Эрч хүчээ хэрхэн хадгалах вэ?
“Байнгын үйлдэл биднийг амжилтанд хүргэдэг.”
[powerpress]
Бид зорилгоо гаргах эсвэл ямар нэгэн шийдвэрийг гаргах яг тэр мөчид маш их урам зоригтой, эрч хүчээр дүүрэн байдаг. Хэрвээ энэ эрч хүчээ тэр дор нь ашиглаад гаргасан шийдвэр, зорилгын дагуу хийж болох үйлдлийг шууд хийж чадах юм бол бид ЭРЧ ХҮЧЭЭ ХАДГАЛЖ чадддаг. Товчхон хэлэхэд зорилгоо эсвэл шийдвэрээ гаргангуутаа, түүнийхээ дагуу ямар нэгэн үйлдлийг заавал хийх хэрэгтэй.
“Дэндүү их бодож, ярьснаар заримдаа эрч хүчээ алддаг.”
Жишээлбэл:
– Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэх шийдвэр гаргасан бол илүү дутуу юм бодолгүйгээр, олон таван юм тоочилгүйгээр шууд дэлгүүр орж өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай ном худалдан авах, эсвэл сургалт семинарт суух захиалгаа өгөх, эсвэл өглөө нэг цагийн өмнө сэрэхээр сэрүүлгээ тааруулах…г.м.
– Хэрвээ та гэртээ их цэвэрлэгээ хийх шийдвэр гаргасан бол шууд хөдөлж эхлэх хэрэгтэй. Хөдлөөд эхлэнгүүт та цэвэрлэж дуусахаас нааш зогсохгүй нь ойлгомжтой.
– Хэрвээ та жин хасах шийдвэрийг гаргасан бол шууд хөргөгчөө уудалж таргалуулах хоолнуудыг гаргаж үгүй хийх, эсвэл кардио дасгал хийх, эсвэл гэрлүүгээ утасдаад би оройн хоол идэхгүй гэж хэлдэг ч юмуу, юуууу ч байж болно.
Харин үйлдлийг тэр дор нь хийж чадаагүйгээс болж бидний анхаарал өөр юмруу сарнидаг учраас нөгөө зорилго руугаа тэмүүлсэн эрч хүч унтарч, түүнийгээ дараа хийхээр хойшлуулдаг.
“Хийх гэсэн юмаа хийхгүй хойшлуулах болгонд бид хийх урам зоригоо мөхөөж, урагшаа алхах эрчээ алддаг.”
Дараа нь түүнийгээ барьж аваад хийх гэхээр нэг л халгайгаад хийж чаддаггүй, тэгээд бас дахин хойшлуулаад дараагийн боломжтой цаг үе гарч ирэхийг хүлээх жишээтэй. Ингэсээр байгаад бид өөрсдийгөө байнгын хүлээлтийн байдалд аваачдаг.
Боломж гарахыг хүлээгээд байвал өөрийгөө байнгын хүлээх байдалд оруулна.
Эрч хүчээ хэрхэн хадгалах вэ гэвэл “Яг одоо хийе” гэдэг шилдэг дадлыг эзэмших хэрэгтэй. “Яг одоо хийе” гэж хийснээр бид дараагийнхаа үйлдлийг хийх эрч хүчийг хөдөлгөж, өдөөж өгдөг.
Тиймээс үүнийг уншиж дуусангуутаа өөрийн одоо байгаа эрч хүчийг шууд ашиглаад, зорилго өөд юу хийх боломжтой түүнийгээ шууд хийхийг хичээгээрэй!
Та өнөөдрийнхөө эрч хүчинд юу хийх гэж байна вэ?
Амжилт хүсье!
© Ука Төмөр
Шинэ оны эрч хүчээ хэрхэн хадгалах вэ?
sn uu Uka. bainga shan zuil bodoj tuuniigee bidend haramgui zoriuldagt tani h bayarladag shuu. ih goy bichjee. amjilt
@paga Сайн уу Пага! Чамд маш их баярлалаа!Амжилт хүсье!
Uneheer unen shuu ! BAYARLALAA. UKA egchee..heregjuulnee
Баяраа, баярлалаа!
энэ бол яг одоо надад тулгараад байсан асуудал байна. би хийнэ гэсэн юмнаасаа үргэлж цааргалаад байгаагаа огт ойлгодгүй байсан юм. одоо тэгвэл шууд хийж байнаа
амжилт, баЯрлалааа
@egomind Тус болсонд маш их баяртай байна.
Одоо хийх > Дараа хийх
uneheer tim um bnaa ih yarih ni erch huchiig sulaaruuldag bh shuud l hiih heregtei yum bn , yanz buriin saihan sanaaa saihan zuils boddg tuhain ued hiideg gehde heseg hugatsaand l hiigeed l haygdchihdag uuniige bolimoor bhiin
@khishig Цаашид холбоотой байгаарай! Энэ сэдвээр мэдээллүүд оруулнаа
Mash unen bichjee.Sanal bodloo haramgui huvaaltsdagt bayarlaj yavdag shuu Barag ooriin chin zovolgoog uzeh gej neted ordog bolj dee chi shuu Yka amjilt
@vicky Баярлалаа!Чамд ч гэсэн амжилт хүсье!
Баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа, амжилт!