Бид юу хийхээ мартаад байна вэ?
“Хүсэл тэмүүллээ бодит үйлдэл болгон хувиргахад мөрөөдөл биелдэг.” ~Napoleon Hill
[powerpress]
Хэрвээ та өнөөдөр тодорхой хэмжээгээр миний бичлэгүүдийг үзэж, блог бичээсүүдийг маань уншдаг бол та надтай адил өөрийгөө хөгжүүлж, гайхамшгийг өөрөөсөө хайх аянд гарсан гэж ойлгож болох юм.
Энэхүү аянг туулах замд магадгүй зарим нэг хайж байсан асуултынхаа хариуг олж аваад “аан, тийм байна ш дээ” гэдэг мөчүүд гарсан байх гэдэгт итгэлтэй байна. Жнь: “Яагаад сөрөг бодлууд бодоод байна вэ? Яаж эрч хүчээ хадгалах вэ? Яаж зорилгоо гаргах вэ? Яагаад зорилгоо бичих гэж? Яагаад өнөөдөр би энд байна вэ? Намайг яг юу энд авчрав? Яаж би тэнд очих вэ? Хязгаарлагдмал итгэл гэж юу вэ? Айдас гэж юу вэ? Амжилтын тарни гэж юу вэ? Түүнийг хэрхэн ашиглах вэ? Төсөөлөл ямар ач холбодолтой вэ? гээд л…
…тэгээд энэ бүгдийг мэдэж авчихаад, оюун ухаанаа дасгажуулаад, амжилтын тарнийг хэрэгжүүлээд, төсөөлөөд, зорилгоо тодорхойлж биччихээд байхад яагаад амьдрал өөрчлөгдөхгүй байна вэ гэж гайхаж байж магадгүй.
Зарим тохиолдолд зарим хүмүүсийн амьдрал нь өөрчлөгдөхгүй болохоор “өө, наадахь чинь огт үйлчилдэггүй юм байна лээ. Төсөөлөл гэдэг чинь худлаа, эерэг бодол бодоод ч нэмэргүй, зорилгоо гаргаад бичнэ гэдэг бүүр худлаа” гэж хэлдэг.
Түлхүүр үг: ҮЙЛДЭЛ ҮЙЛДЭЛ ҮЙЛДЭЛ
Өөрийнхөө мэдэж авсан бүхнийгээ үйлдэл болгон хувиргах хэрэгтэй.
-Та өнөөдөр амьдралынхаа яг юуг өөрчилмөөр байна вэ?
-Тэр өөрчлөлтийг хийхийн тулд танд ямар мэдлэг, ямар чадварууд байна вэ?
-Эдгээр мэдлэг, чадваруудаа ашиглаад ямар үйлдэл хийвэл таны хүссэн амжилтанд ойртуулахаар байна вэ? Тэр ҮЙЛДЛИЙГ хийх хэрэгтэй.
Хийгээгүй тохиолдолд бидний мэдэх нь дэндээд, “мэднэ гэдэг синдромонд” орох эсвэл “хэзээ нэгэн цагт” гэдэг газар өөрийгөө аваачдаг. Энэ бүгдээс өөрийгөө хамгаалахын тулд эхний алхамыг зайлшгүй хийх хэрэгтэй.
МЭДЛЭГ + ҮЙЛДЭЛ = ӨӨРЧЛӨЛТ
МЭДЛЭГ + ҮЙЛДЭЛ = АМЖИЛТ
Ихэнх тохиолдолд эхний алхам бүтэмжгүй болдог. Гэхдээ эхний алхамыг хйиснээр 3 гайхамшигтай зүйл тохиолддог.
- Санал шүүмжийг дэр даруйд авч эхэлдэг. Ингэснээр үйлдлээ засаж, сайжруулах боломжтой
- Тухайн зорилгоо биелүүлэх шинэ, оновчтой санаанууд төрж эхэлдэг
- Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл тэр даруйд нэмэгдэж эхэлдэг. Тэгээд цааш үргэлжлүүлэн 2, 3, 4, 5…дахь алхамуудыг хийх болгонд улам ихээр нэмэгдэх болно.
“Урагшлахын нууц эхлэхэд оршино”. – Марк Твэйн
Ямар үйлдэл хийхээ мэдэхгүй байна гэж өөрийгөө бүү хуураарай. Яагаад гэвэл та маш ухаантай, бүтээлч хүн! Яг одоо юу хийхээ 100% мэдэж байгаа. Магадгүй эхлээд хийхэд эвгүй санагдана. Гэхдээ энэ нь зөвхөн сайны шинж яагаад гэвэл та айдас ихтэй замыг сонгосон учраас. Айдас ихтэй зам нь амжилтын ЛУУЖИН гэдгийг та аль хэдийн мэдэж байгаа.
Ихэнх хүмүүс хамгийн чухал алхам болох үйлдлийг орхидог учраас амжилт гаргаж чаддаггүй. ҮЙЛДЭЛ хийх нь амжилттай хүмүүсийн хамгийн гол хийдэг зүйл байдаг.
”Шийдвэрийг жинхнээсээ гаргасан эсэх чинь хийж байгаа үйлдлээр мэдэгдэнэ. Үйлдэл хийгээгүй бол чин сэтгэлээсээ хүсээгүй байна гэсэн үг.” – Anthony Robbins
АМЖИЛТЫН ТАРНИ
Амжилт хүсье!
©Ука Төмөр
_________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
bayrlalaa uneheer heregtei yum bichsen bna. yg nadad tohioldood bgaa asuudal bolon berhsheeluudiig ene zamaar shiideh geed uznee
@yygaa тэгээрэй Уугаа! Амжилт хүсье!
kkk say unshij bsn neg ulger sanaand orchihloo. negen hun bayan bolohg husd mergen hun deer ochj argig ni asuuhaar yawj gene zamd ni chono taarch gene. yu ch idd targalahgui bgaa shaltgaanaa asuugd ireerei gd yawuuljee tgd tsaash yawj btal neg busguitei taarchee. ter busgui mi zayanii hani haana bgaa hezee taarahiig asugd ogooch gj gene. tgd tsaash yawj btal neg huwhai modtoi taarchee. ter mod yagd nahialj urgadggui shaltgaaniig min asuugaarai gd yawuuljee. nogoo hun mergen hun deer ochood asuutal hamgiin suuld taarsn modnii yoroold neg vaartai alt bn terg awchihwal shn urgan, busguin huwid odoo uulzaj bga hun ni zayanii hani ni gj gene, chono huwid jamt uulzah teneg hung idwel targalna gjee. zaluun huwid udahgui bayjin shn busguitei gerlen jargaltai amidarna gejee.
kk tgd nogoo zaluuu modond ochj heled bi udku tertee tergui bayjina gd vaartai altiig uhalgui tsaassh yawaw. busguid mon adil shn busguitei udku gerlene gd l yawd ogj gene. chonond ochj bolsn yawdlaa yariad iduulsn gdg .
kkk heterhii urt yum bichihlee genet ene ulger sanaaand orood… het moroodoldoo itgeed yawalgui bolj bga proces, ergen toirnoo sn haraad orchnoo medersn uildel hiih heregtei yum bn gj sanagdlaa.
ooriin jin blog ih taalagdlaaa. oor olon sedel ogoh, uhaaruulah yum bicheerei amjilt 😀