Ойр дотны хүмүүс муухай харьцаад байвал яах вэ?
Гэр бүл хамаатан садантай байх сайхан! Гэхдээ эдгээр хүмүүс үргэлж сөрөг байдал гаргаад байвал мэдээж хэцүү. Гаргах болгонд нь түүнийг нь хүлээн авч, мэдэрч, түүнтэй эвлэрнэ гэдэг нь тийм амаргүй хэрэг.
Хэрвээ таны ойрын хүмүүс болох хамаатан садан тантай муухай харьцаж таныг байнга доош нь хийж энэ нь амьдралд тань сөргөөр нөлөөлөөд байгаа бол би дараах зөвлөмжийг оруулж байна.
Ойр дотны хүмүүс муухай харьцаад байвал яах вэ?
Ер нь хүмүүс бие биенийгээ тэр тусмаа ойр дотны хүмүүсээ зориудаар доош нь хийж, зориудаар муухай харьцдаггүй. Тэдний байгаа байдал нь л тийм байдаг. Тэд өөрсдийгөө зөвхөн тус болох үүднээс эсвэл сайхан амьдраасай гэдэг үүднээс л хандаж байна гэж боддог. Харамсалтай нь тэд сөрөг байгаагаа өөрсдөө ч мэддэггүй.
Бас нэг тохиолдол юу вэ гэвэл тэд хайртай дотны хүнээ анх ямар байсан яг тэр хэвээр нь л харах сонирхолтой байдаг. Тиймээс хайртай хүн нь ямар нэгэн өөрчлөлт гаргахаар түүнтэй нь эвлэрч чаддаггүй.
Жнь: Бид өөрсдийгөө хөгжүүлж ямар нэгэн өөрчлөлт шинээр гаргаж эхлэхэд найз нөхөд тэр ч бүү хэл эцэг эх маань ч бидний гаргасан өөрчөлтөнд эхэндээ дургүй байдаг. Тэдэнд огт буруу байхгүй яагаад гэвэл ээж аав маань биднийг багадаа ямар байсан яг тэр хэвээр нь л харах хүсэлтэй байдаг шүү дээ. Найз нөхөд маань ч гэсэн биднийг өмнө нь ямар байсан яг тэр хуучин хэвээр нь л байлгах хүсэлтэй байдаг гэж болно.
Тиймээс хадам ээж аавыгаа ч гэсэн энэ талаас нь харах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Тиймээс бид амьдралаа аль болох хайраар дүүрэн харж, өгөөмөр сэтгэлээр хандаж, бусдыг чадах чинээгээрээ ойлгож амьдрах нь зүйтэй.
“Харанхуйг харанхуй биш зөвхөн ГЭРЭЛ ГЭГЭЭ дийлдэг. Үзэн ядалтыг үзэн ядалт биш зөвхөн ХАЙР дийлдэг. -Martin Luther King, Jr
Хэрвээ тэдгээр хүмүүс таныг үнэхээр доошоо хийгээд гомдоогоод байгаа бол дараагийн удаа таныг гомдоох үед огт уурлахгүйгээр, маш тайван “Сонин юмаа! Манай хамаатнуудаас, миний найз нөхдөөс намайг урьд нь хэн ч, хэзээ ч ингэж хэлж байгаагүй юм байна” гэж хэлээд үзээрэй. Ингэж хэлснээр нөгөө хүн “би сая юу гэж хэлчих вэ?” гэдгийг дотроо тунгаан бодож үздэг.
Дээрх арга тус болохгүй бол “Уучлаарай, таны энэ зан авирыг би үнэхээр тэсэхгүйнээ. Энэ байдлаа цааш нь үргэлжлүүлэх юм бол би тантай харьцах харьцаагаа зогсоох хэрэгтэй болж байна” гэдгийг шууд үнэнээр нь хэлэх хэрэгтэй.
Бусдаас байнга сөрөг үг хэллэг сонсоод байвал энэ нь бидний далд ухамсарт бичигдэнэ. Бид үүнийг хүсэхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд сөргүүлээд “Амжилтын тарни” урих хэрэгтэй.
“Нэг сөрөг юмыг устгахын тулд 11 эерэг юм шаардлагатай.” -Albert Einstein
Тиймээс бид 1 биш 11 амжилтын тарни урих хэрэгтэй гэдгийг хэлж байна.
Эцэст нь хэлэхэд бид бусдыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Ойр дотных ч байсан гэсэн өөрчилж чадахгүй.
Таны амьдралд ямар хүн ямар энерги авчирч байгаад зөвхөн та өөрөө хариуцлагатай.
Хэн нэгэн таныг доош нь хийгээд та түүнийг болиулахгүй байна гэдэг нь таны нэг сул тал байж болох юм. Тиймээс энэ сул талаа засаж залруулах нь таны үүрэг.
Санаж яв: Та өөрчлөгдвөл таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөнө.
Эргэн тойронд тэнь байгаа хүмүүс ч гэсэн бага багаар өдөр өдрөөр өөрчлөгдөхийг та харах болно.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
АМЖИЛТЫН ТАРНИ
Би бусдад зөвхөн хайр болон гэрэл гэгээгээ түгээж байна!
Өнөөдрийн миний танаас асуух асуулт: Таны ойрын хүмүүс тантай муухай харьцах үед та яадаг вэ? Энэ тухай доор ярилцья, сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээнэ үү.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Oiriin khun muukhai kharitsaj baival ter khun minii toli gej oilgodog sh d. Tiim bolokhoor tolind goyo kharagdakhiin tuld uuriiguu saikhan yanzlakh boldog doo.
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа Төрөө!
Yag ene Tsag ued, yag ene zowolgoo heregtei bailaa..bayarlalaa
Баяртай байна!
mash heregtei zuwluguu bailaa.gehdee 1 zuil asuumaarbna.neg naiziindaa ochih bolgond aash n yanz yanz baih ymaa.neg bol dugarch yadaad.neg bol suid bolood l.ene tohiooldold yaahuu.
Яасан бол гэж гайхаж, янз бүрийн юм бодож өөрийгөө зовоосноос шууд найзаасаа асуусан нь дээр байх гэж бодож байна. Хэрвээ энэ тухай ярих хүсэлгүй бол тэр үед нь саад болохгүй ганцааранг нь орхих нь дээр байлгүй дээ.
Eooo yag ene jinl bhkv yu ma aawiin taliihan yag iim hvmvvs vnheer ach tustai zowolgoo ogdogt bayrlalaa
Хэргтэй мэдээллээ олсонд баяртай байна!
Mash ih heregtei zowlogoo ogsond bayrlaa. Sorog humusiin helsniig bodod gomdod baisnaa boliod toohoo bolitsoon.ooroo l humusiin helsniig toohgui bodohoo bolchihoor boldiin bnaa. ternii orond ooriin chin zowlogoog dagaad hairar duuren baij sain eyreg zuil bodol zawgui baidag bolson.
ГОЁ шүү БОЛОРМАА! Эрч хүчээ дэмий юманд алдах хэрэггүй ээ! Амжилт хүсье!
Өнгөрсөн долоо хоногт би яг ийм зүйлтэй тулгарч Та намайг юунд ингэж алхам тутамдаа доромжлоно вэ? гэж хэллээ. Ажлынхаа тэр хүнтэй би маргааш өглөө нь сайхан амарсан талаар асуун мэндлэхэд сайхан гэж хариулаад тэр өдөр намайг доромжилсонгүй. Одоо ч бас… Энэ яг үнэн зөвлөгөө шүү…
Баярлалаа Арзуу!
bayrllaa bayrllaa . mash shan zovolgoo bn nad taarsan bi ooriigoo oorchlohiig mash ih husdeg . bi ooroo ih ydargaatai hun l dee ooriin zangaasaa bolj ooriigoo orooliig ih ydraadag uuniigee bi meddeg mortloo yaj zasah uchraa bur oldoggui yumaa ( bi ih uurlaj stressddeg ayguuuuuuuuuuu ih) kkkkkkk
Ёстой хэрэгтэй сэдэв байна.Өөрийгөө өөрчлөхөөр хүссэн хүсээгүй сөрөг найз нөхдөөсөө холддог юм билээ.Харин холдож болдоггүй хүмүүс чинь сөрөг хамаатан садан,ах дүү нар байдаг юм байна.Гэхдээ сөрөг ойр дотны хүмүүстэйгээ зөвхөн дипломат харьцаатай байж,таны амьдралд оролцож байгаа тэдний оролцоог нь багасгавал зүгээр юм билээ.
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Yag iim ued n yu ch duugarah husel turduugui gehde dra n zunduu buhimdaj urt hugatsaand martahguigeer zevuutsej boddog uurin erhgui. Bi uuruu ih duu muutai daruuhan hun lde. Gevch nuhurt garsnaas hoish mash ih zuilig tevchij bsanas bolj suulde ih uurtai shiruun bolood bga. Bi 8 jil nuhurteige amidrahda hadmin talda gants ch uurtai dureer haragdaj baigaagui namaig ted ih taivan hun gej boddog. Gevch tevcheer min 1 udur l tes userch garsan nuhriinhu muuhai deerengui duuginh n t1 zang n tas tsohij chadsan. Getel ter duu n nadad durgui bolj uzen yaddag n medregddeg. Bi ch zaiga bariad zundu udaj bna nuhurtu hudalch duug n oilguulsan haritsahgui hol bha ch helsen ter zuvshuursun.Tegj hudal t1 zuil yaridag huuhentei minii huvid tangarag tasarsan bodohor l shal durgui hurdeg. Nuhriin duu bolohoor bainga hol ootoi bdag n namaig buhimduuldag ter hunees dandaa har energi yalgardag ih muuhai setgeltei nuhurt min saihan medee duulgana l gej bhgui tiim bolohor bi yarihad n durgui bdag gevch nuhriin duu bolohoor yah ch argagui. Teheer tanii zuvulguund bgagar bi holboogo tasalah n amar taivan bna. Harin nuhurt l hetsu bdagda. Neg tiim deerengui uudgui zantai ulsuud bdag suulde ene buh zavaan zuilees zalhaad bdag bollo. Nuhurteige bnga l muudna estoi hetsuu.gehde bi buhniig chadah tiim huch nadad medregdeed bdag bolson bi chadnaa gol n setgelee mash sain energitei blgah heregtei yum bnale muu yum bodogdvol hurdan ter Bodoloso salj surah mash chuhal gedgiug bieree medersende. Hen negnii setgeld hargis muu ugsig bitii helj bgarai humuuse. Yalangua emegtei hun eh hund ted chin mash emzeg zuulun saihan uls shude