Амжилтын хэмжүүр
Өдөр болгон тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаагаа чи яаж мэддэг вэ? Түүнийгээ хэрхэн мөрддөг вэ?
Өдөр тутам гаргаж буй амжилтыг хэрхэн мөрдөх тухай жижиг зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.
Амжилттай өнгөрөөсөн өдөр:
- Төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэсэн
- Хэн нэгнийг баярлуулсан
- Шинээр юм мэдэж авч, сурсан
- Хамгаас хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөсөн
- Биеийн тамир спортоор хичээллэсэн г.м. Чиний амьдралд эрч хүчийг өгдөг, сайхан мэдрэмж , баяр баясгаланг өгдөг, амьдрах шалтгаан өгдөг үйлдлүүд их хийснээр амжилттай өнгөрөөлөө гэж бодох хэрэгтэй.
Амжилтгүй өнгөрөөсөн өдөр:
- Үр бүтээлгүй өнгөрөөсөн
- Стрэссдэж, сэтгэл санаагаар унасан
- Урвуу бодолтой хүмүүстэй цагийг өнгөрөөсөн
- ТВ үзэж өнгөрөөсөн
- Өдрийг гомдоллож, ууртай өнгөрөөсөн г.м. дотоод ертөнцийг харанхуй болгож байгаа, амьдралыг уйтгар гунигтай болгодог, эрч хүчийг сорсон үйлдлүүд хийснээр чиний нэг өдөр хий дэмий амжилтгүй өнгөрснөөр тооцож болно.
Тэгэхээр:
– Өдөр бүрийн төгсгөлд тухайн өдөр юу хийж бүтээв гэдгээ дахин нэг санаж дүгнэж сурах. Жнь: 8 цаг ажил дээрээ, 2 цаг гэр орныхонтойгоо, 2 цагийг өөрийгөө хөгжүүлэхэд, 30 минут дасгал хийхэд, 1 цаг ТВ үзэхэд зарцуулсан г.м.
– Цаасыг 2 хувааж байгаад 1 тал дээр нь амжилттай өнгөрөөсөнд тооцох бүх цагаа жагсаагаад бичих. Нөгөө тал дээр нь амжилтгүй өнгөрөөсөн цагаа жагсааж бичих.
Хэрэв амжилттай өнгөрүүлсэн цаг чинь амжилтгүй өнгөрөөсөн цагаас их байвал өдрийг АМЖИЛТТАЙ өнгөрөөлөө гэж бодох.
АМЖИЛТТАЙ ЦАГ > АМЖИЛТГҮЙ ЦАГ= АМЖИЛТТАЙ ӨДӨР 🙂
Бидэнд байдаг цорын ганц хязгаарлагдмал зүйл бол “ЦАГ ХУГАЦАА”. Цаг минут бүхнийг хэрхэн өнгөрөөж байгаагаас бидний амжилт шалтгаална. Өнгөрсөн бол өнгөрсөн, ирээдүйг бид мэдэхгүй, зөвхөн өнөөдөрт байгаа цагаа аль болох ихэнх хувийг өөртөө эрч хүч, баяр баясгалан, аз жаргал, амжилт, хайр авчрах үйлдлүүд хийж байх хэрэгтэй гэж бодож байна!
Мэдээж хүн бүрт өөрсдийн хэмжүүр, арга байдаг. Та бүгд өдөрт гаргаж байгаа амжилтаа хэрхэн мөрддөг вэ? Өөрсдийн арга барилаа энд хуваалцаарай!
Амжилт хүсье!
©Ука Төмөр
Гоё хэмжүүр бна, хэрэгжүүлж өөрийгөө хэмжнээ 🙂
Тэгээрэй Бука! Өөр хэмжүүр олбол бас хуваалцаарай! Амжилт хүсье!
gaihaltai goy bi yag buhimdaad bj bsiin gtel sanaandgui bdlaar iishee orood irlee ih goy yum bn neereee tiim shdeee gesen yumnuud ih bn oooo
bayrlalaa gaihaltai blaaa
өөрийнхөө амьдралдаа өдөр бүр бухимдаж ямар ч ашиггүй амьдарсаар 3 жилийн турш уналтанд орсон байжээ.Тэгээд сүүлийн хэдэн өдрүүдэд байгаа бүхэндээ талархаж,хүмүүст тусалж, аз жаргалыг мэдэрч, бүх зүйл минь бүтэмжтэй болж эхэлж байна энэнд таны тус их орсоон баярлалаа!
Uka bayarlaa gej exleed xelexiig xysej bnaa.
chinii bichsen zyil olon xynd tys dem bolj bgaa shyy bi yrid ni ih byximdyy bas gytryy baisan xarin chinii bichsen zyiliig ynshaad olon saihan medeelel abch eertei xeregjyylj men shineer oryylsan medeelel byxniig chini tsag aldalgyi yzexiig ih xysedg bolson bi eglee ert bosoj syrsan yird ni neg alba engeryylj bgaa yum shig setgej baisan odoo yridnii baigaagaasaa eerchlegdej chadaj baigaadaa setgel teneger bnaa
za amjlt xysie naiz daa xamtdaa baixad bid byxniig daban tyylax bolnoo ezen xicheebel zaya xicheene gej manai ebeg deedes xelj baisan ynexeer ynen yg shyy tee URAGSHAA ZALUUSAA AMJILT BYXEN URD CHINI XYLEEJ BAINA SHYY AMJAAD BAIRIAD ABAARAI .