Яаж өөртөө дуртай болох вэ
Яаж өөртөө дуртай болох вэ?
Хандармаад өгөх зөвлөгөө.
Хандармаа бүсгүй 2016 онд маш хэрэгтэй санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэхээр фэйсбүүк пэйж нээсэн юм байна. Тэгээд нэг хэсэгтээ түүнийгээ амжилттай хөтөлсөн боловч өөрийнхөө ярианы өнгө аяс, ярьж байгаа байдалдаа дургүйн улмаас хийж байгаагаа зогсоосон юм байна.
Яаж өөртөө дуртай болох вэ?
Би Хандармаагийн пейжээр орж үзсэн чинь надад их таалагдсан. Ярьж байгаа нь ч зүгээр санагдсан. Миний анх ярьж байснаас л хамаагүй дээр ярьж байсан.
Би анх бичлэг хийж байхдаа бас яг Хандармаатай яг адилхан бодож байсан. Миний яриа, хоолойны өнгө аяс надад маш тэнэг сонсогдож байсан. Ингэж ярьдгаа мэдэхгүй бүр гайхаж байсан шүү. Тиймээс өөрийгөө сонсохоос ичээд нэг хэсэгтээ сонсдоггүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа зүрх гаргаж хийсэн бичлэгүүдээ сонссон. Түүнийгээ өдөр болгон дахин дахин хүчээр сонссоор байгаад, сүүлдээ өөрийнхөө хоолойны өнгө, ярианд дуртай болсон шүү.
Тийм болохоор Хандармаа бүсгүйд ингэж хэлмээр байна. Зүрх гаргаж байгаад өөрийгөө дахин дахин сонсоорой. Дуртай болтлоо сонсоорой. Хүн өөртөө их амархан дуртай болдог юм байна лээ.
Хүн юм хийх гээд хичээж байхад түүнийг нь зогсоох янз бүрийн шалтаг, бэрхшээлүүд энд тэндээс гарч ирдэг. Гэхдээ хүн өөрөөс гарч байгаа бэрхшээлүүдээсээ болоод бууж өгч хийж байгаагаа хийхээ болих тохиолдол их байдаг. Өөрөөс гарч байгаа энэ бэрхшээлээ давснаар бусад бүх бэрхшээлийг давж чаддаг. Өөрөөс гарч байгаа бэрхшээлээ эерэг бодлоороо, итгэлээрээ, хүсэл тэмүүллээрээ давж гарна.
За Хандармаадаа амжилт хүсье! Хэрвээ та Хандармаад урмын үгээ хэлж дэмжлэг үзүүлэх хүсэлтэй бол Өмгөөлөгч М. Хандармаа гээд фэйсбүүк пэйжээр нь айлчлаад, таалагдаад хэрэгтэй гэж үзвэл лайкаа харамгүй өгнө биз дээ.
Та өнөөдөр ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ? Та өмнө нь юу хийж байгаад хийхээ больсон бэ? Яагаад? Энэ тухайгаа надтай доор хуваалцаарай.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдаж байгаа бол цааш нь хэрэг болох хүмүүст шэйрлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.