Алдаж унасны дараа яаж буцаж сэргэх вэ?
Алдаж унасны дараа яаж буцаж сэргэх вэ?
Энэ бичлэг дээр алдаж унасны дараа яаж буцаж сэргэх тухай ярих болно. Үүнд ердөө 6 алхам хийхэд л хангалттай. Магадгүй та саяхан алдаж унаад гутраад явж байж болох юм, магадгүй та бүүр өмнө нь ийм бадалд ороод одоо болтол шарх нь арилаагүй явж байж болох юм. Аль нь ч байсан хамаагүй та дараах 6 алхмыг хийснээр буцаж сэргэж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх болно. Тэгэхээр энэ 6 алхамыг хамтдаа үзье.
Алдаж унасны дараа яаж буцаж сэргэх вэ?
- Бодлоо хянах. Та яг одоо, өнөөдрийн байдлаар өөртэйгээ хэрхэн яаж харьцаж байна вэ? Цаас харандаа авч байгаад энэ дасгалыг хамтдаа хийе. Цаасан дээрээ юу бичих вэ гэвэл та яг одоо өөрийнхөө тухай бодож байгаа сөрөг зүйлүүдийг эсвэл тохиосон сөрөг үйл явдлаа жагсааж бичээрэй. Үүнийг бичих явцдаа та намайг түр зогсоож байгаад бичээрэй. Бичиж дуусаад тэр бичсэнийгээ дахин дахин анхааралтай уншаарай. Яг энэ таны бичсэн сөрөг зүйлүүд болон сөрөг үйл явдлууд таны тархинд бичигдсэн байгаа. Тийм учраас та буцаж сэргэж чадахгүй байгаа. Тийм болохоор одоо бичсэн сөрөг зүйлийнхээ хажууд бүгдийг нэг нэгэнгүй эерэг болгож бичнэ. Жишээлбэл: Хэрвээ та “Үхтлээ хичээгээд байхад ерөөсөө санаснаар бүтэхгүй байна” гэж бичсэн бол энэ өгүүлбэрийнхээ хажууд “энэ санаснаар бүтэхгүй байгаа нь мөнхийн биш. Зөвхөн энэ удаад л бүтсэнгүй. Бүттэл нь бууж өгөхгүй ээ” гэж бичих. Хэрвээ та дотроо “над шиг ийм хүмүүс худлаа юм байна” гэж бодож байгаа бол “над шиг ийм хүмүүс жинхэнэ амжилтанд хүрнэ” гэж бичих.
- Юу дутаж байна вэ? Та алдаж унасан, сөргөөр гарсан үр дүнгээ эргэж бодоод яг юунаас болсон бэ гэдэг дээр анхаарлаа хандуулаарай. Юуг чадаагүй вэ, юуг мэдээгүй вэ, юунаас болсон бэ? Юунаас болж алдаж унаснаа нарийн харахыг хичээгээрэй. Яагаад гэвэл үүнийгээ мэдсэнээр бид дараагийн удаа дахиж алдаж унахгүйн тулд өөрийгөө бэлдэнэ гэсэн үг. Юу сурах хэрэгтэй вэ, юу мэдэх хэрэгтэй вэ, хэнтэй уулзах хэрэгтэй вэ, ямар чадвар эзэмших вэ? Энэ маш чухал. Бид алдаагаа боломж болгон хувиргаж байна гэсэн үг. Тиймээс цаасан дээрээ танд дутагдаж байгаа мэдлэг, ур чадвар, зан ааш гэх мэтийг бичээрэй. Тэгээд эхнээс нь суралцаад, засаад, эзэмшээд эхлэх нь зүйтэй. Яаж вэ гэвэл холбогдох ном унших, сургалтанд хамрагдах, хүмүүсийн туршлагаас суралцах, өөртэйгээ ажиллах гэх мэт. Хэрвээ энэ алхмыг алгасвал та гаргасан алдаагаа дахин дахин гаргасаар байх учраас энэ алхмыг ерөөсөө алгасаж болохгүй.
- Алдаагаа хүлээн зөвшөөрөх. Алдаан дотроо өөрийгөө шаналгаад хэрэггүй. Та алдсанаа мэдсэн, та шархалсан байгаа, та түүнийгээ мэдэж байгаа. Хэрвээ энэ алдаан дотроо шаналаад байвал хэзээ ч буцаж сэргэхгүй. Буцаж сэргэхийн тулд бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөөд ирээдүйгээ бодож, ирээдүйрүүгээ алхах хэрэгтэй. Та яагаад алдсанаа одоо сайн мэдэж байгаа болохоор дараа юу хийхээ маш сайн мэдэж байгаа. Тийм ч учраас та өмнөх шигээ биш юу хийхээ мэдэж байгаа, юунаас сэрэмжлэхээ мэдэж байгаа хамаагүй дээрдсэн байгаа. Таны өмнөх бол таны туршлага. Та туршлагаасаа суралцсан. Тиймээс өмнөхөөсөө айгаад хэрэггүй. Олон яанаануудаа одоо орхи.
