Доналд Трамп -ын 10 зөвлөмж
Жаргах уу, зовох уу? Амжилттай байх уу, үгүй юу? Баяжих уу, ядуурах уу? Бүгд бидний бодлоос хамаардаг. Бидний оюун ухаан маш хүчтэй. Тиймээс оюун ухаанаа зөв ашиглаж өөрийн хүссэн амьдрал руугаа чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд аугаа том бодох хэрэгтэй тухай бичлэг би өмнө оруулсан байгаа. Үзээгүй бол энд дарж үзээрэй.
Энэхүү “Аугаа том бод” бичлэгийн дараа хүмүүсээс олон захидал хүлээж авсны нэг нь ‘яаж аугаа том бодох вэ’ гэдэг асуулт байсан. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр “Яаж аугаа том бодох вэ?” тухай Доналд Трампын 10 зөвлөмж -ийг оруулж байна.
1. Тодорхой болго. Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг тодорхой болгох.
2. Эрч хүчтэй бай, түүнийгээ цааш нь хадгал. Хэрвээ танд санаа байгаад эрч хүч, энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй. Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.
3. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана. Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна. Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ? Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.
4. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан шийдвэрлэхийг хараад та гайхах болно.
5. Боломжийг хай. Та өнөөдөр энэ бичлэгийг ямар учраас үзэж байна вэ? Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж байх хоорондоо та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ? Би өнөөдөр юу сурах вэ?” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар. Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.
6. Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав. Ингэснээр аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн “Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч байна вэ?” гэдэг номыг уншаарай.
7. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж байгаа зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай учраас. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ олж хий.
8. Өөрийгөө ялан дийлэгчээр хар. Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж эерэг болгоно.
9. Ухаантай бай. Ухаантай байна гэдэг нь:
- Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх
- Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоог ашиглах
- Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх
- Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх
Ингэснээр амжилтанд хүрнэ. Амжилт маш чухал. Та амжилтанд хүрэхийг л хүсч байгаа. Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай байх болно.
10. Хэзээ ч битгий бууж өг. Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг. Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч битгий бууж өг!
Манай аав надад үргэлж хэлдэг байсан “Хүү минь хэзээ ч битгий бууж өг. Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”
Манай аав ухаантай хүн байсан. Би аавынхаа үгэнд орсон. Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Үнэхээр сайхан зөвлөмж өгсөн байгаа биз. Одоо энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлж чадахгүй бол Трампын хэлдгээр “YOU ARE FIRED!”
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayrlalaa Uka shan zowlogoo ogsond. Ajild ni amjilt hvsey
Маш их баярлалаа. Надад яг энэ өөрчлөлт, эрч хүч, томоор бодох бас хэзээ ч бууж өгөхгүй зориг, тэвчээр маш их хэрэгтэй байна. Би өөрийн бодол, хандлагыг өөрчилж, өөрийгөө ялан дийлэхийг чин зүрхнээсээ хүсч байна. Урам, сэргэлт өгсөнд баярлалаа. Өөрт тань бас том амжилт хүсье.
Bayarlalaa. Uka egch goy zubluguu bna
Маш их баярлалаа Эцэшгүй хөдөлмөрч сайхан бүсгүй минь
ТА БИДНИЙ АМЬДРАЛД АСАР ИХ ЭЕРЭГ ЭНЕРГИЙН УРСГАЛЫГ ИЛГЭЭЖ БАЙДАГ АМЬД НАР ЮМ ШҮҮ!!!!!!!!!!!!!!! ТАНЫ ХИЙЖ БУЙ ЭНЭ БҮХ САЙХАН ЗҮЙЛС ЭРГЭЭД ТАНЬД ХЭД ДАХИН ҮРЖИЖ, ХАМГИЙН САЙХАН БҮХЭН ТАНЬРУУ ЧИГЛЭН ИРЭХ БОЛНО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ТАНЬТАЙ ТАНИЛЦСАНДАА, ТАНЫ ЭНЭ САЙХАН МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ УНШИХ БОЛОМЖ ОЛДСОНД ҮНЭХЭЭР ИХ БАЯРТАЙ БАЙНА!!!!!!!
