“АМЖИЛТЫН ТАРНИ” – Д НЭМЭРЛЭХ БЯЦХАН ШИВШЛЭГ
“АМЖИЛТЫН ТАРНИ” ном минь удахгүй мэндлэх гээд сэтгэл минь өдрөөс өдөрт улам их хөдөлж байна. Номыг минь МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор Гүндүүгийн Буянтогтох, мөн “Тэнгэр, Тэнгис хоёр” номын зохиогч Тогтохын Очхүү нар хянан тохиолдуулсан билээ.
Г. Буянтогтох гуайн бичсэн сэтгэгдэл:
“АМЖИЛТЫН ТАРНИ” – Д НЭМЭРЛЭХ БЯЦХАН ШИВШЛЭГ
Ажиглаад байхад, өнөөгийн хүн төрөлхтөн, ялангуяа, монгол түмэн маань сэтгэлийн амар амгаланг цаг наргүй эрж хайж байна. Зарим нь мансуурах согтуурахаас, зарим нь наадах цэнгэхээс гээд хавь ойрд буй бүхнээс түүнийг хайж байгаа ч нэг л олж чадахгүй будлиад байх шиг санагдана. Чухамдаа бол, ийм байдлаар хайгаад хайгаад жинхэнэ амгаланг олохгүй байх гэж айж байна. Учир нь, Аугаа их Бурхан багшаас эхлээд, алтан дэлхийд мэндэлсэн тэнгэрлэг дээдэс, суу билиг төгөлдөр их мэргэд цөм амгалан жаргалан, амжилт ялалт бүхэн зөвхөн “Би” – г нээн таньж, зөв залахад буйг номлосон байдаг. Хэдий тийм боловч, тэдний сургаал айлдлыг ухааран дагаж, “Би” – г онох нь битгий хэл, тэр талаар бодоо ч үгүй, бодлоо ч түүн шиг бэрх юм энэ орчлонд үгүй гэж итгэдэг хүн аль ч үед дийлэнх болж, цөхрөн гутарсаар ирсэн бололтой. Нөгөө талаар, дээдийн ном дээгүүрдээд, эглийн ном доогуурдаад, судлах гэгээрэхэд төдийлөн наалдацтай бус болж зохисгүйдэх тал ч байдаг аж. Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, одоогийн бидэнд яг таарах нэгэн гайхамшигт ном мэндэлж буй нь энэхүү “Амжилтын тарни” юм. Үүнээс сайхан, үүн шиг гайхамшигтай ном одоо болон ойрын ирээдүйд тийм ч олон таарахгүй л болов уу гээд яриад байвал их юм байна.
Гэвч, “Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэдэгчлэн ийм тийм гэж энд олныг нуршихаас зайлсхийж, нэг л юмыг онцлон хэлэхэд, энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном зохиол гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис. Гагцхүү олж унших чухал. Олж уншаад, тарни бүрийг сайтар урьж, төгс гэгээрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Баатад – сартуул Гүндүүгийн Буянтогтох
2013 оны 04 дүгээр сарын 03
Номныхоо тухай ийм сайхан сэтгэгдэл хүлээн авсандаа би маш их баяртай байна. Номоо “Мөнхийн Үсэг” хэвлэлтийн газар 2 хоногийн өмнө шилжүүлсэн учраас уншигч таны гар дээр очиход цөөхөн хугацаа үлдээд байна.
Хэрвээ та энэхүү сайхан мэдээг хайртай хүмүүс болон найз нөхөддөө хуваалцахыг хүсвэл доорх сошиал медиа icon-ууд дээр дарж түгээнэ үү!
Түгээхдээ доорх жишээнүүдийг ашиглаж, “copy paste” хийж болно.
✭ Ука Төмөрийн “АМЖИЛТЫН ТАРНИ” ном удахгүй худалдаанд гарах гэж байна. @UkaTumur #АмжилтынТарни
✭ #АмжилтынТарни – ийн тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аянд яг өнөөдөр гар! @UkaTumur
✭ #АмжилтынТарни Энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
Ука Төмөр
Unekheer saikhan bichjee … Amjilt Uka!
dajgvi boljee