ТАЛАРХАЛЫН НҮДЭЭР ХАРЖ СУРАХУЙ
Талархалын нүдээр харж сурахуй.
“Баярлаж талархаж занш. Урагш гишгэсэн алхам бүр одоогийн нөхцөлийг ахиулж, аугаа том амжилт гаргахад дөхөм болж байдагт баярлаж таларх.”- Brian Tracy
Бид бүгдээрээ хэн нэгний амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгээ мэдэхийг хүсдэг. Бид бүгд бусдад үнэ цэнээ мэдүүлж, бусдаар хүндлүүлж, бусдад анзаарагдахыг хүсдэг.
Хэн нэгэнд баярлаж талархснаа илэрхийлснээр тухайн хүний өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээс гадна хоорондын харьцаагаа эерэг болгоно. Боломж гарах болгонд “БАЯРЛАЛАА” гэж хэл. Зөвхөн баярлалаа гэж хэлснээр өөрийн болон бусдын амьдралын нэг хэсгийг томоор өөрчилж чаддаг нь маш гайхалтай. Хаана ч явсан баярлалаа гэдэг үгийг хэрэглэснээр хүмүүс танд мөн адил эргүүлээд найрсаг хандах болно.
Та амьдралдаа үргэлж гомдоллодог хүмүүсийн нэг биш биз? Ихэнх хүмүүст гомдоллох нь бүр дасал болсон байдаг. Бороо ороход бороо орлоо л гэнэ, хүйтэн болоход хүйтэн боллоо л гэнэ, халуун болсон ч халуун байна гэж гомдоллодог.
Гомдоллосноор бүхнийг сайжруулж чадна гэж үү? ҮГҮЙ! Харин эсрэгээр бидний амьдралыг уйтгартай, ууртай уцаартай, харанхуй болгодог. Өнөөдөр бороо орлоо гэж гомдоллохын оронд бороо ордог учраас би намрын улиралд дуртай эсвэл бороо ордог учраас л намрын улирал сайхан шүү г.м. бодох нь зүйтэй.
-Олон хүн ажилгүй болж байхад яагаад ажлынхаа тухай гомдоллох гэж? Ажилтай байгаадаа талархаад, хэрхэн үр бүтээлтэй ажиллах тухай бод.
– Зарим хүмүүс орчлон дээр явах хөлгүй, суумгай болсон ч чадлаараа тэмцэж байхад, яагаад та дасгал хийхгүй байна аа? Эрүүл саруул, бүтэн биетэй байгаадаа баярлаад улам сайн дасгал хийж, өөрийгөө хөгжүүлэхийг бод.
– Хүмүүс орох орнгүй байхад яагаад манай гэр дэндүү умгар юмаа гэж гомдоллох гэж? Гэр оронтой байгаадаа таларх…..
Амьдралдаа гомдоллоод байвал та өөртөө ирэх гайхамшгийг холдуулаад байна гэж бодох хэрэгтэй. Өөрт байгаа бүхэндээ, хийж байгаа сайн үйлс бүхэндээ, болж өнгөрч байгаа бүх сайхан цаг үедээ талархснаар тэр болгон тань давтагдана. Байхгүй, болохгүй, бүтээгүй болгон дээр уурлаж гомдоллох болгонд байхгүй болохгүй бүхэн л ирж наалдана гэдгийг байнга санаж явах нь зүйтэй.
“Урамшуулсан ажил болгон гүйцэтгэгддэг, баярлаж талархсан бүхэн давтагддаг.”
Том ч бай жижиг ч бай хамаагүй тусалж дэмжсэн бүх хүмүүст ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ талархлаа илэрхийл. Тусалж, хамтран ажиллаж , ойлгосонд нь хүүхэддээ, ханьдаа таларх. Даргадаа, хамтран зүтгэгчиддээ, ажилчиддаа, рестораны зөөгчид, цэвэрлэгчид таларх. Мөн тэр ч байтугай машин тавих зогсоол олдсонд, ногоон гэрэл ассанд таларх.
Бидэнд баярлаж талархах юм зөндөөн гарч ирж байдаг. Эрх чөлөө, сонголт, эргэн тойрны хүмүүс, сайхан нутаг улс, юу хийх дуртайгаа хийдэгт, харсан зүг рүүгээ явах чадалтайд, сайхан амьдралаар амьдарч байгаадаа мөн энэ сайхан амьдрал маань өдрөөс өдөрт сайжирч хөгжиж байдагт таларх.
Зөвхөн баярлаж талархах зуршлыг сурч, хөгжүүлснээр эерэг орчныг бий болгож, нэр хүндтэй нэгэн болж, хүмүүс танд дуртай байх болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Setgel sergeej, ih zviliig boduulah bichleg oruuldagt chini Bayrlalaa!!
Үүнийг чинь сонсоод маш баяртай байна Tsigaanaa! Байнга уншдагт чинь би маш их баярладаг шүү! Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!
Баярлалаа.
Ийм сайхан нийтлэл бичиж зөвлөгөө өгсөн таньдаа баярлалаа 🙂
Сvхээ, уншсан явдалд баярлалаа! Сайн сайхан бvхнийг хvсье!
Уншаад ухаарал, өөртөө итгэх урам зориг өгөхөөр сайхан сайхан нийтлэл олон байна. Баярлалаа. Амжилт.
Мийгаа чамд энэ өдрийн мэндийг хyргэе! Цаг заваа гарган ХVС ХИЙ ХVР блог-оор зочилсонд баярлалаа! Ажил амьдралд чинь томоос том амжилт хvсье!
bayarlala iim goe niitlel bichij humuusiin seteglliig uudrug bolgoj baigad tand amjilt husie uur zunguu saihan niitlel bicheerei
Баянистам Мөнгөөнөө! Чамд ч гэсэн АМЖИЛТ хvсье!
Баярлалаа, сайхан нийтлэл байна. Бусдад болон бүх зүйлд талархалтай хандах үнэхээр өөрт болон бусдад тустай сайхан байдгийн байна лээ :-).
Үнэн үнэн! Баярлалаа Рагчаа!
Yuunii umnu tand Shine onii mend hurgeye!!! Bidnii Oyund mash ih Hurungu oruulalt hiij baigaa shu ta! Uund chini Talarhaj yavdagaa ilerhiiliye! Tand amjilt husiye! Demjdeg shuu! Bayarllaa..
Баяраа, цаг заваа гаргаж блогоор миь зочилж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа ♥! Чамд томоос том амжилт хүсье!
Yuunii umnu tand Shine onii mend hurgeye!!! Bidnii Oyund mash ih Hurungu oruulalt hiij baigaa shu ta! Uund chini Talarhaj yavdagaa ilerhiiliye! Tand amjilt husiye! Demjdeg shuu! Bayarllaa..
Баяраа, цаг заваа гаргаж блогоор миь зочилж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа ♥! Чамд томоос том амжилт хүсье!
Vrgelj uram zorig bas zorilgiig mine martuulahgui ulam hurtsalj baidagt tani Vneheer ih talarhaj yavdag shv Bayrlalaa