- Яанаануудаасаа салах. Магадгүй та дараа дахин оролдож үзэхээс айгаад олон яанаануудттай учирч байж болох юм. Дахиж алдаа гаргавал яана аа, дахиж эвгүй байдалд орвол яана аа, дахиж дахиж… гээд л бодож байж болох юм. Санаа зоволтгүй. Энэ олон яанаануудтайгаа нүүр учирснаар бид сайжирна гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ яанаануд бол амжилттай хүмүүсийн найз гээд бодчих. Хэр их яанаануудтай учирна тэр хэмжээгээрээ бид хөгжинө. Энэ яанаанууд хэзээ ч алга болохгүй. Нэг яана аа -г устгаснаар дараагийнх гарч ирнэ. Бид алдаж унаснаар энэ яанаанууд улам хүчтэй болдог. Гэхдээ устгах ганцхан арга бол энэ яанаануудтайгаа дахин дахин нүүр тулах юм. Тиймээс энэ яанаануудаа цаасан дээрээ бичээрэй. Бичсэнээр яг юунаас айгаад буцаж сэргэж чадахгзй байна вэ гэдгээ мэдэж авна. Мэдсэнээр нүүр тулж эхлэнэ. Энэ нүүр тулахаас айгаад байгаа яанаануудын 90% нь бодит биш зөвхөн тархиндаа бодсон бодол байдаг. Энэ бодлыг өөрчлөх боломжтой.
- Баярлаж талархах. Юу болж бүтсэн бэ, юу болж бүтэж байна вэ, юу урагштай явагдаж байна вэ тэр зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүндээ баярлаж талархах. Баярлаж талархах зүйлүүддээ анхаарлаа төвлөрүүлж баярлаж талархснаар баярлаж талархах зүйл улам арвиждаг. Хэрвээ болж бүтэхгүй зүйлүүд дээр анхаарлаа төвлөроүүлээд байвал болж бүтэхгүй зүйлүүд ар араасаа гарч ирэх болно. Таталцлын хууль ингэж л ажилладаг. та юу татахаа өөрөө сонгоно. Эерэг байснаар эерэг зүйлийг, сөрөг байснаар сөрөг зүйлүүдийг татна. Хэрвээ та алдаж унаагүй бол энэ бичлэгийг үзэхгүй л байх байсан. Та соссон болохоор одоо яахаа мэдэж байгаа. Мэдсэн учраас та түүнийхээ дагуу үйлдэл хийж алдаагаа засах болно. Дараагийн удаа та чадна.
- Дахиж хийх. Дараагийн удаа та арай өөр өнцгөөс хийх болно. Та шинэ сурсан мэдлэгээ, шинэ ур чадвараа ашиглаад хийх болно. Хэрвээ та дахин айгаад хийхгүй бол тэр чинь жинхэнэ уналт болно. Хэрвээ та дээрх алхмуудыг нэг нэгээр хийх юм бол та өөрийгөө дахин сэргээж, дахин амжилттай хийж хүссэн үр дүнгээ гаргаж амжилтанд хүрэх болно. Тиймээс битгий бууж өгөөрэй. Та чадна. Хамгийн гол нь танд юу дутаж байгаагаа мэдэх 2 дахь алхам хамгийн чухал алхам учраас орхигдуулахгүй хийгээрэй.
Дээрх алхмуудыг хийхдээ өөрийгөө зовоох хэрэггүй. Зүгээр л өөрийгөө маш тайван байлгаж байгаад хийгээрэй. Энэ бүгд амжилт өөдөө алхаж байгаа бүх хүмүүсийн хийх ёстой энгийн алхмууд гэдгээр хараарай. Тэрнээс биш та чадаагүй учраас таын хийх алхам эсвэл алдаж унасан хүмүүсийн хийх зүйл гэдгээр биш амжилттай хүмүүсийн хийдэг энгийн зүйл гэдгэээр харахаар таны сэтгэл өөрийн эрхгүй онгойж, буцаж сэргэхийг та өөрөө мэдрэх болно.
Хэрвээ танд бизнесийн, маркетингийн ур чадвар хэрэгтэй байгаа бол ТРАФИК 1.0 сургалтанд хамрагдаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР