Яаж facebook page -ээ оновчтой хөтөлж олон лайктай болох вэ?
Яаж facebook page -ээ оновчтой хөтөлж олон лайктай болох вэ?
Сүүлийн үед надаас их олон хүмүүс “Яаж facebook page -ээ оновчтой хөтөлж олон лайктай болох вэ?” гэдэг асуултыг асууж байгаа. Тийм учраас би өнөөдрийнхөө бичлэгээр энэ асуултанд хариу өгөхийг хүслээ. Мэдээж энэ тал дээр маш олон арга бий. Тэр бүгдийг нь нэг удаагийн бичлэг дээр оруулах боломжгүй тул би чухал гэж үзэж байгаа хэдэн аргыг орууллаа.
Хэрвээ та өөрийнхөө брэндийг, бизнесийг үүсгэж цааш нь хөгжүүлэх хүсэлтэйгээр фэйсбүүк пэйж нээсэн бол, хэрвээ та фэйсбүүк хуудсаа олон лайоктай болгох хүсэлтэй эсвэл verified болгох хүсэлтэй бол энэ бичлэгийг эхнээс нь авахуулаад дуустал нь заавал үзээрэй.
Энэхүү 15 минутны бичлэгийг үзсэнээр та:
- Facebook хуудсаа(page) оновчтой хөтлөх 7 аргын тухай мэдэх болно.
- Фэйсбүүк хуудас дангаар нь нээхэд хангалттай юу?
- Facebook page хөтлөхөөс өмнө юу юу мэдсэн байх ёстой вэ?
- Контент гэж юу вэ? Заавал байх ёстой юу?
- Фэйсбүүк хөтлөхөд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ? зэрэг маш хэрэгтэй мэдээллүүдийг олж мэдэх болно.
Тэгээд үзэж дуусчихаад юу гэж бодож байгаагаа, мөн өөрт тулгардаг асуудлуудаа энэ бичлэгийн доор коментоо (санаа бодлоо) заавал бичиж үлдээгээрэй. Яагаад гэвэл дараагийн бичлэгээ ямар сэдвээр хийх вэ гэдгийг маань улам тодорхой болгох юм. Мөн танд хуваалцах өөр арга байгаа бол бас хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР