Амьдралынхаа зүгийг яаж зөв гаргах вэ?
“Ихэнх хүн цаг завгүй учраас хийх ёстойгоо хийж чадсангүй гэж гомдоллодог. Үнэн хэрэг дээрээ цаг завгүйдээ биш амьдралынхаа зүг чигийг тодорхой гаргаагүйд л байгаа юм.”
Хүн бүр амьдралдаа тодорхой зүг чигтэй, амжилттай, аз жаргалтай байхыг хүсдэг боловч хүн бүр тэгж чаддаггүй. Зарим нэг хүний амьдрал гялалзаж байхад зарим нэг хүнийх унтарч байдаг. Зарим нэг хүний бизнес цэцэглэж байхад зарим нэгнийнх нь дампуурч байдаг. Үүнд тухайн хүн хаанаас гаралтай, ямар амьдралаар хаана, яаж амьдарч байсан гэх зэрэг зүйл огт хамаарахгүй, харин яг одоо юу бодож, хаашаа чиглэж байгаагаас л бүх зүйл хамаардаг.
“Та хаанаас үүсч, хаанаас ирсэн огт хамаагүй, хамгийн гол нь хаана хүрэх, хаана очих тань л чухал”.
Даанч харамсалтай нь их олон хүн амьдралынхаа зүг чигийг хэзээ ч тодорхой гаргаагүй байдаг. Тийм ч учраас өдөржингөө завгүй гүйсэн ч, өдрийн төгсгөлд юу ч хийж, бүтээгээгүй байх нь элбэг.
Тиймээс амьдралынхаа зүгийг яаж зөв гаргах вэ гэвэл:
1. Өнөөдөр таны амьдрал хаана байна вэ? гэдгээ мэдэх.
2. Ирээдүйд таны амьдрал хаана хүрчихсэн байх вэ? гэдгээ мэдэх.
Тэгээд үүнийхээ дагуу ҮЙЛДЭЛ хийж эхлэх нь зүйтэй.
Гэхдээ зөв үйлдэл хийх гэж байна уу? Эсвэл буруу үйлдэл хийх гэж байна уу? гэдэг дээр санаагаа бүү зовоо. Зөв зүг рүү явж байна уу? Буруу зүг рүү явж байна уу? гэдэг дээр ч санаагаа бүү зовоо.
Яагаад гэвэл энэ тухай дэндүү их бодсоноор сүүлдээ энэ нь эцэс төгсгөлгүй шаналал болж, үүнээсээ болоод сэтгэлийн дарамтанд орж, зорилгодоо хүрч чадалгүй бууж өгдөг.
Мэдээж бид ирээдүйгээ таамаглаж чадахгүй. Ирээдүйд юу ч тохиолдож болно. Бид мэдэхгүй.
Тиймээс ирээдүйнхээ төлөө ЗҮРХ СЭТГЭЛЭЭ дагаж үйлдэл хийх нь чухал. Учир нь зүрх сэтгэлээ дагаж хийсэн үйлдэл зөв үйлдэл байдаг.
Санаж яв: Зүрх сэтгэлээ дагаж хийсэн үйлдэл ЗӨВ үйлдэл байдаг. Үйлдэл хийснээр амьдралын зүг чиг улам тодорхой болдог.
Хэрвээ та үйлдэл аль хэдийн хийгээд эхэлчихсэн бол тэр хийж буй үйлдэлдээ өдөр бүр 100%-ийн анхаарлаа төвлөрүүлж, бүхий л бололцоогоо ашиглаж, хамаг хүчээ шавхаж, хамгийнхаа сайнаар, чин сэтгэлээсээ хий!
Ингэж чадвал олон сайхан гайхамшиг танд тохиолдох болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би зүрх сэтгэлээ дагаж үйлдэл хийх дуртай!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэхүү бичвэр таалагдсан бол доорх шэйр товчнуудыг дарж найз нөхөддөө дамжуулахаас гадна та энэ тухай юу бодож байна вэ? гэдгээ надтай доор хуваалцаарай.
Мөн и-мэйл хаягаараа иймэрхүү мэдээлэл, урмын үгс, амжилтын тарни зэргийг үнэгүй хүлээн авах хүсэлтэй бол овог, нэр, и-мэйл хаягаа оруулж бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Амжилтын анд Ука Төмөр танд сар шинийн мэнд дэвшүүлье.Танаас ирсэн мэйл-ийг унших сайхан байдаг юм.Тийм л дээ “ҮЙЛДЭЛ” энэ бол хамгийн чухал зүйл! Do action.Үйлдэлийг хэвшил болтол нь хөдөлмөрлөх нь хэцүү бөгөөд хамгийн гоё хэсэг нь.Гэтэл ихэнх хүмүүс тамтай,зовлонтой гэж хэлээд,энэ хэсгээс няцдаг. Харин С.Галсан гуай үүнийг их сайхан хэлсэн байгаа юм.”Төвөггүй сурдаг эрдэм гэж үгүй” .Тэгэхлээр тэр жаахан төвгийг давж сурах хэрэгтэй.
Миний хувьд архи уудаг зуршилаа,Англи хэл судалдаг хэвшил болгож чадсан.Эхэндээ нас хөгширсөн,ичиж зовох гээд олон төвөг байсан л даа.Гэхдээ энэ олон төвгийг би давж чадсаан.Үүний үр дүнд би Англи хэлээр Америк аялагаар чөлөөтэй ярьж сурсан.Өөрийгөө би сурчихсан гээд байх нь учир дутагдалтай л даа.Гол нь олон гадаад хүмүүс,Англи хэлний багш,мэргэжилтэнгүүд миний Англи хэлний чадварыг их үнэлсэн.Мөн би “UB Toastmaster”,”Toastmaster Mongolia” клубуудын The best speaker, the best table topic speaker зэрэг шагналуудыг олон удаа аваад байна даа.ккк
Миний Англи хэл сурч байгаа онцлог гэвэл “өнгөрсөн 4 жилийн хугацаанд би 1 ч төгрөг зарцуулалгүй энэ хэлийг сурч байгаа.Хүсвэл сурах боломж их байна шүү дээ.
Сурч байгаа зүйлээ бусадтай хуваалцах зорилгоор энэ оны эхнээс өөрийн ажлын газар дээрээ “COP” English speaking club-ийг Бямба гариг бүрийн 14 цагаас ажиллуулж эхлээд байна.Хэл судалж байгаа олон залуучууд тогтмол оролцож байгаа.
Сонирхож байгаа хэн бүхэнд манай клуб нээлттэй шүү.Энэ утсаар надтай холбогдоорой 96537177.Ерөөл.
За их л олон юм биччихлээ.Ингээд энэ гоё үгээр бичвэрээ дуусгая.”When you visualize then you materialize”. See you later Uka Tumur kkk.
Ерөөлөө маш мундаг байна. Өөрийнхөө амжилтыг хуваалцсанд маш их баярлалаа! Би үүнийг чинь “Миний буцалж буй амьдрал” буландаа орууллаа.
Улам их амжилт хүсье!
Shn shinelsen u, mash ih taalagdlaa. Tsag zavaa gargaj mail yavuuldagt talarhdag shuu, amjilt husey !
Ungursun hugatsaand minii huwid interntiin orchingoos olson hamgiin tom olz bol Uka ta bilee, tand eruul enh, az jargal husie
Баясгалан, блогоороо дамжуулж холбогдсондоо баяртай байна!
Сайн байна уу? Өөрт чинь XVII жарны Ялгуусан хэмээх Модон Морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Модон морин жилдээ аз хийморьтой, эрүүл энх байж санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтэж цог золбоотой байхыг хүсэн ёрөөе!. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!. ЦАХЭАХХолбоо
Маш их баярлалаа!
Bayarlalaa
Sain bna uu minii amjiltiin and mini.
Mail xayagaara anxnii xicheelee avaad bayartai bna. Amidraliin nugachaand zug chigee sain gargaj chadaxgyi ectoi zavgyi negen baijee. Yg bur chini nadad mash ix tusalj bna.mash ix bayarlalaa
Сайн байна уу Амжилтын хөтөч минь. Би өнөөдрийг хүртэл чиний сайхан үгийг унших сонсох дуртай байсан ч юу ч өөрчилж чадаагүй л байна. энэ миний буруу байх. гэхдээ би өөрийгөө эрс өөрчлөх засахаар болсон хүн биш л дээ гагцхүү илүү амжилт гаргахын тулд жаахан ч гэсэн өөрчлөлт хийхгүй л байгаа дутагдалтай хүн даа. хойшид уншсаар байх болноо баярлалаа
sain bn u tanid ene udriin mendiig hvrgie ta bol vnheer gaihaltai zublugch gaihaltai emegtei tanid amjilt hvsie hariulj chadahgvi asuultiin hariultuudiig ta l hariulj ugch bn tanii bichlegiig vzheer ngl itgel uram orj mash ih energy awdg shvv mash ih bayrllaa
Маш их баярлалаа. Үргэлж хэрэгтэй сайхан энергитэй мэдээлэл өгч байгаад. Цаашдаа үргэлж хамт байх болно оо. Таньтай танилцсандаа таатай байна. 🙂