнэ шалгуур гарч ирж байна, өөрийгөө сорих цаг боллоо” гэж өөртөө сануулаад цааш үргэлжлүүлээрэй!
-Зүйр цэцэн үг, сургааль үг, эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг, амжилтанд хүрсэн хүний үгнүүдийг зөвхөн уншаад өнгөрөөсөн тохиолдолд хэзээ ч жинхэнэ утгыг ойлгохгүй. Харин өөрийн амьдралд түүнийг хэрэгжүүлснээр жинхэнэ утга, үнэ цэнийг нь мэдэж эхэлдэг учраас өнөөдрөөс эхлээд амьдралдаа хэрэгжүүлж өөрсдийн дадал зуршлаа болгоцгооё!
-Өөртөө анхаарлаа хандуулж өөрийгөө чагна.
Зүрх сэтгэл тань танд юу хэлж байна?
Бие махбодь тань танаас юу шаардаж байна?
-Уур уцаарын цаана уйтгар гуниг нуугддаг. Өөрийгөө үгүйсгэсэн тохиолдолд уйтгар гуниг үүсдэг. Та өөрийнхөө юуг үгүйсгэж байна вэ?
-Өөрийгөө хөгжүүлж боловсруулснаар өөртөө болон бусдад гайхамшгийг авчирдаг.
-Юу ч тохиолдсон бай, хэзээ ч өөртөө сөрөг үг бүү хэл, хэзээ ч битгий өөрийгөө шүүмжил, хэзээ ч битгий өөрийгөө өөл!
Хэнд ч хэзээ ч өөрийг тань муулах, өөлөх, доош нь чихэх, сөрөг үг хэлэх боломжийг битгий өг!
-Эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамир спортоор байнга хичээллэх зуршлыг эзэмших нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн чухал хэсэг мөнөөс мөн.
-Хүн хөгжиж ахих тусам асуудлууд улам жижгэрч харагддаг.
Асуудал бол асуудал биш. Асуудлыг хэрхэн харж байна вэ гэдэг нь асуудал болдог
– Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзлэл таныг амжилтанд хүргэнэ
Яагаад гэвэл энэ жижигхэн юм
Үүнээс болж өөрийгөө битгий шаналга
Тэртээ тэргүй алга болно.
-Оролдож үзээгvй бүх юм боломжгүй мэт санагдана. Оролдоод үзэхэд илүүдэхгүй шүү!
Тархинд байгаа асуудлыг зvрхэнд байгаа хайраар шийднэ.
“Хүмүүс залхуудаа биш харин тэдний гаргасан зорилго сул, хүчгүй байдаг учраас гаргасан зорилгодоо тууштай хандахад хангалттай өдөөж, зоригжуулж өгч чаддаггүй.”
Бусдын гаргасан амжилтанд чин сэтгэлээсээ баяр хүргэ! Чиний ээлж удахгүй ирнэ!
Би гайхамшгийг өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг надад өдөр бүр тохиолддог.
Зорилго гаргаснаар ирээдүйн амьдралаа урьдчилан бүтээнэ.
Зорилго гаргаснаар хувь заяагаа урьдчилан зурна.
Муу зуршлыг сурахад амархан боловч түүнтэйгээ амьдрахад хор хөнөөлтэй. Сайн дадал зуршлыг сурахад хэцүү боловч түүнтэйгээ амьдрахад тустай.
Зорилго гэдгийг бид багаасаа өчнөөн сонсож мэддэг мөртлөө яагаад зорилгоо гаргахгүй байнаа? Хммм….
Бид юу хийхээ мэдэхгүйдээ амжилтанд хүрэхгүй байгаа юм биш. Зөвхөн хийе гэсэн сахилга батыг өөртөө үүсгэх хэрэгтэй.
Өөрийн хүссэн зүйлээ хий…
Өөрийн сонгосон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл…
Өөрийн хүссэн нөхцөлд амьдар…
Ингэж чадвал та өөрийн хүссэн амьдралаар амьдрана.
Биеэ бодоорой! Биеийн тамир спортоор байнга хичээллээрэй! Бидэнд байгаа цорын ганц жинхэнэ өмч бол бидний бие махбодь, оюун ухаан!
Би өөртөө хайртай
Би чамд хайртай
Би чамайг өөр шигээ хайрладаг
Би өөрийгөө чамайг хайрладаг шигээ хайрладаг
Алхам авч үйлдэл хийгээгүй мөрөөдлийг ЗҮҮД гэнэ.
Төлөвлөж боловсруулаагүй хийсэн үйлдлийг ХАР ДАРСАН ЗҮҮД гэнэ.
Бидний айгаад, дүлээд, хүрч чаддаггүй тэр газар бидний хүсэл мөрөөдөл, амжилт хүлээж байдаг. Тиймээс бид айхгүй алхам авч, хүрэх газраа очих хэрэгтэй!
Хэн нэгэн танд уурлаж байвал үнэндээ тэд тань руу уурлаж байгаа юм биш. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд уйтгар гунигаар дүүрэн байдаг. Тэдэнд хайрыг өг!
Хэн нэгэн таныг үзэн ядвал, тэд зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийгөө үзэн ядаж, өчүүхэн мэт болгож байдаг. Тэдэнд хайрыг өг!
ТЭДЭНД ХАЙР ХЭРЭГТЭЙ!!!
Нэгэнт ассан СЭТГЭЛИЙН ГАЛЫГ өөрөө л унтраадаггүй юм бол өөр ХЭН Ч унтрааж ЧАДАХГҮЙ!
Өөртөө дуртай, хийж байгаа зүйлдээ дуртай, түүнийгээ хэрхэн хийж байгаадаа дуртай байвал амжилт гарцаагүй ирнэ.
Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэх ном худалдан авсан бол бахархмаар,
Цаг заваа зарцуулж уншсан бол бүүр бахархмаар,
Түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлсэн бол хэлэх үг алга.
Харин амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй бол хайрын МӨНГӨ, хайрын ЦАГ!
Айдсаа устгаж, хүссэн бүхнээ олж авах эрх чөлөөг өөртөө өгье!
Айдасны эх үүсвэр бол “БИ ӨӨРӨӨ”. Өөрийнхөө итгэлийг айдасд тушааж, айдас бодит гэдэгт итгээд ирэх цагт айдас намайг эзэмдэнэ.
Хүн бүрт байгалаас заяасан ЧАДВАР гэж байдаг.
Найзууд аа, өнөөдрөөс эхлээд өөрт байгаа чадваруудаа хөгжүүлж, хүчин төгөлдөр болгож, ашиглалтанд оруулцгаая!
Би “судлаач”….
Өөрт байдаг хязгаарлагдмал итгэл, хязгаарлагдмал бодлоос өөрийгөө чөлөөлж чадснаар цоо шинэ “БИ”-г үүсгэх боломжтой. Өөрийгөө судлаагүйгээр хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй!
БИ АМЬДРАЛД ДУРЛАГЧ
Амьдралд дурлагч хүн бүрт амжилт ирнэ!
Өөрийн үнэлэмж, үнэ цэнийг нэмснээр амьдралдаа зөв алхам, зөв сонголтуудыг хийнэ.
Би …
Өөрөө өөрийнхөө ОД
Өөрөө өөрийнхөө ХӨЖӨӨН ДЭМЖИГЧ
Өөрөө өөрийнхөө БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
Өөрөө өөрийнхөө ҮЛГЭР ДУУРИАЛ
Хуурамч, хиймэл дүр үүсгэж бусдын хайрыг татснаас өөрөөрөө байгаад бусдад үзэн ядагдаж байсан нь дээр…
Өөрөөрөө байх зөвшөөрлийг өөртөө өг. Өөрөөрөө байвал илүү их эрх чөлөөг эдэлнэ.
Бусдад буруугаа тохож ХОХИРОГЧ-ийн амьдралаар амьдарснаас, амьдралаа гартаа авч амьдралынхаа БААТАР болж амьдарсан нь дээр.
Бусдыг өөрчлөхийн оронд бусдад хандах хандлагаа өөрчлөх нь дээр.
Хязгааргүй – хайрла, хуваалц, өг, баярлуул…
Амжилттай, аз жаргалтай байхыг хүсвэл бусдыг амжилттай, аз жаргалтай болоход нь туслах.
Агууг бүтээх чадварлаг шинж чанаруудыг гадуур хайгаад явах хэрэггүй. Бүгд өөрт чинь байгаа. Хэрэв бид өөрсдийн ур чадваруудыг тодорхойлон гаргаж, өөрийгөө дүгнэж юунд дуртай, юу хийхдээ гарамгай, ямар онцгой чадварууд байгааг тодорхойлж чадвал өөртөө итгэлтэй өдөр бүр урам зоригоор дүүрэн улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх болно.
Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал ажил шиг санагдахаан больж, ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог.
Та хэзээ ЯЛАГДАЛ-ыг хүлээн зөвшөөрнө тэр мөчид та ялагдана.
Өнгөрснөө ярьсаар л байна уу?.. одоо болно…. уйдаж байна… ирээдүйгээ ярья, төлөвлөе!
Өөрт байгаа мэдлэг, болвсрол, чадвараа тултал ашиглаж чадаж байна уу?
Сурч мэдсэнээ хэрэгжүүлэхгүйгээр, алхам авч, үйлдэл хийхгүйгээр бид ямар ч үр дүнд хүрэхгүй.
Хэрэгжүүлж чадаагүй МЭДЛЭГ бол дэмий ҮРЭГДЭЛТ гэсэн үг!
