Амьдралынхаа зүг чигийг яаж хурдан гаргах вэ?
“Аз жаргалыг үйлдэл үргэлж авчрахгүй ч,
Аз жаргалыг үйлдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.”- Benjamin Disraeli
Өөртөө итгэлтэй хүний хймгийн гол хийдэг алхам бол ҮЙЛДЭЛ юм. Амжилттай яваа бүх хүмүүс үйлдэл хийхийг гол зарчмаа болгодог.
Хүмүүс заримдаа мөрөөдөөд, хүсээд, бодоод л сайхан орон сууцтай, гоё ганган унаа тэрэгтэй, сайхан хань ижилтэй яг л нөгөө “Нууц” (secret) номон дээр гардаг шиг бүх зүйл болчихно гэж боддог. Тийм юм гэж огт байхгүй. Тийм юм зөвхөн алтан загасны үлгэр дээр л гардаг гэдгийг би баттай хэлж чадна.
Харин мөрөөдөөд, бодоод, хүсээд түүнийхээ дагуу үйлдэл хийх юм бол тэр бүгдийгээ бодит болгож чадна.
Үйлдэл 2 янзаар гарч ирдэг.
1. Юу хийхээ мэдсэн тохиолдолд үйлдэл хийдэг.
Жишээ нь: Машин авах хүсэлтэй бол эхлээд машинаа судлана, сонгоно, унаж үзнэ, зургийг нь авна, фэйсбүүк дээрээ тавина, мөнгөө цуглуулна улмаар машинаа худалдан авна.
2. Урамшсан, зоригжсон тохиолдолд үйлдэл хийдэг.
Жишээ нь: Урамшсан, зоригжсон эсвэл өдөөгдсөн үед ямар нэгэн үйлдэл хиймээр снагддаг. Яг энэ тохиолдолд хийдэг үйлдлийг хэлж байгаа юм.
Ихэвчлэн энэ үйлдэл юу вэ гэдгийг тодорхой мэддэггүй учраас үйлдэл хийдэггүй. Үйлдэл хийгээгүй бол хэзээ ч хүссэнээ биелүүлж, мөрөөдөлдөө хүрч чадахгүй.
Юу хийхээ мэдэхгүй байж, яаж үйлдэл хийх вэ? Амьдралынхаа зүг чигийг яаж хурдан гаргах вэ?
Тиймээс үйлдлийг 2 ангилна.
1. Гадаад үйлдэл -үүнд ажил хийх, хүмүүстэй уулзах, биеийн тамираар хичээллэх г.м. үйлдлүүд орно.
2. Дотоод үйлдэл -үүнд бясалгал хийх, төсөөлөх, зураглах, амжилтын тарнийг хэрэглэх зэрэг үйлдлүүд орно.
Үр бүтээлтэй байж, хурдан амжилтанд хүрэхийн тулд бид гадаад үйлдэл хийхээсээ өмнө заавал дотоод үйлдлийг хийх хэрэгтэй.
Судалгаагаар нэгхэн цаг хийсэн дотоод үйлдэл долоон цаг хийсэн гадаад үйлдэлтэй тэнцдэг гэж үздэг.
Дотоод үйлдлийг хийснээр амьдралынхаа зүг чигийг хурдан гаргана.
“Зүгээ зөв гаргасан бол тэр зүг рүүгээ л алх.” – Буддын сургааль үг
Нэгэнт дотоод үйлдэл хийж зүгээ гаргасан бол гадаад үйдэл юу вэ гэдгийг тодорхой болгодог. Тодорхой болгосны дараа гадаад үйлдэл хийвэл мөрөөдөлдөө хурдан бөгөөд саад багатайгаар хүрэх болмжтой.
Үгүй бол зүг чигээ олох гээд ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг… хүссэндээ хүрч чадахгүй, хугацаа алддаг тохиолдол их гардаг. Түүний оронд түр амсхийгээд “Юу хийх хүсэлтэй байна вэ? Амьдралаа ямар байгаасай гэж бодож байна вэ?” гэх зэргийг төсөөлөх, мэдрэх, амжилтын тарнийг хэрэглэх зэрэг дотоод үйлдлийг хийж, амьдралынхаа ЗҮГ чигийг эхлээд гаргачихаад, дараа нь тэр зүг рүүгээ алхах нь илүү амархан билээ.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэхүү бичвэр таалагдсан цааш нь найз нөхөддөө түгээж мөн цахим мэдээлэлд доор бүртгүүлээрэй.
Та өнөөдөр мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар үйлдэл хийж байна вэ? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээнэ үү.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
үнэн ч юм шиг үгүй ч юм шиг. үнэн гэвэл идеалист худлаа гэвэл реалист нөхөр матерлизмийг сурталчилж байна гэх болуу. ямартай ч зүгээрээ илүүдэхгүй
hun uuruu uuriiguu tanij medeh n ih chuhal sanagdaj bgaa. tm ch bolood uuriinhuu yu chadah yu hiihiig husch bgaa uuriinhuu davuu taliig olj harah gj hicheej oroldoj bna. Tanii nomiig tesen yadan huleej baigaa shu.Amjilt husie
@blj Өөртэй чинь санал нэг байнаа. Амжилтын Тарни ном гарахаар мэдэгдэнэ ээ! Амжилт хүсье!
Bayarlalaa
Tiimee unen shuu unen…
hi,uuruus chin urgelj uram jorig erch xuch uxaan abdag shuu.mash ix bayrlaa.sain saixan eruul enxiig xusie.
mun olon xund/xamgiin chuxal/ oyunii xurungu oruulalt xiij b/gaa shuu.amidraliin uxaan ene bol yutai ch juirleshgui unet erdene.
@otgoo Сайхан үгээ харамгүй бичиж үлдээсэн чамд баярлалаа! ♥!
sain baina yy. Tanid mash ih talarhaj bgaagaa ilerhiilmeer bn aa. Tanii amjiltiin tarni-uudiig murdlugu bolgon amidraldaa heregjuulj ehleed ur dungee ugch bgaag helehed taatai bn. Tanid buhii l sain saihan buhniig husie
@bujee Уншаад үнэхээр баяртай байна! Амжилт хүсье Бүжээ!
onodor bi amjiltiin tolo neg alham uragshlla gej bodoj bn aa tanid amjilt hvsii
@baterdene Тэр хэмжээгээрээ зорилго руугаа ойртож байгаад баяр хүргэе Бат-эрдэнэ ээ!
uneheer unen zuilsiin talaar tanaas urgelj sonsoj medej avdag shuu.tanii nomiig tesen ydan huleej bna. amjilt husiy
saihan zviliig busdad tvgeedeg tani amidrald amjilt hvsie
hi, yaj hihwe? neg l bolj oghgui yum heregjulh gher
Эхлээд өдөр болгон өөртөө 3-5 минут гаргаж сурах хэрэгтэй. Олон удаа давтаж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй болов уу. Аливаа шинэ зүйлийг бид шууд сурна гэж байхгүа. Тиймээс тодорхой хугацааны турш хийснээр үр дүнгээ өгнө.