Сайн сайхан зүйлд талархах амархан, харин таагүй зүйлд яаж талархах вэ?
Амьдрал хэдий санаснаар болж өгөхгүй байгаа ч гэсэн та өөрийн амьдралд талархдаг уу? Амьдралд гарч ирсэн бүх нөхцөл байдал, үйл явдал, хажуу хавирганд байгаа хүмүүст талархаж чаддаг уу?…
– Таны хүсэл биелэгдээгүй ч, үйл явдлууд санаснаар бүтээгүй ч, зорилгодоо хүрээгүй ч гэсэн та чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж чадах уу?
Энэ ч болохгүй байна, тэр ч бүтсэнгүй гэж бодож, гомдоллохын оронд болж өнгөрсөн мөч болгондоо талархах нь зүйтэй. Бүх зүйл болж бүтэхгүй байна гэж үгүй, жаахан ч гэсэн бүтсэн ажил дээр, жаахан ч гэсэн нааштай хандсан үйл явдал дээр анхаарлаа төвлөрүүлж талархснаар бидний ажил үйлс болж бүтэх талруу чиглэнэ.
– Таныг гомдоосон ч гэсэн, танд эвгүй сэтгэгдэл үлдээсэн ч гэсэн тэдгээр хүмүүст та баярлаж талархснаа илэрхийлж чадах уу?
Таныг гомдоож, үгүйсгэж, буруутгасан хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж нервтэхийн оронд таныг үргэлж дэмждэг, үлгэр дууриал үзүүлдэг, танд урам хайрладаг, эрч хүч өгдөг тэдгээр хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж баярлаж талархах хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд таныг буруутгаж, үгүйсгэснээр танд чухал сургамж болж байдаг. Тийм ч учраас та улам туршлагажиж, хүчтэй болж, мөн өөрт өгөх хайрыг нэмэгдүүлдэг гэдэг үүднээс тэдгээр хүмүүст талархах нь зүйтэй гэж бодож байна.
– Санхүүгийн байдал 0 заасан ч гэсэн та баярлаж талархснаа илэрхийлж чадах уу?
Азгүй байгаадаа, мөнгөгүй байгаадаа гомдоллохын оронд түүнийгээ хүлээн зөвшөөрч, амьдралынхаа бусад талбарууд дээр азтай, сэтгэл хангалуун байгаадаа талархах хэрэгтэй. Сайхан хүүтэйдээ, сайн хань ижил, найз охин, залуутай байгаадаа эсвэл мөнгөгүй ч гэсэн хангалттай хайр байгаад талархах. Мөнгө таныг тодорхойлохгүй. Танд мөнгийг олох боломж, чадвар, ухаан байгаа!
– Амьдралд гарч ирдэг асуудлуудад талархаж чадах уу?
Асуудлуудыг асуудал гэж хараад илүү их зовлон үүсгэхийн оронд асуудлуудыг шийдэх шийдэл байдагт талархах. Үнэндээ асуудал болгоныг шийдэх гээд өөрийгөө зовоох хэрэг байна уу? Зарим нэг асуудлуудыг зүгээр орхи! Асуудал болгоныг бид шийдэх шаардлагагүй, хүлээн зөвшөөр.
– Та өөрийн биений бүх хэлбэр галбир, дүр төрхөнд талархаж чадах уу?
Өөрийгөө шүүмжилж, энэ ийм байсан бол гэхийн оронд бүрэн бүтэн, эрүүл энх байгаадаа талархах.
– Хагацал, гашуудалд талархаж чадах уу?
Өнгөрсөнд амьдрахын оронд гашуудлаа мэдэрч, түүнтэйгээ салах ёс гүйцэтгэх хэрэгтэй! Хэн нэгэн тантай хамт байсан бол гэж бодож гуниглахаа зогсоо! Харин таны эргэн тойронд асар их гайхамшиг байгааг олж мэдэрч анхаарлаа төвлөрүүлэх.
– Өвчин зовлондоо талархаж чадах уу?
Биед байгаа өвчинг мэдэрч шаналахын оронд өвчинг анагаах эм тариа байдагт талархах, биеэ эдгээх алхам хийж байгаадаа талархах нь зүйтэй.
Орь ганцаараа байгаад талархаж чадах уу?
Ганцаараа байгаад өөрийгөө буруутгаж гэмтэн болгохын оронд таны дотоод сэтгэл таны анхаарлыг татаж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөх цаг болжээ гэдгийг мэдэгдэж байгаад талархах. Та цор ганцаараа биш! Хайр үргэлж тантай хамт! Өөрийгөө хайрла!
– Та өөрийн хийсэн сонголтууддаа талархаж чадах уу?
Буруу сонголт хийсэндээ амаа барьж өөрийгөө буруутгахын оронд тэр үед та чадлынхаа хэрээр хичээж, хийх ёстой зүйлээ хийсэн гэдгийг мэдэрч, цаашид сонголтууд үргэлж гарч ирдэгт талархах. Та ямар сонголт хийхээ одоо та сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна!
Чин сэтгэлээсээ амьдралдаа талархана гэдэг нь амьдралын сайн муу бүгдийг хүлээн зөвшөөрч түүндээ талархахыг хэлнэ. Сайн сайхан зүйлд талархах амархан боловч гуниг гутрал, зовлон гансрал, уур уцаар, айдас, түгшүүрт талархана гэхэд хэцүү. Гэхдээ эдгээр бэрхшээлүүд амьдралыг бас амттай болгож өгдөг гэдгийг мартаж болохгүй. Эцсийн эцэст бид бүгд хүн учраас хүнийг энэ бүх зовлонгүйгээр бас төсөөлөхийн аргагүй. Тиймээс амьдралд хачир нэмж өгдөгт нь талархах хэрэгтэй гэж би бодож байна.
Энэ бүгдийг ХҮС ХИЙ ХҮР блогоороо дамжуулж хүргэж байгаадаа би бас маш ихээр талархаж байна!
Амжилт хүсье!
©2012 Ука Төмөр
Энэ тухай “МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ” булантай хуваалцахыг хүсвэл MiniiAmidral@ukatumur.com рүү и-мэйлдээрэй!
Bayrlalaa. shan heljee. yamarch azguitlees davuu taliig ni olj bai gedeg ugend bi durtai
tanii bichsen niitlel bolgonig unshih burt mash ih uram zorig orj bna
ulam ihiig bicheerei
tanid bayrlala, sn saihniig huisy
@Nana “Ямар ч азгүйтлээс давуу талыг нь олж бай” сайхан хэлжээ. Санал нэг байна, давуу тал заавал байх ёстой. Баярлалаа!
uneheer ih taalagdlaa. Unuudur l tanii blogt orj uzlee uur olon ymnii talaar medhiig husej bna. Tand amjilt husiy. Bayarlalaa
Гайхамшигтай нийтлэл бичиж бидэнд хүргэсэн танд ТАЛАРХАЖ байна 🙂
@Juugii чамд баярлалаа!
Сайхан блог бна Зөвлөх юм бна Сүүлийн үед дүлий хүүхдүүд нэлээн олшроод бгаа юм шиг санагдахийн Тэд насан турш сөрөг бодолтой гомдож шаналах болно Хариуцсан багш нарын сургалтын үр дүн юм бна л даа Тэдэнд эрүүл хүнээс илүү гярхай байх анхааралаа төвлөрүүлэх чадвараа хөгжүүлэх боломж бна Бүр ч илүү бна Нэг юм нь дутуу бвал нөгөөн илүү хөгждөг гэдэг Чимээгүй орчинд анхаарал төвлөрч гярхай болно гэдгийг нийтээр мэддэг Эрдэмтэд 10 жилын анги бүрт цөөхөн онцчууд гэгдэх тэр хүмүүсын амжилт үүнтэй холбоотой Тэгэхээр улсад идэвхгүй хүний нөөцөнд хүүхдүүдийг оруулж зовоож бсанаас идэвхтэй өндөр мэрэгжлийн чадварлаг хүүхдүүд болгон хувиргах чадвар бна Үүнийг манлайлж тэдэнд туслах чам шиг дайчин бүсгүй яг таарна гэж бодож бна
@уншигч Санал бодлоо хуваалцаж, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Gaikhamshigtai! Ene bol mash kheregtei zuil bna. Bayarlalaa!
@Turuu Баярлалаа Төрөө!Амжилт хүсье!
Таньд баярлалаа. Сайхан блог шүү.
Их л зүйл хиймээр байх юм даа гэхдээ амжуулж чадахгүй л байна. Зөвхөн амжуулах гэж хичээж л байна. Бүхий л бололцоогоо дайчилж байна уу үгүй юу гэдэгээ өөрөөсөө асуух л үлдлээ. Хэрэвээ надад үүнээс ихийг хийх боломж байгаа бол тэр боломжийг алдахгүй ээ…
@S.Jargal Өдөр болгон бага багаар ахиж байхад нэг л мэдэхэд зөндөө амжилт гаргачихсан байдаг шүү. Жаргалаа, чамд амжилт хүсье!
wow bayarlalaa! bi ingejj setgegdel end tend bichih uneheer durgvi medeh umaa medeel heregtei zuilee umshaal gardag gewch setgegdelee uldeehgvi bhiin argagui bailaa! mash ih bayrlalaa! oiriin ued munhag oyun bodol sorog medremjnuuddee het awtagdsan baisnaa say l genet uhaarlaa! bainga zochilj bnaa bayrlalaa! tanid amjilt husie!
@byambaa Цаг заваа зориулан сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа! Сэтгэгдлийг чинь уншсандаа би маш их баяртай байлаа! Чамд баярлалаа!
Ажил амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!