Анхлан гүйгчдэд зориулсан 8 зөвлөгөө
Анхлан гүйгчдэд зориулсан 8 зөвлөгөө
Хэрвээ та гүйхээр төлөвлөж байгаа бол
1. Юуны түрүүнд яагаад гүйх болсон шалтгаанаа маш сайн нарийн тодорхойлох нь зүйтэй гэж бодож байна. Учир нь гэвэл яагаад гэдэг шалтгаанаа сайн тодорхойлж, түүнийгээ өөртөө үргэлж сануулснаар цаашид шантралгүй үргэлжлүүлэн гүйх эрч хүчийг өөртөө өгч байх болно. Жнь: эрүүл мэндийнхээ төлөө, жин хасахын тулд, шатаар амьсгаадаж гардагаа зогсоохын тулд, өөрийгөө даван дийлж, сорихын тулд, эрч хүч урам зоригийг авахын тулд….г.м. яг ямар шалтгаантайгаар гүйх болсон бэ?
2. Гүйлтийн гуталтай байх хэрэгтэй. Хэрвээ гутлаа худалдан авч амжаагүй байгаа бол санаа зоволтгүй, өөрт аль хэдийн байгаа хөлд эвтэйхэн тэр гутлаа сонгоод гүйж болно. Тэгээд гүйлтийг өөрийн бие дээр мэдрээд, гүйлт үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг мэдрээд, гүйлтийн амтанд орох тэр үед өөрийн эрхгүй гүйлтийн гутал, гүйлтийн хувцас гэх мэт зүйлүүдэд хөрөнгө оруулж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
3. Гүйхээсээ өмнө биеэ сайн халаах хэрэгтэй. Ойролцоогоор 5-15 минут халаах хэрэгтэй.
4. Гүйж эхлэх.Гүйж эхлэнгүүтээ шууд хурдаа авах хэрэггүй. Эхлээд алхаад, дараа нь аажмаар шогшоод, тэгээд өөрийн хэмнэлээр гүйж эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ гүйж байх явцад амьсгаа давхцаад, ярих чадваргүй болсон тохиолдолд ахиж алхаад, тэгээд ахиж гүйх. Жнь: 4 минут гүйгээд 1 минут алхах, 2 минут гүйгээд 2 минут шогших.
Ойролцоогоор 20-30 минут гүйх нь зүйтэй. Хэд хэдэн удаа гүйсний дараагаар, магадгүй 2 долоо хоног эсвэл нэг сарын дараа туршлагажаад ирэх үедээ дунд нь зогсож алхдагаа хасаж, гүйлтээ бага багаар нэмж, улмаар 20-30 минут алхахгүйгээр тасралтгүй гүйдэг болно.
5. Гүйж дуусаад амьсгалын дасгал болон сунгалтын дасгалаа 5-15 минут хийж биеэ хөргөөх нь чухал.
6. Долоо хоногт 2-3 удаа өдөр алгасаж гүйх нь зөв болов уу гэж бодож байна яагаад гэвэл дунд нь өөрийнхөө биеийг амраах боломжийг өгнө.
7. Гүйхээсээ өмнө 40 минутаас нэг цагийн өмнө УС сайн уух нь зүйтэй, мөн гүйхдээ хажуудаа усны саванд ус бариад, түүнийгээ бага багаар уух, мөн гүйж дуусчихаад өдрийн турш усыг сайн уух хэрэгтэй.
Анхлан гүйхэд эхлээд хэцүү санагдаж мэднэ, гэхдээ тасралтгүй гүйж, өөрийн дадал болгосноор гүйх нь амархан болж эхэлнэ.
8. Миний өнөөдрийн хамгийн гол өгөх зөвлөмж гэвэл гүйхээс өмнө бидэнд маш их асуулт гарч эхэлдэг. Яаж гүйх вэ? Яавал дээр вэ? Яах ёстой вэ? гээд л… Гүйж эхлэхээс нааш энэхүү асуултууд хэзээ ч алга болохгүй. Гүйгээд эхлэнгүүт бид гүйлтийг мэдэрч, өөрсдийнхөө биеийг чагнаж, тавьсан асуултын хариултыг өөрсдийн биенээс олж авдаг гэдгийг хэлмээр байна. Тиймээс гүйх шийдвэрээ гаргаад, өөрсдийнхөө амжилтын төлөө, эрч хүчийн төлөө, эрүүл энх урт наслаж, удаан жаргахын төлөө хамтдаа гүйцгээе найзуудаа!
Танд миний өгч буй анхлан гүйгчдэд зориулсан 8 зөвлөгөө гүйхэд тус болсон байх гэж найдаж бана.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Гүйлтийн ач тусын тухай эндээс үзнэ үү!
Uneheer gaikhaltai uneheer mundag emegtei shuu! Bi guikhiig urgelj khusdeg yag yaj gedeg maani minii tom asuudal blaa! Tegeed bid budged ooriin medlegee share khiisen Uka chamd mash ikh bayrlalaa! Wish you best always!!! Take care
@Saruul Саруулаа гүйж эхэлсэн гэдэгт итгэлтэй байна.Чамд маш их баярлалаа!
bayarlalaa ta yostoi mundag yumaa busdad dandaa vnetei zuwluguu ugch bdg.
@Naraa Баярлалаа Нараа.