Uka baurllaa
Сайн уу? Ука Төмөр. Таньд энэ коммент очих өдрийн мэнд хүргэе! Би таны бичлэгүүдийг тань сонсдог болоод удаж байна. Бас би таньтай facebook-н на. йзууд гэдгээ хэлэхэд таатай байна. Хэдийнээс сонсож эхэлсэн гэдгээ мартчиж ямар ч л байсан нилээд хугацаа өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. Бас би 2013,08,01-ээс эхэлж гүйж эхэлсэн. Бас гүйж байхдаа таны бичлэгүүдийг өглөө бүр сонсож өглөөг эрч хүчтэй эхлүүлдэг гэдгээ хэлэхэд таатай байна. Анх гүйж эхэлхэд мэдээж амаргүй . Би эхлээд гүйхээсээ өмнө гэдэсний дасгал хийдэг байж байгаад дараа нь 20мин гүйж эхлээд, гүйснийхээ дараа гэдэсний дасгалаа 20 удаа хийх жишээтэй. Аа харин дараагийн өдөр нь гүйхдээ 1мин нэмж 21минут гүйж гэдэсний дасгалаа 21 болгоод тэгээд нилээн явж байгаад 37мин гүйж 41 удаа гэдэсний дасгал хийж 10 удаа гар дээрээ өдөр суниаж байгаа. Тэгээд ингээд гүйж байгаад би өдөр бүр бясалгал хийгээд 3жил орчим болж байна. Зарим үед залхуураад 1, 2 өдөр алагасах тохиолдол гардаг тэхдээ зуршил шахуу болсон. Би Шри шригийн бясалгал хийдэг үндсэн курс болон дээд бясалгалын курст яваад тэгээд үнийгээ гэртээ хийдэг. Мөн хийхийг хүсдэг зүйлүүдээ бага багаар нэмсээр өглөө 04,30-д босч 2цаг сонирхолын дагуу ном унших, орчуулга хийх, гээд 6 юм хийгээд бас гүйж , бясалгалаа хийж байгаа. Мөн орой унтахдаа ном уншдаг 1 хуудас унших ч юмуу тэгээд 21,00-д ч юмуу унтдаг. Ийм зуршилтай болоод 5сар боллоо. Гэвч би олон хүнтэй газар, олны дунд орохоороо миний өөртөө итгэх итгэл бага зэрэг буурч, хийхийг хүсдэг өдрийн ажил, төлөвлөгөөгөө хийхгүй байх сөрөг хандлагатай болж байгаагаа анзаарлаал даа. Тэгээд миний ажлын амралт эхэлсэн байгаа. Би амарчихсан чинь өөрийн өдөрт хийдэг зүйлүүдээ хийхгүй байх, ажлын амралттай хамт төлөвлөгөө минь ч гэсэн амарсан юм шиг нилээн хэд хонолоолдоо. Тэгээд би 6 хоног таны нийтлэл, блогийг үзэж өөрийгөө дахин нэг тунгаан бодож, өөрийн амьдралын мөрөөдөл, зорилгыг гаргаж сууна. Ямар нэгэн асуудал тулгарахад санах амьдралын зорилгоо, туйлын зорилгоо би гаргаагүй байсанаа ухаарч бүх хийх зүйлээ бичиж ер нь би ямар хүн юм бэ гэдгээ гаргаж байна л даа. Тэгээд энэ бүхнээ таньтай, блог уншигчидтайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Дараа асуудал, бэрхшээл тулгарахад би туйлын зорилгоо мэдэж байгаа учир зорилгоо санаж дахин бүдрэхгүй урагшаа явж чадна гэж бодож байна. Уншсан явдалд баярлалаа. Хүндэтгэсэн fullhouse.
sain bn. chamd amjilt husie.Olon humd nolooloorei.Ok
bayarllaa mash ih taalagdlaa amjilt
Sain uu sar shiniin mend hurgie. Donald trampiin zublumjuud mash ih taalagdlaa
Saihan zowolgoo bna bayrlalaa
Бүгдээрээ сайн уу. Та бүхэнд баярлалаа. Сайхан сэтгэгдэлүүд уншлаа. Би дөнгөж сая бүртгүүллээ. Сайхан шинэлээрэй.