Чи хайрлагч, Би хайрлагч, Бид бүгд хайрлагчид……..
Бид зүрх сэтгэлийнхээ гүнд эргүүлээд хайрлагдах юмсан гэж хүсдэг.
Бусдын хойноос хайр нэхэж битгий яв. Түүний оронд өөрийгөө хайрла. Тэгвэл чи хэнд хайраа өгөхөө сайн мэднэ……
Чиний хайрыг амссан хүн маш азтай хүн……
Дайсан гэж байдаггүй! Тэд зөвхөн танигдаагүй найз нар…..
Заримдаа бидний хүссэн зүйл яг хажууд байж байдаг. Бид гагцхүү түүнийг ондоо нүдээр олж харах хэрэгтэй байдаг.
Бусдад хүчээр таалагдахын тулд өөрийгөө битгий өөрчил! Өөрөөрөө байвал чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэтгэх хүмүүс гарч ирэх л болно!
Амжилтанд хүргэх амттай жор: Тэвчээр + Шаргуу зан + Хөлс хүч
Хэн нэгэн болох гээд хэн нэгнийг дуурайвал хэн ч биш болно. Өөрөөрөө бай!
Хэн ч биднээс илүү биш, хэн ч биднээс илүү ухаантай биш. Хэрвээ хэн нэгэн илүү гэж бодож байгаа бол тэд зөвхөн хийх ёстой юмаа хойш тавилгүйгээр хийдэг хүмүүс.
Хийх ёстой ажлаа хойшлуулдаг зуршил бидний цагийг хулгайлахаас гадна бидний амьдралыг хойш нь татдаг.
Гал дөлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл,
тэд чиний цогийг асааж, галыг бадраахад туслана.
Сэтгэлийнхээ галыг бадрааж яв!
Өөрийнхөө төлөө зогсож чадсанаар өөрийнхөө зорилго, мөрөөдөлдөө зогсохоор барахгүй мөн түүнд чинь итгэж байгаа хүмүүсийн төлөө зогсож байна гэсэн үг.
Өнөөдөр өөрийнхөө “хэн бэ” гэдгийг тунхагла!
Хvн өөрийнхөө гайхамшгийг мэдэхгvй тохиолдол их бий. Хvмvvс таны тухай юу ярина, танд юу гэж хэлнэ тэр хэмжээгээр өөрсдийгөө vнэлдэг. Тэд таныг мундаг гэвэл мундаг гэж бодно, муухай гэвэл муухай гэж бодно…..
Бусад таныг “хэн бэ” гэдгийг тунхаглахгvй. Зөвхөн та өөрийгөө 100% мэднэ.
Амжилтанд хүрэх амттай жор #2:
Хүс + Хий + Хүр
Амжилтанд хvрэх АМТТАЙ ЖОР:
Өөрт байгаа итгэл дээр уйгагvй хөдөлмөр нэмээд, дээрээс нь тууштай хандах хандлага нэмж өгөх
Таны хайрладаг хүн таныг эргүүлээд хайрлахаас сайхан юм гэж үгүй.
Хайртай хvмvvсдээ хайртай гэдгээ хэлж мэдэгд. Хайргvй бол зөнд нь орхи.
Өөрийгөө 100% ашиглаж чадаагүй байж бусдыг ашиглах тухай бодсоны хэрэггүй.
Таны хийж байгаа үйлдэл бусдад улам их мөрөөдөхөд, сурахад, үйлдэл авахад, бүтээхэд нь урам зориг өгдөг бол та УДИРДАГЧ.
Ялагдал хүлээх нь гаслантай ч, үйлдэл хийхгүй бол бүүр гаслантай.
Хэн ч таныг үгүйсгэж чадахгүй, зөвхөн та өөрөө өөрийгөө үгүйсгэдэг. Та өөрийгөө хаана, хэзээ үгүйсгэнэ тэнд та зогсоно.
Итгэл айдаснаас илүү хүчтэй! Өөртөө итгэ!
Та өөрөө хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрvvлээрэй!
Таны хийж байгаа vйлдэл болгон тань онцгой, сонирхолтой байх естой. Яагаад гэвэл ТА өөрөө маш ОНЦГОЙ, СОНИРХОЛТОЙ хvн учраас!
”Ирээдүйн амьдралаа хардаг бол гоё шүү” гэж бодож байгаагүй хүн бараг үгүй. Зарим хүмүүс үзмэрч дээр очиж ирээдүйгээ уншуулдаг.
Хэрэв бид амьдралдаа зорилготой, түүнд хүрэх төлөвлөгөөтэй, биелнэ гэдэг итгэлтэй, түүнийгээ төсөөлж, харч, мэдэрч чадах юм бол бид ирээдүйгээ харж байна гэсэн үг. Мөн хаана хүрэхээ маш сайн мэдэж байна гэсэн үг.
ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗМЭРЧ БОЛЦГООЁ!
