Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?
Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?
Та өглөөгөө яаж эхлүүлдэг вэ?
Өглөө бол таны амьдралын хамгийн чухал хэсэг. Таны амжилт өглөөний хийж байгаа юмнаас шууд хамааралтай. Амжилттай яваа хүмүүсийн өглөө хийдэг юмнууд ерөнхийдөө их ижилхэн байдаг. Амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүсийн өглөө хийдэг юмнууд ч гэсэн ерөнхийдөө ижилхэн байдаг. Хэрвээ та хүссэн амжилтаа гаргаж чадахгүй байгаа бол өглөө хийдэг юмаа өөрчлөх хэрэгтэй.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэгээр өглөө эрт юу хийж болохгүй вэ? Юу хийвэл дээр вэ? Яагаад? гэдгийг оруулж байна.
Ер нь өглөөгөө яаж эхлүүлнэ өдөр тэгж л өнгөрдөг. Өглөө бүтэлгүйтснээр тэр өдөр бүхэлдээ бүтэлгүй өнгөрөх тохиолдол байдаг. Хэрвээ юманд санаа зовсон бол тэр өдөржингөө л сэтгэл түгшүүртэй өнгөрдөг. Харин өглөөгөө сайхан, өөдрөг эхлүүлснээр тэр өдөржингөө азтай, ажил үйлс бүтсэн сайхан өдөр болдог. Гэтэл зарим өдрийг хэрхэн яаж өнгөрөөснөө мэдэхгүй тохиолдол бас зөндөө байдаг.
Өглөөний эхний 1 цаг маш чухал байдаг. Тэр тусмаа эхний 1 цаг бүр чухал. Энэ нэг цагийг зоорилгогүй, юу хийхээ мэдэхгүй ТВ үзэж эхлүүлбэл ТВ- гээр юу гарна түүнд автана. Фэйсбүүк рүү орвол бусад хүмүүсийн амьдралд автана. Харин өөртөө эрч хүч өгөх зорилготойгоор дасгал хийвэл тэр өдрөө эрч хүчтэй, сэргэг соргог, бүтээлч өнгөрөөхөөс гадна шийдвэр гаргахдаа ч зөв шийдвэр гаргаж чадна.
Товчхон хэлэхэд нэг бол зорилготой, үгүй бол аль нэг юмны нөлөөнд автана гэсэн үг.
Бүүр сайн тодоруулбал өглөөгөө зорилготой эхлүүлснээр та хэн бэ, таны амьдралд юу чухал вэ, та юу хийж байх ёстой вэ гэх зэрэг дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Харин зорилгогүй эхлүүлснээр та хэн бэ, танд юу чухал вэ, та юу хийж байх ёстой вэ гэдгийг мартаж өдрөө үрэн таран хийнэ.
Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?
- Утсаа, мэссэжээ шалгадаггүй
-
Фэйсбүүк болон сошиал медиа-гаа шалгадаггүй
-
Мэйлээ шалгадаггүй
-
ТВ үздэггүй
Яагаад гэвэл энэ бүгдийг хийснээр танд ямар ч ашиггүй гэж бодож байна. Та бодоод үздээ. Ямар ч ашиггүй байгаа биз? Харин ч эсрэгээр нөлөөлнө. Энэ бүгдийг хийснээр таны амьдрал сайжирч, өөрчлөгдөж байна уу? Бодоод үздээ? Үгүй байгаа биз!?
Зорилготой өнгөрөөснөөр- дасгал хийснээр, бясалгал хийснээр, ус ууснаар, өөрийгөө хөгжүүлэх ном уншснаар, өдрөө төлөвлөснөөр, амжилтын тарни урьснаар амьдралаа, өөрийгөө сайжруулна.
Амжилттай хүмүүс өглөө эрт юу хийдэг вэ гэвэл өөрийнхөө бие махбод, зүрх сэтгэл, оюун ухааныг тэжээх зүйлүүд хийдэг.
Тиймээс ямар нэгэн юм хийхээсээ өмнө энэ миний амьдралд, миний биед, миний эрүүл мэндэд, миний оюун ухаанд, миний ирээдүйд тустай юу гэж асуугаарай. Үгүй бол шууд болих хэрэгтэй. Та үнэхээр амьдралаа өөрчлөе гэж бодож байгаа бол таны амьдралын хамгийн чухал хэсэг болох өглөөний эхний 1 цагт та юу хийж байна вэ гэдгийг шалгаж, хэрвээ дээрх 4 зүйлийг хийж байгаа бол шууд зогсоож оронд нь өөрийнхөө бие махбод, зүрх сэтгэл, оюун ухааныг тэжээх зүйлүүдийг хийж өөрийгөө, амьдралаа өөрийнхөө хүссэнээр бүтээж эхлээрэй.
Тиймээс өнөөдөр өөртөө хэдхэн минут гаргаж байгаад маргааш өглөөнийхөө эхний нэг цагт та юу хийхээ төлөвлөөрэй.
Тэгээд энэ тухайгаа надтай доор бичиж, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР