Яаж хүн муулдгаа зогсоох вэ?
Яаж хүн муулдгаа зогсоох вэ?
Хэн нэгнийг муулснаар бид юу сурах вэ? Бидэнд ямар ашигтай вэ? гээд бодоод үзэхэд бидэнд ямар ч ашиггүй.
Муу хэлүүлж байгаа хүндээ ч гэсэн ашиггүй. Тиймээс хүн муу хэлдгээ зогсоох нь зүйтэй.
Бид бусдын амьдралыг сайн мэдэхгүй. Бусад хүн юу бодоод, юу зориод, ямар бэрхшээл дундуур явж байгааг ч бид мэдэхгүй. Бид юу сайн мэдэх вэ гэвэл бид өөрсдөө чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгээ сайн мэднэ. Тэгвэл тэр муу хэлээд байгаа хүн ч гэсэн мөн ялгаагүй чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.
Тиймээс яаж хүн муулдгаа зогсоох вэ гэвэл өнөөдөр өөрөөсөө доорх 2 асуултыг асуу:
- Хэрвээ тэр муу хэлж байгаа хүн таны дэргэд байсан бол та тэр хүний нүүрлүү харж байгаад муу хэлж чадах уу? Үгүй бол түүнийгээ зогсоо.
- Хэрвээ хэн нэгэн таныг тэгж муу хэлбэл танд ямар санагдах бэ? Муухай санагдах бол түүнийгээ зогсоо.
Хүн хэзээ цуу яриаг үзэн яддаг вэ гэвэл хэн нэгэн хүн өөрийнх нь тухай цуу яриа дэлгэсэн тэр л үед үзэн яддаг. Гэхдээ заавал өөрийгөө муу хэлүүлж байж хүн муулдгаа зогсооно гэдэг утгагүй шүү дээ.
Бусдыг муу хэлнэ гэдэг нь хий хоосон ашиггүй ярианд хамаг сайхан энерги хүчээ зарцуулж, цагаа гарздаж байна гэсэн үг.
Зарим хүмүүс бусдыг муу хэлж байж өөртөө сэтгэл хангалуун болдог. Өөрөөр хэлбэл өөртөө сэтгэл хангалуун болох хамгийн хямд арга бол бусдыг муулах юм.
Санаж яв: Бусдыг муулснаар бусдыг биш өөрийгөө муухай харагдуулдаг.
Үг хүчтэй! Сэтгэл догдлон хэлсэн үг бүр их хүчтэй.
Бусдын тухай хэлсэн сөрөг үг хэллэг сөрөг зүйлийг идэвхжүүлж, хүрээлэн буй орчинд байгаа бүх хүнд сөргөөр нөлөөлдөг.
Өөрийн амнаас гарсан үг эргээд өөрийн чихэнд сонсогддог гэдэг үг ч бас байдаг. Тиймээс амнаасаа ямар үг гаргахаа хянах хэрэгтэй.
Сайхан үг сонсохыг хүсвэл зөвхөн сайхан үг хэл.
Эцэст нь хэлэхэд бид бүгд амжилт өөдөө явж байгаа. Амжилт өөдөө явж байх үед хүн бүр л алдаа гаргадаг. Энэ гаргасан алдаагий нь шүүрч аваад л цааш нь далдуур муу хэлэх маш амархан. ҮҮНИЙГ ХҮН БҮР ЧАДНА!
Харин туслалцаа, дэмжлэг үзүүлж, урмын үгээ харамгүй хайрлаж, цаашид бууж өгөлгүй тууштай явахад нь хүч өгөх хүн маш ховор байдаг. Үүнийг зөвхөн ЗОРИГТОЙ ХҮН л хийж чаддаг.
Танд энэ зориг байна уу?
АМЖИЛТЫН ТАРНИ
БИ ХҮНИЙ ЗӨВХӨН САЙНЫГ ЯРЬДАГ!
Хэрвээ та энэхүү бичлэгийг цааш нь түгээхийг хүсвэл доорх шэйр товчнуудыг дараарай мөн иймэрхүү мэдээллийг цаашид И-мэйл хаягаараа хүлээн авахыг хүсвэл миний цахим мэдээлэлд доор бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Сайн байна уу, Ука,
Хүмүүст өдөр бүр урам өгч, байнга зөв энериг хүргэж байдаг танд маш их талархаж байна.
Яаж хүн муулдагаа зогсоох вэ? сэдвээр ярьсан яриаг чинь сонслоо, уншлаа. Тэгээд өөрийн чинь ярьж байгаа бүхэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн өөрийн сэтгэгдлийг үлдээхийг хүссэн юм.
Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм тэр чигтээ, хов жив, атаа жөтөө болждээ гэж заримдаа их харамсан үе гарна аа бусдын адил. Гэхдээ, би их азтай, Бахауллагийн сургаал номыг уншсанаар энэ бусдын тухай хов жив ярих чинь ямар хортой талаар олж мэдэж ухаарсан хүндээ. Тийм учраас энэ нийгмийн түгээмэл үзэгдэл болсон хов живэнд санаа зовоод зүгээр суух биш харин би бас хувь нэмрээ оруулж болох юм байна гэдгийг олж мэдсэн шүү.
Бахаулла хэлэхдээ ” Хов жив бол хүмүүний зүрх сэтгэлийн гэрлийг унтрааж, зүрх сэтгэлийн амийг бөхүүлдэг болой” Мөн, ” Өөрийн тухай муу муухайг сонсохгүй гэвээс бусдыг муу муухайш бүү ярь, өөрийн алдаа дутагдлыг томруулахгүй гэвээс бусдын алдааг бүү хэтруулэн ярь” гэсэн байх юм.
Тиймээс бид бусдын тухай ярихын өмнө өөрсдийгөө сайн бодох хэрэгтэй. Хов жив ярихдаа бид бусдыг магтан сайшаадаггүй дандаа муу талыг нь ярьдаг ярихдаа бүр давсалж ярьдаг ингэж ярьсанаараа бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг яруу тод харуулж байгаагаа ухаардаггүй нь харамсалтай.
Цаг заваа зориулж Бахауллагийн сургаалиас хуваалцсанд баярлалаа. Үнэхээр гоё сургааль байна. Би фэсбүүк дээрээ хуваалцлаа. Наранцацрал аа, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!
“Чамд бусдыг муулж байгаа хүн чамайг бусдад муулна” гэдэг үг байдаг.
Бусдыг муулах нь үзэн ядаж муулах, бусдад ховлож матаж муулах, бусдыг муулж өөрөө тайвшрах,стрессээсээ салах гээд олон янз байх шиг санагддаг.Өөрөөр хэлбэл бусдыг муулах зорилго шалтгаан нь өөр өөр байдаг болов уу.Монголчуудын хувьд цөөхүүлээ болоод ч тэр үү нэг нэгнийгээ муулах маш дуртай хүмүүс.Google-ээс олоод уншчих юмыг бусдаас сонсож “ингэж гэнэ,тэгж гэнэ” гэж ярих дуртай хүмүүс их олон байдаг.Тэгээд болоогүй дээр нь өөрийн үгээ нэмээд цааш нь явуулж өгнө дөө кккк.
Товчхондоо бусдыг муулах гэдэг нь мэдээлэл,мэдлэгийн талаар бага уншиж, хов жив их сонссдог хүмүүсийн үндсэн ажил л даа.
Санал бодлоо хуваалцсанд баярлалаа Ерөөлтүвшин!