Ертөнц таныг үргэлж дэмждэг, таны сонгосон амьдралыг тань өгдөг.
ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ БҮТЭЭЛ.
Бүтээсэн бүтээл тань хэр их чанартай байна вэ?
Гайхамшгийг өөрөөсөө хайж олсноор дэлхийг өөрчлөх хүчийг олно.
Бид төрсөн өдрөөрөө үргэлж халуун дулаан мэндчилгээ болон янз бүрийн бэлэг хүлээн авдаг. Үүнийгээ мэддэг учраас хүлээн авахдаа бэлэн бөгөөд нээлттэй байдаг.
Яг үүний адил бид өдөр болгон бусдаас халуун дулаан үг сонсож мөн янз бүрийн бэлгэгнүүдийг хүлээн авч байдаг боловч үүнд үргэлж бэлэн, нээлттэй байж чаддаггүй.
Тиймээс өдөр болгоныг “МИНИЙ ӨДӨР” гэж бодож эдгээр бэлэгнүүдийг хүлээж авахад бэлэн бай.
Өөрт байгаа сайн чанаруудыг өдөр болгон өөртөө сануулж бай!
Бусдаас ялгарах зан чанар, дүр төрх тань таны онцгой чанар гэдгээ бүү март, өөрийгөө хайрла!
Хийх ёстой юмаа дор дор нь хийж чадсанаар аз жаргал, баяр баясгалан, амжилт аяандаа биднийг олоод ирнэ.
Зорилгогүй хүн төөрсөн хүнтэй адил. Зорилготой боловч түүнийгээ төлөвлөөгүй хүн газрын зурагтай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа төөрсөн хүнтэй адил.
Зрилгоо гаргаж түүнийгээ төлөвлөж, цаасан дээр бичиж, түүнийхээ тухай байнга бодох болгонд таны зорилго илүү бодит болно.
Та өнөөдөр анхаарлаа юун дээр төвлөрүүлэх гэж байна вэ?
Анхаарлаа юун дээр төвлөрүүлнэ тэр төвлөрүүлж байгаа юм чинь томорч, өргөждөг.
Өөртөө байгаа сайн сайхан бүхнийг бусадтайгаа хуваалцаарай. Бусдад таны гэрэл гэгээ хэрэгтэй шүү!
Юу ч хийсэн бид бусдаас урамшууллын vг сонсох гэж хийгээгvй, шагнал урамшуулал авахын тулд хийгээгvй, би мундаг гэдгээ харуулахын тулд хийгээгvй. Зөвхөн өөрсдийнхөө төлөө, өөрийгөө хvндэтгэж байгаан улмаас хийдэг.
Өөртөө тусалж чадахгvй бол бусдад яаж туслах билээ,
Өөрийгөө хөгжvvлж чадахгvй бол эх орноо яаж хөгжvvлэх билээ.
Гайхамшгийг өөртөө авчрахын тулд би өдөр шөнөгүй ажиллаж байна…..
Яагаад өөрийгөө бусадтай харьцуулах гэж? Энэ хорвоод танаас өөр тань шиг байж чадах хvн ганц ч байхгvй!
өөрийгөө бусадтай харьцуулах болгонд өөрийн vнэлэмж, өөртөө итгэх итгэл-ээ алдаж байдаг.
Амьдралд хэн хүчтэй, хэн хурдан нь дандаа хожоод байдаг юм биш. Оюун ухаандаа хэн хожино гэж бодсон тэр хүн хождог.
Цаг агаар зэврүүн хүйтэн ч гэсэн миний баяр баясгаланг унтрааж чадахгүй, баяр баясгалангаар дүүрэн байгаа сэтгэл санааг эвдэж чадахгүй.
Хөгжим надад урам өгдөг, хөгжим надад эрч хүчийг өгдөг, хөгжим миний сэтгэлийг хөдөлгөдөг, хөгжим намайг амраадаг, хөгжим надад нэгийг бодуулдаг……. БИ ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ
Надад сайхан ажил, сайхан байр, сайхан хайр дурлал, сайхан бие хэрэгтэй гэж боддог мөртлөө надад САЙХАН СЭТГЭЛ хэрэгтэй гэж боддог хvн цөөхөн байдаг. САЙХАН СЭТГЭЛ-тэй байхад хvссэн сайхан бvхэн ирэх нь гарцаагvй.
Хэн ч таныг хайрлахгvй байгаа юм шиг санагдвал бусдыг хайрла
Хэн ч танд туслахгvй байгаа юм шиг санагдвал бусдад тусал.
Ингэж чадвал та ГАЙХАМШГИЙГ бусдад болон өөртөө авчирч байна гэж бод.
Амжилт өөд өгсөх цахилгаан шат эвдэрсэн, энгийн шатаар дээшээ өгс. – Zig Ziglar
Алхам алхмаар урагшаа!
