Эхлүүлэх айдсаа яаж давах вэ
Эхлүүлэх айдсаа яаж давах вэ
Эхлүүлэх айдсаа давах арга
Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл.
Айдас төрсөн ч эхлүүл
Эргэлзээ төрсөн ч эхлүүл
Хэцүү байсан ч, боломжгүй санагдсан ч эхлүүл.
Гар чичирч, хоолой зангирч, дотор муухайрсан ч эхлүүл.
Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл.
Эхлүүлэхээс өмнө айдас төрнө, эргэлзээ үүснэ, хэцүү санагдана, боломжгүй санагдана, эхлүүлэхгүй байх бүх бололцоо бүрдэнэ. Тийм ч учраас
их олон хүн эхлүүлж чаддаггүй. Хэрвээ та айдсаа дарж байгаад, эргэлзээгээ устгаж байгаад…эхлүүлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл болно. Эхлүүлэх үйлдэл хийгээгүй цагт энэ бүгд хэзээ ч алга болохгүй. Зөвхөн үйлдэл хийж эхэлснээр алга болж эхэлнэ.
Эхлүүлэх айдсаа яаж давах вэ
Эхлүүлэх айдсаа давах арга
Эхлүүлж чадахгүй байгаа бол үүнийг бодож үзээрэй. Хэрвээ та маргааш үхлээ гэж бодоход хүмүүс таныг юу гэж дурсах вэ? “Хөөрхий хийж чадахгүй байсаар байгаад өөд боллоо доо.” Эсвэл “хөөрхий хийх юмсан гэж их ярьдаг байж билээ, чадахгүй байсаар байгаад өөд боллоо доо” гэж ярих байх.
Хэрвээ хийчихвэл юу гэж дурсах бол “Мундаг хүн байсан шүү, хийнэ гэснээ хийдэг л хүн байсан даа” эсвэл “зоригтой хүн байж билээ. Үлгэр жишээ авмаар” гэж ярих байх. Та энэ 2-ын альнаар нь дурсагдмаар байна вэ?
Эхлүүлж чадаагүй бол ямар ч шалтаг тавьсан хамаагүй хөөрхийлэлттэй сонсогддог. Яагаад гэвэл хийгээгүй л бол хийгээүй шүү дээ. Шалтгийг хэн ч тооцохгүй. Тиймээс хөөрхийлэлттэй нэгэн болохыг хүсэхгүй бол өнөөдөр эхлүүлээрэй. Байгаа газрасаа эхлүүл. Айдсатай байсан ч, эргэлзээтэй байсан ч эхлүүл. Хэцүү санагдсан ч, боломжгүй санагдсан ч эхлүүлээрэй.
Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл.
Айдас төрсөн ч эхлүүл
Эргэлзээ төрсөн ч эхлүүл
Хэцүү байсан ч, боломжгүй санагдсан ч эхлүүл.
Гар чичирч, хоолой зангирч, дотор муухайрсан ч эхлүүлээрэй.
Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл.
Амжилтын тарни
Удаан хугацааны турш бодсон юмаа би өнөөдөр зоригтойгоор эхлүүлж байна.
Удаан хугацааны турш бодсон санасан зүйл байгаа бол өнөөдөр эхлүүлээрэй. Та юу эхлүүлэх гэж байна вэ гэдгээ доор бичээрэй.
Хэрвээ та аль хэдийн эхлүүлчихсэн бол эхлүүлэхэд танд юу тус болсон бэ гэдгээ надтай доор хуваалцаарай.
Бас эхлүүлэхээсээ айгаад, эргэлзээд явж байгаа найз нөхөддөө энэ бичлэгийг дамжуулж тус хүргэнэ биз дээ.
Надтай хамт амжилт өөдөө явж, оруулсан мэдээллийг үзэж, сэтгэгдлээ хуваалцдагт үргэлж баярлаж явдгаа илэрхийлье.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]