Nemj zuvlukhud guikh gej baigaa bol yamar guiltiin gutal kheregtei ve gedgiig sain medekh kheregtei. Guiltiin gutal zardag delguurt khudaldagch tanii khuliig kharaad yamar gutaliig sanal bolgoj baigaagaa khelekh bolno. Tegeed teriiig n sain kharj baigaa unendee zohitsuulaad gutlaa avakh kheregtei. Ugui bol muu esvel tohiroogui gutaltai guisnees bolj uvdug uvddug boloh geh met zuiluud baij bolzoshgui. Itgekhgui baigaa bol internetees olj unshaarai.
@Turuu Цаг гаргаж зөвлөгөө өгсөнд Төрөө чамд маш их баярлалаа!
Uneheer heregtei zuwluguu bnaa 🙂 bayarlalaa tand 🙂 amidrald tani az jargal buh sn shan zuiliig husen yuruuy! 🙂
@Uchral Маш их баярлалаа! Амжилт хүсье!
guij bgaad guihee baihaar hudan targaldag gesen unen uu
@ulzii Энэ дотор байгаа видеог үзээрэй! http://www.ukatumur.com/эрүүл-мэнд-бол-агуу-баялаг/
снежана…. баярлалаа яг л ийм зовлогоо уншихыг хусэж блааююю та унжэхээр мундаг хун ошуу таны талар бас зовлогоо г чинь уншдаг болсноос хойш таныг биширдэг больсоон…
сайн байна уу, Би гүйж эхлээд 10 хонож байна. Өглөө босонгуутаа хэдэн аяга ус уугаад гардаг. 3 тойрог алхаад, 5 тойрог гүйгээд, 3 тойрог алхаад, дасгалаа хийгээд 30минут орчим болдог. Гүйхээсээ өмнө их ус уух нь зөв үү, мэдэхгүй байна. Би бас гүйж байхдаа ус уухгүй байгаа.
Юуны түрүүнд гүйж эхэлсэнд баяр хүргэе!Гүйхээсээ өмнө мөн гүйсний дараа их ус уух нь зөв. Мөн өдрийн турш ус сайн уух хэрэгтэй. Би гүйхээсээ өмнө 40 минут эсвэл цагийн өмнө ус уудаг. Өмнө нь сайн ус уусан бол гүйх явцдаа ус уухгүй байж болно. Гэхдээ гүйж байх явцад ам хэт цангах юм бол ус хажуудаа авч гүйхийг санал болгож байна. Усаа багадуулснаар толгой өвдөх зэрэг сөрөг үр дагавар гарах аюултай. Одмаа чамд амжилт хүсье!
өглөө босонгуутаа өлөн гүйх хэр зөв бэ
@Ika Усаа уугаад, бага зэрэг хөнгөн хооллосон нь дээр. Нэг ширхэг гадил жимс иддэг ч юмуу…
Сайн байна уу? би саяхнаас гүйж байгаа. Шинэхэн гүйгч. Андашгүй гүйх зам нь уртсаад, анхны өдрөө бодвол бахардаж, амьсгаадах нь багассан. Бас шилбэний ар хэсгээр хүндүүр болсон байна лээ.
Харин интернэтээс нэг асуултын хариуг олж авч чадсангүй. Би өглөө босоод нэг аяга ус уугаад юу ч идэлгүй гарч гүйгээд орж ирээд ахиж нэг аяга ус ууж байгаа, тэгээд 20-30 минутын дараа өглөөний ундаа уудаг. Ингэж өлөн гарч гүйх нь зүгээр байдаг уу? эсвэл юм идсэн нь зүгээр үү? Ер нь энэ хэвшлээрээ яваад байвал зүгээр болов уу?
Энэ талаар туршлагаасаа хуваалцаач.
Юуны түрүүнд гүйж эхэлсэнд чинь баяр хүргэе!
Асуусан асуултны хувьд гэвэл: “Өглөөний хоолыг өөртөө” гэдэгдээ, тиймээс өглөөний хоол идэх хэрэгтэй. Гэхдээ өглөө эрт босоод гүйх тохиолдолд ус уугаад өлөн элгэн дэрээ гүйж болно. Харин гүйж дуусаад ус уусныхаа дараа өглөөний хоолоо заавал идээрэй.
Амжилт хүсье!
Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна. Би жин хасах мөн эрч хүчтэй байхын тулд гүйгээд эхэлсэн. Орой бүр гүйж байгаа. Та заавал нэг өдөр биеэ амраах хэрэгтэй гэж бодож байна уу. Надад орой бүр гүйх нь гоё санагдаад байгаамаа. Орой бүр гүйгээд байвал их ядрах болов уу. Миний хувьд 800 метрийн тойргийг 3 удаа одоо 4 болгосон, тэгээд 5 гээд өөрийнхөөрөө боломжоор ихэсгээд явах бодолтой байгаа. Өнөөдөр орой минут харж гүйнэ ээ. Баярлалаа
Баярлалаа. Үргэлж йсахан мэдээлэл цацаж, хүмүүст урам, ухаарал бэлэглэж байдаг оюунлаг эмэгтэй шүү та.
Sain baina uu? neg ym asuuh gesen ym. Ugluu guiheesee umnu ym ideh estoi yu ? heden minutiin umnu yu idvel tohiromjtoi we? Mun luuwan suu geh metiin zuilsiig dasgal bolon guiltiinhaa umnu esvel hoino ni alind ni idwel tohiromjtoi we?