Боломжгvй бvхнийг төсөөлж, агуу бvхнийг бодож, хязгааргvй бvхнийг сэтгэх чадвар бид бvгдэд бий!
Бодож, төсөөлж, сэтгэж чадсан юм чинь бvтээж чадна!
Доройтож байгаа нэгнээ дээш нь гаргаж
Дээгvvр яваа нэгнээсээ суралцаж
Хvрээлэн буй орчноо өөд нь татаж яваа хvмvvс миний хувьд SUPER STAR
Сэтгэлээр унасан нэгэндээ урмын vг хайрлаж
Сайн сайхан бvхнээс цэнэгжиж
Муу муухай бvхнийг ялан дийлж байгаа хvvмvvс миний хувьд SUPER STAR
Боломжгүйгээсээ боломжтой зүйлс асар их!
Хувь тавилангаа өөрөө бvтээ
Хувь заяагаа өөрөө бич
Таны амьдралын vйлдлvvдийн аль 20% амьдралын тань баяр баясгалан, аз жаргалын 80%-ийг vvсгэж байна вэ?
Таны амьдралын vйлдлvvдийн аль 20% амьдралын тань уйтгар гуниг, зовлонгийн 80%-ийг vvсгэж байна вэ?
Мөнгөтэй байгаад өвчин зовлонтой бол яахуу
Мөнгөтэй байгаад ар гэр, хувийн амьдрал асуудалтай бол яахуу
Өвчин зовлонгүй, ар гэр хувийн амьдрал асуудалгүй бол мөнгөтэй болоход юу нь болохгүй гэж….
Зvрх сэтгэлийн тань гvнд нуугдмал хvсэл мөрөөдөл байна уу? – Тvvнийгээ битгий нуу, гаргаж ирээд тvvнийхээ төлөө юу хийх вэ гэж бод.
Та юу хүсч мөрөөдөж байна? Хүсээд мөрөөдөөд бай!
Та юу хийж бүтээж байна? Хийгээд бүтээгээд бай!
Та юу хэрэгжүүллж, юунд хүрмээр байна? Түүнийгээ хэрэгжүүлээд, түүндээ хүрээд байгаарай!
АМЖИЛТ ОЙРХОН БАЙНА ШҮҮ ЗАЛУУЧУУДАА!
Vзэж байгаа кино тань “мя” байвал битгий үзэж дуусга.
Уншиж байгаа ном чтань “шал нойрны” байвал битгий уншиж дуусга.
Аяга хоолондоо дунд нь хүрээд цадсан бол шууд зогс, битгий үргэлжлүүлж ид.
Зарим тохиолдолд юу ч хийсэн түүнийгээ автоматаар дуусгах хэрэггүй. Сонирхолгүй, үр бүтээлгүй юмыг зогсоож чаддаг тэр зуршлыг хөгжүүлэх хэрэгтэй.
Боломжгүй гэдэг үгэнд бүү хуурт,
Ялагдал гэдэг амьдралд бүү итгэ.
Хийх ШАЛТГААН гаргаснаар хийхгvй байх ШАЛТАГ- аас өөрийгөө аврана.
Өдөр болгоныг ХАЙРЫН ӨДӨР болгоцгоое!
Та амьдралаас юу соронздон татмаар байна? Аз жаргал? Мөнгө? Хайр? Эд хөрөнгө? …….
…….Амьдралаас тэр бүх гайхамшгаа татдаг соронз мэт бай.
”Бусдаас үнэнч хайрыг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла
Бусдад үнэнч хайрыг өгөхийг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр
хайрла”
Та бодож байгаагаасаа илүү УХААНТАЙ
Та төсөөлж байгаагаасаа илүү ХҮЧТЭЙ
Та итгэж байгаагаасаа илүү ЗОРИГТОЙ
Бусдад туслахын тулд илүү алхам хийж байгаа хүмүүсийг харахад үнэхээрийн сэтгэл хөдөлмөөр. Сайхан!
Бид бүгд адилхан сэтгэх, бодох чадвартай.
Хэн нэгэн надаас илүү боддог, сэтгэдэг эсвэл надаас илүү боловсролтой, боломжтой, мөнгөтэй гэж бодож байвал тэр бодол тань ХУДЛАА!
“Амьдралд байдаг цорын ганц хязгаар бол өөрийнхөө оюун ухаанд гаргасан хязгаар.”
Зөвхөн хэн нэгэн танд “үгүй”, “болохгүй”, “бүтэхгүй” гэж хэлснээр хийх гэж буй юмаа больж зогсоох нь утгагүй.
“Үгүй” гэх болгонд нь “За” руу ойртож байна гэж бод.
Та дотроо бүтнэ гэж бодсон бол бүтэх учиртай.
Хийж байгаа юм тань хичнээн хүнд хэцүү байсан ч хамаагүй үргэлжлүүлэн шантралгүй хийж дуусгаарай!
