Та өөрийгөө ямар хүн гэж бодно, та тийм л хүн.
■ ТАНЫ МӨН ЧАНАР
Та сайхан сэтгэлтэй!
Та авьяастай!
Та чадварлаг!
Та ухаантай!
Та үзэсгэлэнтэй!
Та онцгой!
Та хайрласан шиг хайрлаж чаддаг хүн!
Та хайрласныхаа хариуд юу ч нэхдэггүй өгөөмөр хүн!
Таны мөрөөдөл аугаа бөгөөд гэгээлэг!
Таны бодол, хүсэл, тэмүүлэлд хязгаар үгүй! – “Амжилтын тарни” номноос
Та оюун ухаандаа чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт таныг юу ч зогсоож чадахгүй! Энэ дэлхий дээр чадахгүй гэх зүйл үгүй!
Та чадна!
Та хүсэх л юм бол бүхнийг чадна!
Та муу муухайгаа орхиж чадна!
Та сайн сайхан бүхний эхлэл болж чадна!
Та өөрийгөө болон бусдыг уучилж чадна! – “Амжилтын тарни” номноос
Бодол бодитой болдог. Тиймээс зөв, сайн бодлыг л сонго! – Mike Dooley
Бодит амьдрал дээр гаргаж байгаа үйлдэл дотоод ертөнцийн тусгал байдаг. Та дотроо юу гэж бодно, түүнийгээ л гадагш гаргаж байдаг.
Ямар нэгэн юмыг удаан бодохлоор бодол оюун ухаанд боловсорч, зан аашинд хүртэл нөлөөлж, улмаар үйлдэл болон хувирдаг.
Аж амьдралаа сайн сайхан болгон өөрчилж, амжилтанд хүрэхийн тулд доторх бодлоо өөрчилж түүндээ итгэх хэрэгтэй.
Бид өөрийнхөө тухай их олон янзаар боддог. Учир нь бидэнд сайн, муу олон тал бий. Ямар бодол бодож байгаагаас шалтгаалж бид нэг бол баяртай болж нэг бол уйтгартай болдог. Нэг бол айдастай болж, нэг бол урам зоригтой болдог. Нэг бол баян нэг бол ядуу, нэг бол дайчин, хүчирхэг болж, нэг бол сул дорой нэгэн болдог. Бодлоос их зүйл хамаардаг. Таны амжилт хүртэл бодлоос хамаарна.
Гэхдээ “ямар бодол бодох вэ?” гэдгийг та өөрөө сонгоно. Та бодлоо хянаж чадна.
Та давамгайлж буй бодлынхоо дагуу хөгжин хувьсаж байдаг. Тиймээс өөрийнхөө эерэг талуудыг өөртөө сануулж байх маш чухал.
“Өөрийнхөө эерэг, сайн талуудыг өөртөө үргэлж сануул.”
Та өнөөдөр өөрийнхөө тухай юу гэж бодож байна вэ?
Та дотроо өөрийнхөө тухай юу гэж бодно, түүнийхээ дагуу шийдвэр гаргаж, үйлдэл хийнэ. Та ямар үйлдэл хийнэ, таны амьдрал тийм л байх болно мөн хүмүүс таныг тэгж л харах болно.
Хэрвээ та өөрийгөө амжилттай хүн гэж бодвол та амжилттай хүн. Хэрвээ та өөрийгөө бүтэлгүй хүн гэж харвал та бүтэлгүй хүн.
Та өөрийгөө ямар хүн гэж бодно, та тийм л хүн.
Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлж, бодно таны далд ухамсар түүнийг хүлээж авч тэр бодлын дагуу программчлагдаж байдаг.
Хэрвээ та амьдралаа хүссэнээрээ өөрчилж, сайжруулах хүсэлтэй бол оюун ухаан дахь бодлоо өөрчилж, далд ухамсраа дахин программчлах хэрэгтэй болно.
Үүнд амжилтын тарни чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс би танд зориулж ЦОО ШИНЭЭР “Гайхамшгийг өөрөөсөө” 23 минутны амжилтын тарнийг, мөн “Замдаа” 10 минутны амжилтын тарнийг бясалгал хэлбэрээр бэлэн болгоод байна. Хэрвээ та сонирхож байгаа бол дээрх холбоос дээр дараад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой, эсвэл меню хэсгээс “цахим дэлгүүр” гэдэг дээр дараад яаж худалдан авахыг мэдэхээс гадна амжилтын тарнийн хэсгээс сонсох боломжтой.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхөддөө түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл, youtube сувагт бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр та ХҮС. ХИЙ. ХҮР. блогийн дотоод үйл ажиллагааны тухай долоо хоног бүрийн бичлэг урмын үгс амжилтын тарнийг хүлээж авах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Love