Амжилтанд хүрье гэвэл аугаа том бод
Аугаа ихийг мөрөөдөж, томоор сэтгэх нь амжилт гаргах хүслийг байнга өдөөж, сэргээж, бадрааж өгч байдаг.
Аугаа ихийг бодох нь ололт амжилт гаргах сэдэл болж өгдөг.
Өдөр бүр аугаа ихийг бодож чадсанаар түүнийг биелүүлэх олон сайхан бүтээлч санаа төрдөг. –“Амжилтын тарни” ном 120, 121-р хуудас
Өдөр болгон аугаа том бодно гэдэг тийм амар биш, гэхдээ өдөр болгон аугаа том бодохыг хичээж өөртөө сануулна гэдэг нь бидний хувьд маш чухал.
Хэрвээ бид яг одоо өөртөө “за аугаа том бодьё” гэж хэлбэл шууд бодож чадна. Амархан. Харин өдөр болгон өөрийн өчүүхэн бодлуудыг давж гарч том бодно гэдэг нь хэцүү.
Яагаад гэвэл бидний өчүүхэн бодлууд их хүчтэй байдаг. Тийм ч учраас бодсон том бодлынхоо дагуу шийдэмгий алхам хийхэд эдгээр бодлууд үргэлж саад болж, биднийг нэгэн хэвшлийн амьдралд үлдээдэг.
Өчүүхэн бодолтой хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Аугаа том бодно гэдэг нь юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхийг хэлнэ.
Аугаа том бодно гэдэг нь юу хүсч байгаагаа тодорхой болгохыг хэлнэ.
Аугаа том бодно гэдэг нь өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг биелж байгаагаар бодож, сэтгэж, зураглахыг хэлнэ.
Аугаа том бодно гэдэг нь “би чадахгүй, би боловсролгүй, би мөнгөгүй, би завгүй” гэх мэтийн өчүүхэн бодлуудаа давж гарахыг хэлнэ.
Санаж яв: Нэг хүн аугаа ихийг бодож, мөрөөдөж, зорьсноор их олон хүнд аугаа ихийг бодож мөрөөдөх хүслийг төрүүлж өгдөг.
Тиймээс өнөөдрөөс эхэлж том бод!
Аугаа том бодсноор амжилтанд хүрнэ.
Амжилтын тарни
Би аугаа томыг бодож, аугаа томыг мөрөөдөж, аугаа томыг зорьж байна!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Та 2014 ондоо юу хийж бүтээмээр байна вэ? Энэ тухай надтай хуваалцвал би их баярлах болно. Доор сэтгэгдлээ үлдээгээрэй!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
neeree yagaad augaa tomoor bodoj bolohgui gej Bayrlalaa busgui min
augaa tomiig bodoh geheer aigaad baihii. Butehgui bol augaa ih wanlah bh daa
Mash ih bayarlalaa. Sanaj yawbal butne Sajilj yawbal hurne. Chinii uria olon hunii nudiig neej uram zorig ogch amjilt buteel ruu hutulnu gedegt itgej bna.
Sain uu? Ene odriin mendiig hurgie! Ilgeesen bolgon chin nadad negiig bodogduulj hoyoriig sanagduuldag shuu. Duudee mash ih bayarlalaa. Ene erch hucheeree ireh ondoo amjiltiin deediig gargaarai. Saihan bayarlaarai,Merry christmas and Happy new year!
2014 ond minii huvid sanasan business sanaagaa ajil hereg bolgomoor baina. Bas 1 huuhdiin nom gargana. 2 dahi zorilgo mani bol bielchih baih. Ehniihiig heregjuulehed 2 dahi babygee toruuleh bolhoor ih hicheel zutgel shaardsan ajil boloh bh da. Tehdee bolno gj bodvol boloh l baih. Ger buliin zorilgiin huvid dahin 1 bair avchval boloh ni ter. Za happy new year!
shine oni mend hurge.
Shine jiliin mend hurgye! Oird ajil ihtei bgach tanii bichlegudig yaj iij bgd l uzchihdeg .kkk. ene ond bi ooriigoo olj oorchilogdoh shiidwer gargasandaa mash ih bayartai setgel hangaluun bga! Haranhuig gereltuulegch denluu met zamig mini zow chiglulj bdgt tani talarhad barshguie.
bayarlalaa tanid. tanii zuvlusunuur hicheel zutgel gargaj Агуу том мөрөөдөлөө биелүүлнэ.
hi shin onii mend hamgiin chadvarlag busgui UKA. Bi irj bui ondoo neelttei, ukhaalag, zorison zorilgotoo tuushtai baina gej bodj bn. chamd mash ikh bayarlaj yavdag shuu. Chinii husel bukhen chin biyelekh boltugai
Ih taalagdlaa
энэ үнэн шүү. би өөрийгөө яагаад хайр дурлалын асуудалд одгүй байгааг их гайхан боддог байсан. гэтэл миний зорилгын төв нь их мөнгө, завгүй ажиллах гэж өөртөө комманд өгчихсөн гэдгээ 2012 оны тэмдэглэлээ уншаад мэдсэн. мэдээж би ажлын амжилт, мөнгөөр элбэг байгаа ч хайр сэтгэлийн асуудал намайг маш их шаналгадаг байсан. иймээс би 2014 оны зорилгын төвөө хайрлагдсан, хайрыг түгээсэн жил байлгахаар өөртөө амалсан. энэ жил дотоод хүн маань надад гайхалтай учрал, гайхалтай хайрыг бэлдсэн гэдэгт итгэн ажилласаар л байна. надад амжилт хүсээрэй. баярлалаа.
sain baina uu mash ix taslagdlaa 2014 on minii xuvid mash ix amjiltiin jil baix bolno tand bayarlalaa
Сайн байна уу? Шинэ он гараад аль хэдийн 4 сар болжээ. Ирэх шинэ он гарахад хайрттайгаа toefl, gre-ээ амжилттай өгөөд мөрөөдлийн сургуульдаа хүсэлт гаргаад аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн сууж байна. Мэдээж ажилдаа амжилттай, ирээдүйн дэлхийг дагуулах “том компани”-ийнхаа санааг олчихсан байна 🙂
Бүхнийг аз ивээг!