Амьдрал тийм хэцүү байх ёсгүй
Амжилтанд хүрэхийн тулд тийм гоц гоод байх шаардлагагүй.
“ЭНГИЙН БАЙХ НЬ АУГАА БҮХНИЙ ҮНДЭС”- Брюс Ли
Аливаа юм энгийн байх тусмаа аугаа байдаг.
БИ ӨӨРТӨӨ МАШ ИХ ХАЙРТАЙ!
Өдөр болгоныг ШИНЭ, ӨӨДРӨГ, БАЯСГАЛАНТАЙ, БАЯРТАЙ, ХӨӨРТЭЙ, СЭТГЭЛ ДОГДОЛСОН, АЗТАЙ, ХИЙМОРЬТОЙ, ЖАВХААТАЙ, ЗОЛБООТОЙ, ГЭГЭЭТЭЙ, ЭРҮҮЛ, ЧИЙРЭГ, ЗОРИЛГОТОЙ, АЖИЛТАЙ, АШИГТАЙ, БҮТЭЭЛТЭЙ өнгөрөөцгөөе!!!
Юу ч хийсэн тvvнийгээ хийж байх явцдаа сэтгэл ханамжийг авч чаддаггvй зєвхєн vр дvнгээ харж байж сая нэг сэтгэлийн ханамж авч баясдаг байсан бол –Өнөөдөр би юу ч хийсэн тvvнийхээ vр дvнг харж баясахаас гадна хийж байх тэр хугацаандаа мєн адил баясах нь маш чухал юм байна гэдгийг сурлаа.
Та өнөөдөр юу сурав?
Өөрийгөө даван туулах нь миний АМЖИЛТ.
Таны АМЖИЛТ юу вэ???
Таны дотоод ертөнц таныг хүрээлэх гадаад ертөнцийг бүтээнэ.
Агууг бүтээх тэр сайхан чадварлаг шинж чанаруудыг гадуур хайгаад явах хэрэггүй. Бүгд өөрт тань байгаа
Олон сайхан эерэг бодолтой хүмүүсээр хүрээлүүлж байгаадаа би маш баяртай байна!
Дөнгөж сая өнгөрсөн 1 цагийн дотор чи юу хийв? Хэрэгтэй юм хийж vv? Талаар өнгөрөв vv?
Таны амьдралд юу дутаж байна???
Амьдралыг та яаж харна амьдрал тэр л зүйл байдаг. Амьдралыг асуудалгүйгээр төсөөлшгүй, асуудал хүнийг улам хурц болгодог.
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ сонирхсон ажлаа яг зөв газраа зөв үедээ хийж чадсан байдаг. Өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүх зүрх сэтгэлээ зориулж түүндээ амжилт гаргах нь хүн болж төрсний нэг баяр баясгалан гэж болох билээ
ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ СОНСОЖ, ТҮҮНИЙГЭЭ ДАГА!
Та залуу ч бай хөгшин ч бай хамаагүй. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ерөөсөө хамаарахгүй.
ШАЛТАГ ХАЙДАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЗЭМЛЭЖ БАЙГААТАЙ АДИЛ
Дадал зуршлыг бүрмөсөн устгаж болно
Дадал зуршлыг цоо шинээр олж авч болно
Өөрийгөө хөгжүүлэх болон оюун ухаанаа тэлэх ном байнга уншиж байх хэрэгтэй. Ном уншдаггүй хүн бичиг үсэг тайлагдаагүй хүнээс долоон дор.
НОМ БОЛ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ТОЛЬ
Ямар нэгэн ажил эхлэхэд тохиромжтой цагийг хүлээвэл ихэнх тохиолдолд хэзээ ч эхлэж чадахгүй талаар болдог муу талтай. Маш тохиромжтой нөхцөл байдал нь бүрдсэн үе гэж хэзээ ч үгүй. Тиймээс хүлээлгүй яг ОДОО эхэл.
Амжилт болон Ялагдлыг зүгээр санамсаргүйгээр олж авдаггүй. Учир нь бидний амьдралд болж буй үйл явдлууд бгд ямар нэгэн шалтгаантайгаар үүсдэг.
ХОЁР ТУУЛАЙН АРААС ЯВБАЛ АЛЬ Ч ҮГҮЙ ХОЦРОНО.
Ихэнх хүмүүс нэг дор нижгээд юм амжуулахыг боддог. Үүнд буруу байхгүй. Гэвч хийж байгаа юмны чанар болон эцсийн үр дүн хэр байх бол?
Ямарваа нэгэн юм хийхдээ яг юу хийж байна ЗӨВХӨН ТҮҮНДЭЭ сэтгэлээ гаргаж 100%-ийн анхаарлаа төвлөрүүлж сур.
ҮЙЛ ХӨДӨЛГӨӨНӨӨС СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСНЭ.
Амьдрал ямар байх нь өдөр тутмын эмуц болон сэтгэлийн хөдөлгөөн ямар байхаас шалтгаална.
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
Биеийн тамир спортоор хичээллэсэн хүн амжилтанд хүрнэ учир нь өөрийгөө даван туулах чадварыг эзэмшиж байгаагаас гадна эрүүл байж саруул ухаанаар сэтгэх болно.
Биеийн твмираар хичээллэж байгаа хүн биеэ тухайн үед зовоож байгаа боловч эцсийн үр дүн эрүүл чийрэг байна.
Биеийн тамираар хичээллээгүй хүн тухайн үед жаргаад байгаа боловч эцсийн үр дүн өвчин зовлон.
Сурахад хэцүү хийхэд хэцүү юм гэж байна
Сурахад амархан хийхэд хэцүү юм гэж байна (Жнь нүх ухаж сурахад амархан хийхэд хэцүү)
Сурахад хэцүү хийхэд амархан юм гэж байна (Жнь машин барьж сурахад хэцүү боловч сурсан хойноо маш амархан байдаг)
Сурахад амархан хийхэд амархан юм гэж байна ( энэ нь ихэвчлэн тухайн хүний хамгийн хийх дуртай юм бөгөөд ТӨРӨЛХИЙН АВЬЯС байдаг юм)
Таны хийх дуртай юм юу вэ?
Та ямар авьястай вэ?
Агуу ихийг мөрөөд. Мөрөөдөл нь амжилтанд хүрэх замын эхлэл юм. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг.
Завгүй байх нь ажилсаг байхын шинж биш, зав ихтэй байх нь захуугийн шинж биш. Хамгийн гол нь хэр их ҮР БҮТЭЭЛ-тэй байна вэ гэдэг чухал.
Юманд хэр их тууштай хандаж байна вэ гэдэг чинь өөрөө өөрийнхөө чадварыг хэр их үнэлж, түүндээ хэр их итгэж байгаагаас хамаарна.
Өөрийгөө илүү үнэ цэнэтэй болгохын тулд би юу хийж чадах вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Өөрийнхөө одоо байгаа дүрийг биш өөрийнхөө хэн болж чадах тэр дүрийг төсөөлөн бодоорой. Үүнийг байнга давтаж хийснээр та өөрийгөө улам их үнэ цэнэтэй болгон өөрчлөгдөхийг харах болно.
Cурсан юмаа ашиглаж чадахгүй бол сураагүйтэй адил,
Мэдсэн юмаа хэрэгжүүлж чадахгүй бол мэдээгүйтэй адил.
«Бусдыг өөрөөсөө дээгүүр хэзээ ч бүү тавь. Өөрийгөө бусдын доор хэзээ ч бүү тавь.»
Богино хугацаанд их үр бутээл хэрхэн гаргах тухай сайн бодож төлөвлөж сур.
Та өдрийг ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрөөж байна уу аль эсвэл зүгээр ИДЭВХТЭЙ өнгөрөөж байна уу?
Aмархан болохоос өмнө бух юм хэцуу.
Амьд байх хугацаандаа бие биенийгээ хайрлацгаая!
Болсон болоогуй худлаа юманд найдахаа зогсоо. Шийдвэрийг гартаа авч алхам хийж эхэл.
Хун өөртөө итгэлтэй, эрч хучтэй байхад бутэхгуй зуйл гэж угуй!
Юу ч бодсон тэр маань биелэх боломжтой гэж бодоход амьдрал сайхан шуу!
Амьдралаа гайхамшигтай сайхан болгох боломж хүн бүрт бий!!!
Үдээс хойшхи байдал чинь ямар байх нь яг одоо ЭНЭ МӨЧИД юу бодож байгаагаас хамаарах
Яг юу хийхэд таны сэтгэл санаа өөдрөг болж, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Амжилтанд хүрнэ гэж бодвол та өөрийгөө аль хэдийн амжилтанд хүрснээр тооц, Ялагдана гэж бодвол та өөрийгөө аль хэдийн ялагдснаар тооц
Атга юмыг атга гэж бодоод явбал дараа дараагийн бүх зүйлс атга л байх болно. Атга ч гэлээ өвөр дүүргэнэ гэж бодоод явбал дараа дараагийн
зүйлс өврийг чинь аяандаа дүүргээд л ирнэ.
Ялагдал нь амжилтын эх үүсвэр юм.
Ухаантай хүн цөхрөл дундаас боломжийг олж хардаг. Ухаангүй хүн боломж дундаас цөхрөлийг олж хардаг. Тиймээс бүх амжилт миний мөрөөдөл биелнэ гэж итгэдэг хүмүүсийн сэтгэлээс эхэлнэ.
Та хамгийн сүүлд хэзээ, хэнийг баярлуулсан бэ?
Та өөрөөрөө хэр их бахархана төдий чинээ таны өөрийгөө үнэлэх үнэлгээ сайжирна, та өөрийгөө хэр их голно төдий чинээ өөрийгөө үнэлэх үнэлгээ доогуур байна.
Өөрийгөө дээгүүр унэлж сурснаар та амьдралдаа зөв алхам, зөв сонголт хийнэ.
Бусдыг дээгүүр тавьж, өөрийгөө дор үздэгээ зогсоо.
Бусдын хүчинд бус өөрийнхөө хүчинд итгэж сур!
Та өөрийнхөө хамгийн том дайсан. Та өөрийгөө даван туулбал бусад бүхнийг даван туулж чадна.
Таны бодол таны амьдралын тусгал юм.
Өөрөө өөрөөрөө байх шиг сайхан юм гэж үгүй.
Өөрөөрөө бахархаж сурцгаая!
Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлөх буюу тэр дүр төрхөндөө итгэх юм бол тэр төсөөлөл тань таны жинхэнэ бодит дүр төрх болж хувирна.
Хүн өөртөө тодорхой зорилго тавьж, бодсон санаснаа бүтээхийн төлөө чармайн хичээх юм бол агуу амжилтанд хүрч чадна.
Санасаар суугаад саарал Бодсоор суугаад буурал болно гэж ярьдагшдээ. Тийм болохгүйн тулд зорьсондоо хүрэхийн төлөө ямар нэг алхамыг бүтнэ гэсэн бүрэн итгэлтэйгээр зориглон хийгээд үзээрэй..
Хүн бүр, үйл явдал бүхэн сайн муу талтай. Тэгвэл мууг нь биш сайн талыг нь харахыг хичээцгээе. Тэгээд хүний тухай болон үйл явдлын талаарх бодол маань хэрхэн өөрчлөгдөхийг дотроо тунгаацгаая :))
©Ука Төмөр
chi unheer uhaantai ,mash mundag iltgegch yum aa,chinii ajil uilsed,hiij buteey gej zutgej baigaad chin amjilt husie
Buimanbaatar чамд Баярлалаа!
hun gedeg setgeliin amitan. ymarwaa negen zuilees erch huch,uram zorig awch bh uchirt. olon hund shiniig hiih husel, muruudulduu hurehed ni tusaldag uchraas mash olon hun tand talarhdag bhaa. taniii tsaashdiin ajil uilsed amjilt husie. daraagiin niitleluudiig jen tesen ydan huleej bna.
Маш их баярлалаа.Үүнийг заавал хэрэгжүүлэх болно сайхан мэдээтэй таньтай эргэн холбогдох болноо.
Байгалаа, баярлалаа!
баярлалаа амжилт хүсье
Bayarllaa, udur bur unshij, bodoj, hussenee heregjuulj hevshil bolgoyo!
Баяраа, тэгээрэй найзаа!
Nadad ix taalgadaj bn bayrlalaa 😛 amjilt husii
ta vneheer baharhmaar hvn yumaa.tanii niitlelvvdiig unshaad setgel undur bna.unshih bvr uram orj neeree bi yagaad ingej surug zvil boddog yum bol?bi yagaad ajiliiig hoish tabidag yum bol?gd l uuriiguu tanih shig l bolloo tanii tsaashdiin ajild amjilt hvsie!!!zaluus bidend uhaaral hairalsan surgamj ,niitlel tsaashid ihiig bicheerei bayrlalaa AMJILT!!!
@zolo Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа! Цаашид,зөндөө хэрэгтэй мэдээлэл оруулнаа, холбоотой байгаарай! Амжилт хүсье!
Uka…Chamd uneheer ih bayarlalaa.
Chinii blog minii huvid hamgiin sain naiz baij chaddag shuu…
@selee Үнэнч найз чинь л болохын тулд илүү их шинэ мэдээлллүүд оруулнаа 🙂 Bayarlalaa!
Таалагдаж байна. Амжилт хүсье.
@Uyanga Амжилт!
Эдгээр гурван төрлийн үгс надад мааш их хэрэг боллоо. Эдгээр үгсийг би өдөр бүр уншиж бусдад тарааж байх болноо сэтгэл зүрхнийхээ угаас баярлалаа… амжилт хүсье!!!
Баярлалаа Бээгий! Тэгээрэй, амьдралдаа хэрэгжүүлээрэй! Амжилт хүсье!
Tand ene udriin mend hurgie!Minii hubid tani blog minii itgel naidbar, tushig tulguur mani boldog. Tiim uchraas tand talarhaj ybdagaa helmeer baina.Udur bur hamgiin turuund ene blogt zochildog shuu. nadad mash ih erch huch ugdug uchraas. Amjilt husie. erelgeh baatar egchdee.
маш их баярлалаа танд
♥! Амжилт!
Үнэхээр хөөрхөнь, чадвартай, сэтгэлтэй юмаа… Амжилт хүсье!